gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Энхтүвшин: Машин зохион бүтээх мөрөөдлөө 43 жилийн дараа биелүүллээ

А.Анужин
Нийгэм
2025-07-18
71
Twitter logo
А.Анужин
71
Twitter logo
Нийгэм
2025-07-18
С.Энхтүвшин: Машин зохион бүтээх мөрөөдлөө 43 жилийн дараа биелүүллээ Зохион бүтээгч С.Энхтүвшин

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр /2025.07.18/-нд тохиож байна. Ойн хүрээнд  түүхэн, ховор машины үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд толилууллаа.

Иргэн С.Энхтүвшингийн зохион бүтээсэн "Ирвэс" машин

"ГЭРГИЙГЭЭ ХАЖУУДАА СУУЛГААД БАРТААТ АЯЛАЛД ГАРАХ ДУРТАЙ"

С.Энхтүвшин "Би Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн. Анх ааваараа машин жолоодохыг заалгаж байлаа. Их сургуульд сэтгүүлч мэргэжил эзэмшсэн ч нийгмийн шаардлагаар машины зах зээл рүү орсон. Түргэний баазад 10 гаруй жил ажилласан.

Харин сэтгэл зүрхээрээ бол бүтээлч сэтгэлгээтэй, мөрөөдлөө 40 гаруй жил тээсэн ах нь. 10-р ангид байхдаа л өөрийн гэсэн автомашиныг зохион бүтээхийг хүсдэг байлаа.

43 жилийн дараа буюу 2018 онд мөрөөдлөө биелүүлсэн. Энэхүү машинаа жил зургаан сарын хугацаанд Солонгос, Япон улсын тоног төхөөрөмжүүдийг ашиглан төмрөө өөрөө нугалж, загвараа гарган угсарсан. 

Манай гэрийн ойролцоо 112-р сургууль байдаг. Сургуулийн хүүхдүүд миний машиныг ихэд сонирхоно. Тэд машиныг минь "Ирвэс" гэдэг байсан юм. Ийнхүү тус нэрийг хайрласан даа.

"Ирвэс" маань бартаа ихтэй, уул хад, шавар шавхайтай замд тохиромжтой, туулах чадвар өндөртэй. Иймд гэргийгээ хажуудаа суулгаад бартаат аялалд гарах дуртай.

Одоо “Чойбалсан” нэртэй, бүр том машин зохион бүтээж байна. Удахгүй олон түмэнд танилцуулна гэж найдаж байна. Мөн Дэлхийн оюуны өмчийн академиас "Хөдөлмөрийн баатар" цол хүртээсэнд их талархаж байна" гэв.

Автотээврийн хяналтын улсын байцаагч Г.Баатар

"АВТО ЗАСВАР ГЭДЭГ ТЭЭВЭРТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ"

Намайг Галдангийн Баатар гэдэг. Дорнод аймгаас Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд оролцохоор хүрэлцэн ирлээ.

Би 1979 онд Дорнод аймгийн Авто засварын газраас ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн. Авто засвар гэдэг тээвэртэй салшгүй холбоотой. 

Манай Дорнод аймгийн Автотээврийн төв нь 1927 онд байгуулагдсан, ууган бааз. 1975 онд Хөдөлмөрийн гавьяаны "Улаан туг" одонгоор шагнагдаж байсан түүхтэй. 

Би 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан ч үргэлжлүүлэн улс хоорондын зорчих тээврийн  үйлчилгээнд ажиллаж байна. 

Нийт тээвэрчдэдээ баярын мэнд хүргэж, ажил амьдралд нь хамгийн сайхныг хүсье " хэмээв.

1925 оны 07.15-нд  "Монгол Улсын тээх, нэвтрүүлэх" газар байгуулагдсанаар Автотээврийн салбар үүсжээ.

“Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг 300 мянган янчаан гарган 12 ачааны машинтайгаар анх байгуулав. Тус хорооны салбаруудыг Алтанбулаг, Жанчхүү зэрэг газруудад байгуулж, ЗХУ-ын тээх нэвтрүүлэх газруудтай харилцан холбоотойгоор ажиллуулж байв.

1936 онд "Монгол Транс"-ын үндсэн хөрөнгийг манай улсад үнэ төлбөргүй шилжүүлсэн. Ингэснээр "Монгол тээх"-ийн Ерөнхий газар бий болсон түүхтэй.

Үзэсгэлэнд Автотээврийн салбарын түүхийг өгүүлэх манайд өргөн хэрэглэгдэж байсан болон, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт ашиглагдаж ирсэн ховор автомашинууд багтсан нь иргэдийн сонирхлыг татаж байлаа.

Тодруулбал, 1932 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн 1.5 тонн даацтай “Полу” ачааны автомашин, 1936 оноос Маршал Чойбалсангийн албан хэрэгцээнд ашиглаж байсан “ГАЗ-М1”, 1950-д оноос ХАА-д атар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөн, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, саятны хөдөлгөөн зэрэг томоохон үүрэг гүйцэтгэсэн “ЗИС-110”, ЗИЛ-130”, “ГАЗ-53” зэрэг ачааны автомашин, “ГАЗ-21”, “ГАЗ-24”, “УАЗ” маркын суудлын автомашин зэргийг танилцуулж байна.

Гэрэл зургийг: Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан