gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Японы сэдэвт монгол маркууд

Редакцын бус нийтлэл
Нийтлэлчийн булан
2025-07-15
46
Twitter logo
Редакцын бус нийтлэл
46
Twitter logo
Нийтлэлчийн булан
2025-07-15
Японы сэдэвт монгол маркууд Тодын Отгонбаяр

Би Лондонд амьдардаг зураач хүн.  

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар манай оронд албан ёсны төрийн айлчлал хийсэн нь манай хоёр орны найрамдал, түншлэл, хамтын ажиллагааны түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдэх буй заа.  
 
Үүнтэй холбогдуулан жиргээнээс нэг хачин тэнэгдүү пост олж үзсэнээ эхэнд нь няцаая гэж шийдлээ. Нүүрээ нуугаад яриад байсныг бодоход ил гарч ирэхээсээ айсан нөхөр, зүгээр л Японтой дайны байдалтай, энх тайвны гэрээ байхгүй, маршал Чойбалсангийн нэхэмжилсэн дайны төлбөрийг авч сална гэсэн шүү юм ярьжээ.  
 
Тэр нөхөрт хандаж хэлэхэд Дэлхийн II дайнд Япон бууж өгснөөс хойш 27 жил өнгөрсний дараа БНМАУ-ын АИХ-аас 1972.02.11-нд тогтоол гаргаж, Японтой дайны байдлаа цуцалснаа мэдэгдэж байлаа. Үүнээс хэдхэн хоногийн дараа хоёрдугаар сарын 24-нд БНМАУ ба Япон Улс хоёр дипломат харилцаа тогтоосон байдаг юм.  
 
Японтой дипломат харилцаа тогтоохоор бэлтгэж байхдаа Монголын Засгийн газар Дэлхийн II дайнаар учруулсан хохирлоо нөхөн төлөхийг Токиогоос  шаардаж байсан явдал бий нь бий.

Японы тал үүнийг өөрөөр үзэж, Япон Улс Монголтой аль ч үед дайны байдалтай байгаагүй, тийм болохоор “нөхөн төлбөр”-ийн тухай яриа байхгүй, харин эдийн засгийн тусламж хэлбэрээр хамтран ажиллаж, бүтээн байгуулалт хийж өгье гэсэн нь одоо хэрэгжээд бид үр шимийг нь үзээд сууж байна. 

Манай хоёр орон тухайн үеийн олон улсын нөхцөл байдлаас, онцгойлон Зөвлөлт Холбоот Улсын (залгамжлагч нь одоогийн ОХУ!?) зүгээс учруулж байсан ил далд янз бүрийн шахалт дарамтаас шалтгаалан олон саад бэрхшээлийг даван туулж байж дипломат харилцаа тогтоож, дараа нь хамтран ажилласан юм шүү гэдгийг дахинтаа тэмдэглэе.  

Уншигчдын шүүмжийг амсахаасаа өмнө Та бүхэнд мэдээлэл, мэдлэг болог ээ гэж бичсэн хэрэг юм шүү. 

Японд 1964 онд болсон, Токиогийн олимпын зуны наадамд зориулсан найман марк, нэг дурсгалын хуудас маркаас бүрдсэн нэг багц марк бол манай улсаас Японы сэдвээр гаргасан анхны марк юм.  
 
Дараа нь, 1972 онд “Саппорогийн олимпын өвлийн наадам” марк сериэр нь гаргаж байжээ. Тусгайлан японы нэр бүхий тамирчдад зориулан гурван марк хэвлэсэн.

Тэд бол Мехикогийн олимпын аварга Акинори Накаяама (中山 彰規 Nakayama Akinori, төрсөн нь 01.03.1943), Мюнхений олимпын аварга Савао Като (加藤 澤男 Katō Sawao, төрсөн нь 11.10.1946), Монреалийн олимпын аварга Мицуо Цукахара (塚原 光男 Tsukahara Mitsuo, төрсөн нь 22.12.1947) нар бүгд гимнастикийн аваргууд байв. Гимнастикийг сонгож марк бүтээсэн нь ч цаанаа улс төрийн агуулгатай.  

Гимнастик бол багийн ширүүн өрсөлдөөн, эсвэл бөх бокс мэтийн тэмцэлдээн биш гэсэн утгаар дайсан явсан Япондоо найрсгаар хандсаны бэлэгдэл байсан болов уу.  

Японд болсон Олон улсын маркийн үзэсгэлэнд зориулсан маркууд 1970, 1991, 2001, 2011 онд гарч байжээ.   

Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 30, 35, 40, 50 жилийн ойд болон найрамдал хамтын ажиллагааны дурсгалд зориулсан маркууд 1994, 2000, 2002, 2007, 2012, 2022 онд, сүмо бөхийн нэгт аваргууд Кёкүшюүзан Батбаяр, Асашёрюу Дагвадорж, Хакүхо Даваажаргал, мөн японы төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хөрөгтэй маркууд гарсан.  

Харин Эзэн хаан Нарүхитогийн энэ удаагийн болон өмнө нь Угсаа залгамжлагч ханхүү байхдаа зочлон ирж байх үед аль алинд нь зориулж марк гаргаагүй юм шиг байна.

Лав энэ удаагийн айлчлалын зураг хөрөг дараа хачин чамин, гүн агуулгатай, тэмдэглэлт ойн маркт тусгалаа олно гэдэгт  маркийн зураачийн хувьд итгэлтэй байна.  

Намайг маркийн ахлах зураачаар ажиллаж байхад тухайн үед Дэд бүтцийн хөгжлийн сайд, парламентын Монгол-Японы бүлгийн дарга байсан талийгаач С.Зориг маань урьж уулзаад Кёкүшюүзаны хөрөгтэй марк гаргахыг хүсэж, түүнийг нь “Монгол шуудан” компани 2000 онд биелүүлсэн байдаг юм.  
 
Дараа нь 2001 онд хэвлэгдсэн “Экспо-2001” маркийг эрхлэн хариуцаж, энэ үйлсэд өчүүхэн хувь нэмрээ оруулж байснаа бэлэгшээж явдаг. Нийтдээ манай улс энэ 57 жилийн хугацаанд 20-иод удаа 100 гаруй нэгж (номинал) марк хэвлүүлэн гаргасан гэсэн тооцоо байдаг. 

Япон орон бараг тэр чигтээ монгол марк дээр дэлгэгдсэн байгаа. Энэ тоо удахгүй нэмэгдэнэ дээ. 

                                                                        Тодын Отгонбаяр (Лондон зураач) 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан