2025 оны долоодугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг дэвсгэрт, Монгол Улсын хилийн зурваст Монгол болон гадаадын иргэд хууль бусаар хадлан хадаж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархсан.
Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүргийн дагуу Хил хамгаалах ерөнхий газарт шуурхай шалгалт зохион байгуулах чиглэл өгсөн байна.
Шалгалтаар баримт бичгийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу материалыг үндэслэн аж ахуйн нэгжид хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосныг тогтоожээ. Иймд зөвшөөрлийг хүчингүй болгож, хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг хилийн зурвасаас албадан гаргуулах арга хэмжээг авч, хилийн бүсийг чөлөөлсөн байна.
Мөн хариуцлага алдсан Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга Н.Ганболдод хариуцлага тооцон, албан тушаалаас нь чөлөөлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд ХХЕГ-ын удирдлага болон нийт бие бүрэлдэхүүнд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, авлига, хээл хахууль авах, ёс зүйн зөрчил гаргах, иргэдэд тэгш бус хандах зэрэг зөрчлүүдийг цаашид хатуу анхаарч, хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.