13 дахь жилдээ зохион байгуулж буй МСБХ-ны лигийн АШТ-ий хүрэл медалийн эзэд
баасан гаригийн үдэш тодорлоо. “Сэнгүр лиг” нэрийн дор дөрвөн сар үргэлжилж буй
тус тэмцээний хүрэл медалийн эзнээр “Тавантолгой транс” компанийн “Ёлууд” баг
тодорсон.
Тэд БНСУ-ын мэргэжилтэн Пак Сун Генээр удирдуулсан “MIV” компанийн “Халлелуяа”
багийг цуврал дөрөв дэх тоглолтод 96:70-аар бут ниргэснээр хүрэл медалийн
болзол хангасан. “Ёулууд”-аас энэ өдөр Э.Цэвэлдорж шилдэг тоглолт үзүүлэн 28
оноо авав. Мөн тус багийн Б.Мөнхболд 25, Т.Санчир 20 оноо авч тус тус багаа
тэргүүлсэн байна.
Ийнхүү өнгөрсөн оны хүрэл медальт “Ёлууд” өнөө жил хүрэл дээр бууллаа. Харин
аваргын төлөө шалгаран үлдсэн “Хас” банкны “Хасын хүлгүүд”, ШУТИС, “Мобиком”
корпорацийн “Шаркс” багуудын хожлын харьцаа 2:2 болж тэнцлээ.
Дөрөв дэх тоглолтод “Шаркс” 80:74-өөр хожсон. Тэднээс холбон тоглогч
Б.Ариунболд голлох үүрэг гүйцэтгэн 18 оноо авчээ. Харин “Хасын хүлгүүд”-ээс
Н.Золжаргал 22 оноо авсан ч баг нь ялагдал хүлээв. Тус тоглолтод “Шаркс”-ын
лидер Б.Одбаяр бэртлийн улмаас оролцож чадаагүй бол Б.Түмэнжаргал эргэн ирэв.
Аваргын төлөөх цуврал тав дахь тоглолт маргааш 18.00 цагт Спортын төв ордонд
болно.
А.Түмэнбаяр