Нийслэлийн захирагчийн үүрэг даалгавраар Дунд голын ай савыг бүх нийтээр цэвэрлэж байна.
Бүх нийтийн цэвэрлэгээг хог тээвэр, зам талбайн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч, иргэдийн бүлгийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж буй аж.
Энэ талаар БГД-ийн ЗДТГ-ын Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, "Улаанбаатар хотод жил бүр нийтийн их цэвэрлэгээг 6 удаа зохион байгуулдаг бол Баянгол дүүрэг Засаг даргын захирамжаар 2025 онд нийт 12 удаа бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөсөн.
Харин энэ удаагийн цэвэрлэгээнд Энхтайваны гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, нийт 11.1 км урт, 499,500 м.кв талбайг хамарч байна. Уг ажилд төр, хувийн хэвшлийн 9 байгууллагын 135 албан хаагч, 34 хорооны иргэдийн бүлгийн төлөөлөл оролцож байгаа юм.
Ингэхдээ хог хаягдлыг зориулалтын 10 техник хэрэгслээр тээвэрлэж, ачиж байна. Цэвэрлэгээний дараа амралтын өдрүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээс гадна зам дагуух хайс хашлагыг сэргээн засварлах ажил үргэлжилнэ.
Дунд гол дагуух орчны бохирдол ихэвчлэн иргэдийн буруу хэрэглээ, хариуцлагагүй хандлагаас үүдэлтэй байна. Тухайлбал, гүүрэн гарц, явган замаар гол дагуу алхаж байхдаа хог хаягдлаа шууд асгах тохиолдол элбэг. Мөн гол руу архины шил, ундааны сав, салфетка, нойлын цаас, хуванцар сав зэрэг хаягдал их хэмжээгээр гарч ирж байна.
Алтай хотхон, Нарны хороолол орчимд оршин суугч ихтэй хэсгүүдэд ахуйн хог хаягдал их гардаг бол үйлдвэрийн бүс орчимд барилгын хог, шөнийн цагаар зөвшөөрөлгүй хаягдлыг тээвэрлэж асгах тохиолдол байдаг байна. Тиймээс баяр наадмын өдрүүдээр барилгын хог тээвэрлэх, устгах ажлыг ч зохион байгуулсан.
Баянгол дүүрэг 11.1 км урт талбайг 5 хэсэгт хуваан, тус бүрд нь бригад байгуулж цэвэрлэгээ хийж буй. Түүвэр цэвэрлэгээг мэргэжлийн байгууллага болох Геодез, усны барилга байгууламжийн газар цэгүүд дээр тунгаагуур байршуулан, усны урсгалаар ирсэн хог хаягдлыг ялган цэвэрлэж байна.
Мөн үйлдвэрийн бүс орчмыг мэргэжлийн байгууллагууд, хүнд техник ашиглан илүү нарийн цэвэрлэгээ хийх зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа юм" гэлээ.
Дунд голын ай савыг 2 өдрийн дотор цэвэрлэхээр төлөвлөөд буй юм байна.
Үргэлжлүүлэн БГД-ийн 9-р хорооны иргэдийн бүлгийн гишүүн Г.Долгормаа ярилаа. Тэрээр, "2015 онд тэтгэвэрт гарсан ч 2021 оноос эхлээд иргэдийн бүлэгт ажиллаж эхэлсэн. Завсраар өөр ажил ч хийж байсан.
Иргэдийн бүлгийн ажлыг зөв санаа гэж боддог. Учир нь бид хорооныхоо иргэдийг танина, орчноо мэднэ. Бодитоор оролцоод, газар дээр нь ажиллаж байгаа болохоороо үр дүнтэй. Иргэдийн бүлэг сайн ажиллавал хороо цэвэрхэн л байдаг юм.
Бүлэгт ихэвчлэн тэтгэврийн насны хүмүүс ажилладаг. Залуу хүмүүс бол тэгтлээ оролцдоггүй. Гэхдээ хамаагүй, хэн ч байсан хийдэг ажлаа хариуцлагатай л хийж байвал зүгээр.
Өглөө 7 цагт хороон дээрээ очиж хурууны бүртгэл хийлгэнэ. Өдөр цай уугаад, орой 16:00 гэхэд буудаг. Боломжийн л хуваарьтай. Хэн ч ажиллах боломжтой.
Цэвэрлэгээг жил бүр тогтмол хийхээр хог багасаж байгаа нь мэдэгддэг. Харин энэ жил баяр наадмын дараа нэлээн их хог гарсан. Тэр дундаа хөнжил, гудас зэрэг томоохон зүйлс илүү их байсан. Голын хажууд байрласан хүмүүс тэндээ хог хаягдлаа орхисон байна.
Иргэдийн бүлгийг ажиллуулаад байвал хороо маань цэвэрхэн, орчин тойрон цэгцтэй байна. Оршин суугаа орчноо цэвэрхэн байлгах сэтгэлтэй л байхад болдог доо" хэмээв.