Нийслэлийн Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо гэр, хашаа усанд автсан гэсэн дуудлагыг 12:40 цагт хүлээн авсан байна.
Тодруулбал иргэн Г...-ийн 5 ханатай гэрийн доороос булаг ундарч гэр болон хашаа усанд автсан байсныг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан тухайн иргэний гэрийг буулган аюулгүй газарт зөөвөрлөн барьж, ундарсан усыг мото помпоор ашиглан соруулж, шуудуу татаж урсгажээ.
Улмаар "Howo" загварын автомашинаар 3 удаа шороо буулган далан босгож аюулгүй болгожээ.
Эх сурвалж: ОБЕГ