Жүжигчин Лиам Нисон Памела Андерсонтой хамтран тоглосон “Naked Gun" инээдмийн киноны шинэ ангийн зураг авалтын дараа түүнд “ухаангүй дурласан” хэмээн People сэтгүүлд ярьжээ.
Лиам Нисон уг кинонд өмнөх ангиудад нь тоглосон Франк Дребиний (Лесли Нильсений дүр) хүүгийн дүрийг бүтээж байгаа бол “Baywatch” цувралаар алдаршсан, 57 настай Памела Андерсон гол дүрийн эмэгтэйд тогложээ.
Тэрбээр “Юун түрүүнд би Памелад үнэхээр ухаангүй дурласан. Тэр үнэхээр гайхалтай хүн. Түүнтэй хамтарч ажиллах маш хялбар бөгөөд хөгжилтэй. Үнэнийг хэлэхэд түүнд магтаал ч багадна” хэмээн “Шиндлерийн бүртгэл” киногоор Оскарын шагнал хүртсэн жүжигчин 72 настай жүжигчин Лиам Нисон хэлжээ. Нэг үгээр тэрбээр найзын хувиар Памелад хайртай ба маш их хүндэлж явдгаа ийнхүү илэрхийлсэн байна.
Саяхан 2024 оны “The Last Showgirl” кинонд бүтээсэн дүрээрээ кино шүүмжлэгчдийн талархлыг хүлээсэн Памела Андерсон хамтран тоглосон Нисоныг “жинхэнэ жентльмен” хэмээн тодорхойлоод “Тэр миний хамгийн сайн талыг гаргаж чадсан” гэжээ. Мөн тэрбээр “Бид хоёрт чин сэтгэлийн, хайр дүүрэн холбоо бий болсон” хэмээн Андерсон хэлжээ.
Кино зураг авалтын үеэр тэдний дунд дотно нөхөрлөл бий болсон бөгөөд Памела Лиамын хөгжилтэй зургуудыг өөрийн Инстаграм хуудсанд хуваалцжээ. Хэдий тийм боловч тэд болзож эхэлсэн гэх цуурхлыг няцаасан бөгөөд Нисон “болзоонд цэг тавьсан” бол Андерсон “Тэр миний үүрдийн найз” хэмээн "Taken" киноны одыг магтсан байна.
"Naked Gun" киноны трэйлер:
2009 онд Нисоны эхнэр, "The Parent Trap" киноны жүжигчин Наташа Ричардсон Канадын Мон-Тремблант дахь амралтын газарт цанаар гулгах анхан шатны хичээл авах үедээ унан толгойгоо цохиж, хоёр хоногийн дараа нас барсан юм.
Осол гарсны дараа тэр өөрийгөө зүгээр гэсэн ч зочид буудлынхаа өрөөндөө буцсанаас хойш 45 минутын дараа бие нь муудаж эмнэлэгт хүргэгджээ. Дараа өдөр нь Нью-Йорк руу нисдэг тэргээр хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй юм. Тэр үед 45 настай байсан Ричардсон дахин сэргэх найдваргүй болсон тул ар гэрийнхэн нь түүний амьсгалын төхөөрөмжийг салгахаар шийдэн, эцсийн мөчид Лиам Нисон дэргэд нь байжээ. Шүүх шинжилгээний дүгнэлтээр толгойд нь тархины цус хуралт үүсэж (эпидурал гематома) нас барсан гэж тогтоогдсон. Нисон, Ричардсон хоёр 1994 онд гэрлээд 15 жил болсон байжээ.
Эх сурвалж: www.independent.co.uk