gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Б.Тэлмэн: Аль ч улсын цагаачлалын алба зорилго нь тодорхойгүй хүнийг буцаадаг, манайх ч адилхан

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
Өчигдөр
Twitter logo
Г.Тэгшсүрэн
Twitter logo
Маргааш ажилтай
Өчигдөр

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”.“Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад Гадаадын иргэн харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын Виз, оршин суух хариуцсан мэргэжилтэн Б.Тэлмэнг танилцуулж байна.

“СОЛОНГОСТ АМЬДРАХ ХУГАЦААНД АЖЛЫНХАА ҮНЭ ЦЭНИЙГ ИЛҮҮ МЭДЭРСЭН”

-Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, Дорнод аймгийн Хэрлэн суманд өссөн. Хэрлэнд арван жилийн, Улаанбаатар хотод их сургууль төгсөөд эргээд сумандаа очсон. Сумынхаа ЗДТГ-т Засаг даргын туслахаар ажиллаж, төрийн албан хаагчийн гараагаа эхлүүлж байлаа. Төрийн алба гэж юу вэ гэдгийг тэнд ажиллах хугацаандаа мэдэж авсан даа.

Нэг удаа Гадаадын иргэн, харьяатын газрын ажилчид шинэ байртай болоод, нээлтийнх нь үйл ажиллагаа боллоо. Би тэр арга хэмжээний үеэр ажлаа хийж яваад ГИХГ-ын ажилчдыг ямар гоё залуучуудтай байгууллага вэ, ямар гоё дүрэмт хувцастай юм бэ гэж харж байлаа. Гадаадын иргэн, харьяатын газрын тухай анхны бодол, сэтгэгдэл энэ.

Улаанбаатар хотод 2020 онд ирж суурьшлаа. Энэ үед Гадаадын иргэн, харьяатын газраас зарласан  тусгай шалгалтад тэнцэж, Зөвлөгөө, мэдээллийн хэлтэст зөвлөгөө, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр анх ажилд орж байлаа. Энэ албан тушаалд олон чадварлаг залуус өрсөлдсөн учраас шалгалтдаа маш их хичээж бэлдсэн дээ.

Ингээд ГИХГ-ын Зөвлөгөө, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр гурван жил ажилласны дараа төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Бусад залуусын адилаар амьдрал ахуйгаа сайжруулахаар Солонгос явлаа.

Тэнд жил гаруйн хугацаанд аль л цалин өндөртэй хүнд, хүчир ажлыг хийсэн. Зорилго тээж хүний нутгийг зорьсон залуус тэнд ямархан нөхцөлд амьдардаг, юу мэдэрдэг, юуг даван туулдаг гэдгийг бие махбод, зүрх сэтгэлээрээ ойлгосон. Тийм ч учраас, тэнд байхдаа ажлынхаа үнэ цэнийг илүү мэдэрч ирээдүйн зорилгоо тодоор харж байлаа.

Ингээд 2024 онд эх орондоо ямар ч байсан ажилдаа эргэн орно гэсэн шийдвэртэй ирсэн. 

Ирээд дахин шалгалт өгөхөөр бэлдэж эхэллээ. Тэнцэх эсэхээ ч мэдэхгүй тусгай шалгалтын товыг хүлээж суусан тэр өдрүүд үнэхээр удаан санагдсан. Сүүлдээ нойр хүрэхгүй, өглөө бүр ажилтай хүн шиг эрт сэрж, шалгалтдаа бэлдэж, өөрийгөө дайчилж байлаа.

Удалгүй тусгай шалгалтын тов гарлаа. Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, оршин суух зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд горилон шалгалт өгч тэнцсэн. Ингээд төрийн албан хаагчийн ажил, амьдрал дахин шинээр эхэлсэн дээ.

“ГАДААДЫН ИРГЭДИЙН УРСГАЛ УЛИРЛААС ҮЛ ШАЛТГААЛАН НЭМЭГДЭХ БОЛСОН"

-Миний одоо хийж буй ажлын үндсэн үүрэг Монгол Улсад орж ирэх гадаадын иргэдэд виз, зөвшөөрлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх. Одоогийн байдлаар Монгол Улсад 136 орны 30 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байгаагаас 46.5 хувь нь хөдөлмөр эрхлэгч, 17.3 хувь нь хөрөнгө оруулагч, 16.2 хувь нь суралцагч, үлдсэн хэсэг нь хувийн болон бусад зорилготой байна.

Сүүлийн жилүүдэд гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, бүх ангиллын визийг цахимаар олгож эхэлснээр Монгол Улсыг зорих жуулчдын тоо, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх гадаадын иргэдийн урсгал улирлаас үл шалтгаалан нэмэгдэх болсон.

Үүнтэй холбоотойгоор олон нийтийн цахим сүлжээнд “Монголд БНХАУ-ын иргэд маш олон болсон, үүнийг зогсоогооч, болиулаач, ГИХГ юу хийж байна вэ” гэх шүүмжлэл, байр суурь түгээмэл. Гэвч гадаадын иргэд дур зоргоороо Монголд нэвтэрч ажиллаж, амьдраад байх боломжгүй. Монголд оршин суугаа гадаад иргэд хууль ёсны визтэй, зөвшөөрөлтэй байгаа шүү гэдгийг хэлмээр санагддаг.  

Түүнчлэн Монгол Улсад оршин суух боломжтой гадаадын иргэдийн тоо Монгол Улсын нийт иргэдийн гурван хувь, түүнээс нэг улсын иргэн нэг хувиас хэтрэхгүй байх ёстойг хуулиар зохицуулсан. Хуулийн дагуу авч үзвэл нийт гадаадын иргэн 106 мянга, нэг улсын иргэн 35 мянга орчим байх боломжтой ч энэ дээд хязгаарт огт хүрээгүй. 

Бид ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршийн дунд байгаа учраас энэ хоёр орны иргэдийн тоо дийлэнх хувийг эзэлдэг. Үүнээс Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй БНХАУ-ын иргэдийн тухайд 90 орчим хувь нь ажиллах, хөрөнгө оруулах, суралцах зэрэг эдийн засгийн идэвхтэй ангилалд хамаарч байна.

Ер нь гадаадын иргэнд виз олгохыг манай байгууллага дангаараа шийддэггүй. Гадаадын иргэнд виз олгохдоо бусад эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөлд үндэслэдэг. Тухайлбал, гадаад иргэн хөрөнгө оруулагчаар манай улсад нэвтэрч байгаа бол хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан газраас тодорхойлолт авах ёстой.

Харин хөдөлмөр эрхлэх виз гэхэд уригч нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраар гадаадын хэдэн хүн ажиллуулах боломжтой вэ гэдэг квотоо тогтоолгоно. Ингээд сар тутам ажилтан тус бүрээр ажлын байрны төлбөр төлж, хөдөлмөр эрхлүүлэх урьдчилсан зөвшөөрөл авдаг. Энэ зөвшөөрлийг харгалзан, зөвшөөрлийн хугацаагаар гадаадын иргэд Монголд хөдөлмөр эрхлэх визээ авч, оршин сууж байгаа.

Уул уурхай, барилга зэрэг салбарт цөөхөн хүн авч ажиллуулна гэж байхгүй, 100-аас дээш гээд янз бүр. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авчихсан, ажлын байрны төлбөрөө төлчихсөн, Монголд оршин суух хугацаа хэтрүүлээгүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй бол бидэнд виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй байх, оршин суух хугацааг сунгахгүй гэх үндэслэл байхгүй.

Ажил хийхээр ирсэн гадаад иргэд визийн хугацаа хэтрүүлэх зөрчилд холбогддог ч энэ нь тэднийг хариуцаж байгаа компани, ажил олгогчтой хамааралтай байдаг. Түүнээс хилийн гаднаас л буцахгүй дээ гэдэг бодолтой ирдэг гадаад хүн цөөн дөө. 

"СОЛОНГОСЫН ХИЛЭЭС МАНАЙХНЫГ БУЦААГААД БАЙГАА, БИД Ч БАС ОРУУЛАХГҮЙ БАЙЯ ГЭХ БОЛОМЖГҮЙ"

-БНСУ-ын хил дээрээс монголчуудыг буцааж байна гэдэг. Зорилгоо тодорхойлж чадахгүй л бол Монгол Улсын хил дээрээс ч бусад улсын иргэдийг буцаадаг. Энэ бол олон улсын Иммигрэйшний байгууллагын л энгийн шаардлага шүү дээ.

Визгүй зорчих нөхцөлөөр ирж байгаа зарим хүмүүстэй хил дээр ярилцлага хийнэ, зорчих зорилгыг тодруулна. Гэвч аяллын зорилгоор ирсэн байтал ажил хэргийн уулзалт, гэрээ хэлцэлтэй холбоотой зорилго илэрхийлбэл “зорчих зорилгоо тодорхойлж чадаагүй” гэж үзэн буцаах тохиолдол бий. Тиймээс аль ч улс руу зорчихдоо зорилгоо үнэн зөв, тодорхой хэлэх нь хамгийн чухал. Монголчууд ч бас Солонгосын хил дээр айж, эмээлгүйгээр зорилгоо л тодорхой хэлэх хэрэгтэй. 

Манайхны бас нэг ярьдаг зүйл нь Солонгосчууд биднийг оруулахгүй хил дээрээсээ буцаагаад байгаа юм чинь манайх ч бас тэдний иргэдэд адилхан хандах хэрэгтэй  гэдэг. Мэдээж ийм зүйл байж болохгүй, байх ч боломжгүй. Төрийн албанд тангараг өргөсөн хүмүүс хэзээ ч хууль тогтоомж зөрчин хувийн амбицаар энэ хүнийг оруулахгүй гэж асуудалд хандахгүй.

Мөн иргэдийн дунд виз, зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа танил талын нөлөөтэй  бол илүү хурдан шийдэгдэнэ гэх ташаа ойлголт ажиглагддаг. Манай байгууллагын виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, ирсэн хүсэлтийг үйлчилгээний систем өөрөө хүний оролцоогүйгээр тэгш хуваарилдаг. Өөрөөр хэлбэл хэний хүсэлт хаана очихыг систем шийднэ. Мөн энэ системд хүсэлтийг шийдвэрлэх хугацааг заагаад өгчихсөн байгаа. Тэр хугацаанд бид хүсэлтийг нягталж, шалгаад зөвшөөрлийг олгох эсэхийг шийднэ.

Ирсэн хүсэлтийг шалгахдаа хөнгөн, хайнга, хариуцлагагүй хандах боломжгүй. Нөгөө талаас, үндэслэлгүйгээр татгалзах ч боломжгүй.  

Төрийн албанд ажиллаж буй залуус бид бусдын адил зорилго, хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатайгаар хөдөлмөрлөж, сайн сайхан амьдралын төлөө л зүтгэж байна.

Миний хувьд Гадаадын иргэн, харьяатын газрын нэр хүндийг хүндэтгэн ажиллахыг үргэлж хичээдэг. Гадаадад ажиллаж байх хугацаандаа ажлын үнэ цэнэ, хариуцлагыг илүү тод мэдэрсэн маань эх орондоо буцаж ирэн ажилдаа дахин орох шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Хүн амьдралынхаа туршид тодорхой үеүдийг давж төлөвшдөг байх. Миний хувьд туулах ёстой нэг үеэ давчихлаа. Амьдрал сайхан л байна. Энэ ажлаа цаашид ч итгэл, үнэмшилтэйгээр хийсээр байх болно.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан