Япон улс 2025 оны эхний хагаст 21.5 сая гадаадын жуулчин хүлээн авч дээд амжилт тогтоосон гэж Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагаас мэдээлэв.
Улс орон, бүс нутгаар нь жагсаавал, Өмнөд Солонгосоос хамгийн их жуулчин ирж тэргүүлсэн бол дараагаар нь Хятад, Тайвань оржээ.
4-6-р сард гадаадын жуулчдын зарцуулсан зардал 16.8 тэрбум доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 18.0 хувиар өссөн гэж Японы Аялал жуулчлалын агентлагаас тооцон гаргажээ.
Зарцуулсан зардлын тоогоор Хятадын жуулчид хамгийн их хувийг эзэлж, америкчууд, тайваньчууд удаалсан байна.
Нэг жуулчны зарцуулсан мөнгөөр британичууд хамгийн их буюу 444 мянган иен, Италичууд 398 мянган иен, Германчууд 396 мянган иен зарцуулжээ.
"Аялал жуулчлалын өсөлт нь Японд янз бүрийн сорилтуудыг бий болгосны дотор хэт их аялагчид хүрэлцэн ирэх нь зарим газарт оршин суугчдын амьдралын чанар, хэв маягт сөргөөр нөлөөлж байна" гэжээ.
Эх сурвалж: Japan Today