gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Эрх зүйт төр-Хууль ёсны хэрэгжилт” үндэсний зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын хэлсэн үг

Улс төр
2008-02-18
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-02-18

Эрхэм хүндэт ноёд, хатагтай та бүхний энэ өглөөний амар амгаланг эрэн мэндчилье.

Бид өнөөдөр манай улс орны өмнө нэн тулгамдаад байгаа нэгэн чухал асуудлыг үндэсний хэмжээнд зөвлөлдөн, оршин буй дутагдал доголдлоос хэрхэн ангижирах талаар оновчтой шийдлийг хэлэлцэж олохын тулд энд хуран цуглараад байна. Энэ бол эрх зүйт төрийг төлөвшүүлэх, үүний тулд хууль ёсыг дээдлэх, чандлан хэрэгжүүлэх явдал юм.

Монгол Улс эрх зүйт төртэй ардчилсан нийгмийг хөгжлийнхөө замнал болгон Үндсэн хуулиндаа тодорхойлсноос хойш даруй 16 дахь жилтэйгээ золгож байна. Манай ард түмэн ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд хэвшиж дадах шилжилтийн үеийн ялангуяа эдийн засгийн хувьд хамгийн хүндрэл бэрхшээлтэй он жилүүдийг ардаа орхисныг нотлох нааштай үзүүлэлтүүд гарч эхэллээ.

Ийм үр дүн гарахын хэрээр шударга ёсыг үгүйлэн шаардах нийгмийн мэдрэмж огцом нэмэгдэж байна. Хүмүүс шинэ нийгмийн учир утгыг ойлгож дасах тусмаа усгүйгээр загас амьдрахгүйн нэгэн адил хууль ёсгүйгээр ардчилсан төр оршин тогтнох нөхцөлгүй гэдгийг улам бүр ухаарч, нийгэмд нэгэн үе дур зоргод “бууж өгөх” хандлага давамгайлж байсан нь үндсэндээ өөрчлөгдөж, хууль хэрэгжилтийг хангах, нийтээр хүлээн зөвшөөрсөн сахилга дэг журмыг хэвшүүлэхийг эрхэмлэн хүсэмжлэх боллоо. Товчхон хэлбэл юуны түрүүн “ардчилсан нийгэм бол хууль хэрэгждэг, хуулинд захирагддаг нийгэм мөн” гэж судлаачид тодорхойлж байна. Манай ард түмэн эрх зүйт төр, нийгмийн шударга ёсны асуудлыг өнөө маргаашийн амь зуулга, үнэ мөнгөний ханшнаас ч илүү чухалчлан үздэг болжээ гэвэл хэтрүүлсэн болохгүй бизээ.

Төр энэхүү зүй ёсны эрэлт шаардлагад соргог мэдрэмжтэй хандаж, шаардлагатай хариу алхмыг цаг алдалгүй хийх ёстой. Чухамхүү энэ зорилгын үүднээс Ерөнхийлөгч миний бие хууль тогтоох, хэрэгжилтийг нь зохион байгуулах, түүнийг хэрэглэх үйл ажиллагаанд шууд оролцдог байгууллага, албан тушаалтан, эрдэмтэд судлаачид, иргэний нийгмийн өргөн төлөөлөлтэйгөөр энэхүү зөвлөгөөнийг өөрийн ивээл дор зохион байгуулж байгаа юм.

Эрх зүйн шинэтгэлийг үе шаттай хийсний үр дүнд одоогоор манай оронд нийгмийн төрөл бүрийн харилцааг зохицуулсан 380 гаруй бие даасан хууль үйлчилж байна. Засгийн газраас зохион байгуулсан эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийж, өгсөн үнэлгээнд тус хөтөлбөрийн зорилт хууль тогтоох агуулгаараа үндсэндээ биелсэн тухай өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд надад танилцуулсан юм. Өнгөрсөн хугацаанд эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардсан нийгмийн харилцааны ихэнхийг ямар нэгэн хэмжээнд хуульчилж чадсан нь яах аргагүй энэ чиглэлд гарсан ахиц амжилт мөн.

Гэвч зөвхөн хууль тогтоомжийг шинэчилсэн буюу шинээр хууль тогтоосон тоон үзүүлэлтээр эрх зүйн шинэтгэлийн үр дүн хэмжигдэхгүй нь тодорхой. “Хуулийг шүүмжлэхийн тулд бус хэрэгжүүлэхийн тулд баталдаг” гэж манай нэрд гарсан хуульч эрдэмтэн хэлсэн байдаг. Өнөөдөр хуулийг биш, харин чухамхүү хуулийн хэрэгжилтийг нийгэм даяараа үгүйлэх боллоо. Нийгмийн бухимдал, бусармаг явдлын гол шалтгаан бол хууль тогтоомжийн хэрэгжилт сул, үүнийг дагалдсан бүх шатанд сахилга хариуцлагагүй байдал газар авсантай холбоотой байна.

Сүүлийн үед дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар авлигагүй, шударга ёс төлөвшсөн нийгэмд амьдрах хэрэгцээ иргэдийн хамгийн их санааг зовинуулж байгаа асуудлуудын эхэнд нэрлэгдсэн байна. Төрийн тэргүүндээ хандан иргэдээс ирүүлж байгаа захидал, гомдол, хүсэлтийн ихэнх нь мөн л ийм агуулгатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан санаа бодлоо илэрхийлж буй хүмүүсийн үзэл бодол, иргэний нийгмийн байр суурь бас л энэ сэдэв дээр голлон төвлөрч байна. Эдгээр нь энгийн тохиолдол биш, харин хууль ёсны хэрэгжилтийн дутагдал, түүнээс үүдэлтэй нийгмийн шударга ёсны хомсдлоос үүдсэн зүй ёсны эрэлт, шаардлагын давалгаа үүсч байгаа хэрэг юм.

Наад захын жишээ дурдахад, улаан цайм сурталчилгаа явуулж, хадгаламж зээлийн хоршооны халхавчин дор олон мянган иргэдийн мөнгийг зүй бусаар төвлөрүүлэн завшиж байхад, гадаад орнуудын виз гаргах, гадаадад сурч, ажиллах, гэр бүл болоход нь зуучлах гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр хүмүүсийг залилан мэхлэх үйлдлийг тухайн үед энэ бүхнийг хянаж шалгаж байх үүрэгтэй байсан байгууллагуудын эрүүн дор ил тод хийж байхад тэдгээр байгууллага, албан тушаалтнууд үүнийг таслан зогсоохгүй, хаашаа харж, юу хийж байсан бэ гэдгийг манай иргэд асууж байна. Тэд асуух ч эрхтэй.

Төмөр замын болон агаарын тээврийн салбарт гарсан томоохон осол, сүйрэлд үүргээ биелүүлж явсан олон иргэн амь насаараа, эрүүл мэндээрээ хохирсон. Хүмүүсийг цочирдуулж, олон гэр бүлд хагацал авчирч, уй гашуу амсуулсан энэ эмгэнэлт хэргүүдэд урьдчилан бүрдсэн шалтгаан, түүнийг гарахад нөлөөлсөн нөхцөл, үүнд хариуцлага хүлээх ёстой гэм буруутай байгууллага, хүмүүс байгаа нь тодорхой.  Хэний хариуцлага, юунаас болов, цаашид ийм осол сүйрэлд адил нөхцөл, шалтгаанаас үүдэн хэн нэгэн эндэхгүй байх баталгааг хэрхэн бүрдүүлэв, татвар төлөгчдийн хуримтлалд учруулсан хохирлыг хэн хариуцаж төлөх вэ гэдгийг нийгэм даяараа харж, хүлээж байна.

Химийн аюултай болон хорт бодисын хяналтгүй, зүй бус хэрэглээнээс үүссэн хүн, мал, байгаль орчны хордолтын удаа дараагийн тохиолдлууд түгшүүр төрүүлж байгаагийн буруутан нь зөвхөн түүнийг хадгалж, хэрэглэж байсан ганц нэг иргэний хариуцлагаар хязгаарлагдах уу гэдэг асуудал ч хүмүүсийн аюулгүй амьдралын хувь заяатай холбоотойгоор асуултын тэмдэгтэй хэвээр байна. Эдгээр бодисыг дотоодод үйлдвэрлэдэггүй. Ганц нэг гадаадын иргэн үүрч, дүүрч оруулж ирүүлэх боломжгүйг хэн бүхэн мэдэж байгаа. Хонгор сумын эмгэнэлт байдал энэ бүхний тод томруун жишээ мөн.

Саяхан шинэ, хуучин оны зааг дээр хүнсний бус спиртээр бэлтгэсэн согтууруулах ундаанд олон хүн хордож, амь нас, эрүүл мэндээрээ хохирч бас л уй гашуу, бухимдал харуусалд нийгмийг автууллаа. Хүмүүс хоол хүнсээ өөрийн үзэмжээр сонгодог нь үнэн боловч зах зээлд байгаа аливаа бүтээгдэхүүнийг итгэл үнэмшилтэйгээр авч хэрэглэх бүрэн боломжоор хангагдсан байх ёстой. Уг нь энэ боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, засгийн байгууллагууд, түүний дотор мэргэжлийн хяналтын болон бусад олон байгуулага татвар төлөгчдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл эдгээр байгууллагууд яагаад үүргээ биелүүлж чадаагүй вэ? гэсэн асуулт мөн л хариултаа хүлээж байна.

Манай улсад илүү түлхүү хөгжиж байгаа газрын харилцаа, ашигт малтмалын болон барилгын салбарт хууль бус, чанарын стандарт хангахгүй үйл ажиллагаа явуулдаг талаар иргэд гомдол ирүүлэх нь улам нэмэгдэж байна. Ойн тухай хуулиар гол мөрний ай саваас 1000 метрээс дотогш зайд айл буулгах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон боловч энэ хэрэгжихгүй байна. Өнгөрсөн онд тус хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр дээрх зайг 10 дахин багасгаж 100 метр болгосон боловч хаяанд байгаа Туул, Сэлбийн голын захаар явахад л үүний хэрэгжилт огт хангагдаагүйг харж болно. Нийслэлийн хот байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмших зөвшөөрөл олгогдсоноос хот байгуулалтын ирээдүйд хүндрэл учрах болсныг мэргэжлийн хүмүүс битгий хэл жирийн иргэд хэлж шүүмжилж байна.

Хуулийн дагуу орон нутгийн санал зөвшөөрлийг авахгүйгээр бүхэл бүтэн сумын нутаг дэвсгэр тэр аяараа ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензэд хамрагдсан, бүх асуудлыг тэдний оролцоогүйгээр төрийн төв болон мэргэжлийн хяналтын байгууллагууд шийдвэрлэж байдаг журмыг өөрчлөх шаардлагатай байгаа тухай захидлыг сумын засаг дарга, иргэдээс надад байнга ирүүлж байна.

Барилгыг барихдаа чанарын стандартын шаардлага хангаагүй материал ашиглаж байгаа, шаардлага хангаагүй барилгыг улсын комисс хүлээж авдаг, хүлээж аваагүй ч барилгуудыг ашиглаж байдаг талаар ихээхэн ярьж, бичиж байна. Энэ бүхэн эцэстээ ямар аюултай үр дагавар учруулдагийг САПУ-гийн хохирогчдын түүх бэлхнээ харуулж байна.

Тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон бол хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд тодорхой заасан байхад хувиараа ашигт малтмал олборлодог “нинжа” гэж нэрлэгдэх болсон хүмүүс яагаад отог, тосгон болтлоо өргөжиж, хөдөлмөрийн аюултай нөхцөл, баталгаагүй химийн бодисын улмаас амь нас, эрүүл мэнд, удам хойчоо хүртэл хохироон байж иргэдийн маань нэг хэсэг нийтийн хууль, нийгмийн халамж анхаарлын гадна амьдрахад хүрэв. Энэ хэцүү үзэгдлийг ердийн мэт үзэж зөнд нь орхих эрхтэйсэн билүү? гэсэн асуулт өөрийн эрхгүй хурцаар тавигдаж байна.

Гадаадын иргэд манай улсын нутаг дэвсгэрт виз хэтрүүлэн оршин суух, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, мансууруулах бодис, хүний наймаанд оролцох, охид эмэгтэйчүүдийг биеийг нь үнэлүүлэн садар самуун явдалд уруу татах, иргэдийг залилан мэхлэх  зэргээр хууль зөрчих явдал нь олшрох боллоо. Гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх, хяналт тавих тогтолцооны аль нэг орон зайд энэ бүхэн болж байгаа нь гарцаагүй. Гаалиар чанарын стандарт хангаагүй болон хориглосон бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх явдал гарсаар байгаа тухай шүүмжлэл тасрахгүй байна. Гэтэл эдгээр асуудлыг шалгаж шийдвэрлэсэн үр дүн бас л тодорхой бус хэвээр байна.

Үндэсний аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар байгууллага, албан тушаалтнуудын төсөв, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой анхаарал татахуйц томоохон зөрчлүүд илэрсэн тухай жил бүр танилцуулдаг. Эдгээр зөрчил дутагдлуудын шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж гэмт буруутай үйлдэл мөн, эсэхийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байгаа тохиолдол бараг алга гэхэд болно. Нийт 30 орчим мянгахан төгрөгний хохиролтой хулгай хийсэн хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг 10-аас дээш жилийн ялаар шийтгэж байхад хэдэн сая, тэрбум төгрөгөөр илэрхийлэгдсэн дутагдал, хэтрүүлсэн зардал  хаа нэг тийш багтаж, шингэн замхардаг явдал шударга ёсны ноцтой гажуудал биш гэж үү? Иргэдийн захидал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлээс харахад олон тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн “Хадгаламж“ банкны асуудлыг хэзээ шударгаар шийдэхийг нийгэм харсан, хүлээсэн хэвээр байна.

Хэрэв төрийн алба зөв төлөвшиж, төрийн албан хаагчид мэргэшсэн, хуулийн дагуу ажилладаг ухамсартай бөгөөд чадвартай байсан бол дээр дурдсан олон алдаа дутагдлыг гаргахгүй байж болох байсан гэж хүмүүсийн хэлж, шүүмжилж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан “Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн  төслийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй хойш тавьж, хойрго хандсаар өдий хүрлээ. Энэ хуулийн төсөлд төрийн жинхэнэ албан хаагчдыг чанаржуулан мэргэшүүлэх, дээр дурдсан алдаа дутагдал гаргадаггүй болгох, хууль хэрэгжилтийг чанарын өөр түвшинд гаргахын тулд төрийн албан хаагчдыг намын харъяалалгүй болгож, намчирхан талцах зүй бус зуршлаас салгах, хуулийг чанд баримтлан ажиллах нөхцлийг бүрдүүлэх амин чухал асуудал тусгагдсан юм. Төрийн албаны шинэтгэлийн энэ асуудлыг 2007 онд багтааж хуульчлан шийдвэрлэхээр 2008 он хүртэл хууль тогтоомжийг шинэчлэх тухай тогтоолд заасныг ч Улсын Их Хурал ийнхүү зөрчиж байгааг засах шаардлагатай байна. Жинхэнэ мэргэшсэн, өндөр ёс суртахуунтай, намчирхан талцдаггүй, аль нэгэн намын харъяаллаар бус, харин мэдлэг чадвар, эзэмшсэн боловсролоороо албан тушаалд дэвшдэг зарчим үйлчилдэг төрийн албатай болох нь ойрын, хойшлуулашгүй зорилт болж байгаа нь дээрх хууль үл хэрэгжсэнтэй холбогдон гарч буй алдаа дутагдлаас тодорхой харж болох тул миний бие энэ шаардлагыг тавьж байгаа юм.

Бүр цаашилбал, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хууль зөрчиж баталсныг нэгэнт тогтоосон “Авлигын эсрэг хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”-ийн зарим заалтуудыг өдий хүртэл яагаад анхны байдалд нь оруулж засч залруулахгүй байгааг хүмүүс гайхширан харж, энэ талаар санал бодлоо илэрхийлж байна.

Энэ мэт шил шилээ дарсан олон ноцтой асуултууд хариултгүй хуримтлагдахын хэрээр ард иргэдийн төрд итгэх итгэл суларч, бухимдал нь уурсан шаардах, учирлан хүсэх, урам хугарч цөхрөх янз бүрийн хэлбэрээр илэрч байна. Хууль бус томоохон асуудлыг илрүүлэн шийдвэрлэхийн оронд их ярьж, эзэнгүйдүүлэн саармагжуулах нь элбэг байгааг хүмүүс шүүмжилж, хууль алагчлан үйлчилж байгаа тухай ч дургүйцэн ярьж байна. Төр нь ард түмэндээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн зовлонг үзүүлэх учиргүй, харин үүнээс ангид байлгах нь түүний үндсэн үүрэг юм.

Гэтэл бидэнд хуулийн зохицуулалт, түүнийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, хүч бололцоо тэгтлээ дутаагүй. Гагцхүү хууль тогтоох, сахиулах, хэрэглэх тогтолцоо хоорондоо уялдаагүй, урагшгүй ажиллаж, түүний доторх бүтэц харилцан уялдаатай, хөнгөн шуурхай, шударга журамтай байж чадахгүй байгаагаас хяналт, хариуцлагын хомсдол үүссэнээр өнөөгийн энэхүү үлбэгэр байдал тайлбарлагдаж байна.

Дахин зориуд тэмдэглэн хэлэхэд Үндсэн хуульд заасан эрх зүйт төрийн үндсийн үндэс нь хуулийг дээдлэх, түүнийг бүх нийтээр сахин биелүүлэх явдал билээ.  Нийгэмд ардчилал гүнзийрэх тусам эрх зүйт төрийн ёс амьдралд улам сайн хэвшин хэрэгжиж байх жамтай. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль ёсны ханш суларч, дур зоргын үйл даамжирснаас үүссэн гашуун үр дагаваруудыг нийгмээрээ амсах болж байгаа нь бид эрх зүйт төрийн зарчмаар биш, харин эсрэг явж байгаа мэт дүр төрхийг бүрдүүлж байна. Одоо л энд цэг тавьж, байдлыг байх ёстой чигт нь залахгүй бол улс орны хөгжлийн хурдац, хүн ардын амьдралын баталгааг нааштай шийдвэрлэх аргагүйд хүрнэ. Эрх зүйт төрийн ёсыг дээдэлдэг улсад хуулийн хэрэгжилтээс тухайн орны эцсийн хувь заяа бүхэлдээ хамаарна гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч ажил амьдралаа зохицуулдаг.

Миний бие Улсын Их Хурлын чуулганд болон бусад арга хэмжээний үед хэлсэн үгэндээ хуулийн хэрэгжилт сул байгааг цохон тэмдэглэж, энэ талаар дорвитой арга хэмжээ авах ёстойг удаа дараа сануулж байсан. Хууль ёсны хэрэгжилт муу байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой нь ойлгомжтой. Үүнд шууд эндээс гараад зохион байгуулах асуудал ч бий. Гадаад дотоодын эрх зүйн харьцуулсан судалгаа хийж байж, ул суурьтай шийдвэрлэх хэрэгжүүлэх ажил ч багтана. Бид энэ асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас олон талаас нь хандаж, цогц арга хэмжээ авч байж үр дүнд хүрнэ.

Юуны өмнө хууль тогтоох ажлын чанарт анхаарах цаг болсон байна. Одоогийн байдлаар үйлчилж байгаа зарим хуулиуд өөр хоорондоо зөрчилтэй, хийдэл ихтэй, амьдралд хэрэгжүүлэхэд төвөгтэй, зарим зохицуулалт нь нийгэмд шударга ёсыг бус, харин эсрэг үйлийг өөгшүүлэн дэвэргэх агуулгатай ч байдаг талаар хуульчид, хуулийг сахиулах үүрэг хүлээсэн ажилтнууд шүүмжлэн хэлэлцдэг нь нууц биш. Голдуу тухайн салбарын мэргэжилтэн, ажилтнууд зонхилсон ажлын хэсгээр хуулийн төсөл “зохиолгодог” практикаас цаашид татгалзаж, аливаа хуулийн төслийг мэргэжлийн байгууллагын урьдчилсан тооцоо судалгаанд үндэслэн, мэргэшсэн нарийн мэргэжилтний хүчээр боловсруулж өргөн барьдаг тогтолцоонд шилжих нь энэ асуудлыг шийдвэрлэх оновчтой арга зам гэж үзэж байна. Ингэхийн тулд хуулийн төсөл боловсруулах чиглэлээр мэргэжилтнийг сургаж бэлтгэх, энэ чиглэлийн судалгааны боломж нөхцлийг өргөжүүлэн дагнуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай. Эрх зүйн зохицуулалт харьцангуй  төгөлдөршсөн хөгжилтэй орнуудад ч эрх зүйн шинэтгэлийн бие даасан нэгж байнгын үйл ажиллагаа явуулдаг туршлагыг авч хэрэглэх нь уг асуудлыг шийвэрлэхэд чухал ач холбогдолтой байх болно. Түүнээс гадна “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль”-д олон нийтийн саналыг авах боломжийг аль болох нээлттэй байлгах талаар нэмэлт өөрчлөлт оруулах нь хуулийн чанарт үр дүнгээ өгнө.

Түүнчлэн Улсын Их Хурал ямар ч нөхцөлд Үндсэн хууль болон бусад хуулийг чанд баримталдаг байх, Улсын Их Хурлын гишүүд үйл хэргээрээ хуулийг сахин биелүүлэх, сахилга, хариуцлагатай байхын жинхэнэ үлгэр дууриал болж чаддаг байх нь эрх зүйт төрийн ёсыг улс орондоо бэхжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой байх болно. Үүнтэй холбогдуулж хэлэхэд, удахгүй болох Улсын Их Хурлын сонгуульд улс төрийн намууд хуулийг чанд баримтлаж, аливаа хэлбэрийн гүтгэлэг гүжирдлэг түгээлгүй, бэлэг сэлт өгөх, мөнгө хөрөнгө тараах, хоосон амлах зэргээр санал “худалдаж” авах ямар нэг оролдлого хийхгүйгээр улс орны хөгжлийн төлөөх мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөн, ёс зүйтэй оролцох асуудалд одооноос анхаарах хэрэгтэйг сануулж байна. Сонгуулийн ерөнхий хороо ч үүнд онцгой анхаарвал зохино.

Хууль тогтоомжийн хэрэгжилт төрийн албадлагаар баталгааждаг гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Хууль хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь энэхүү ажил учир дутагдалтай байгаатай шууд холбоотой. Засгийн газар, түүний бүрэлдэхүүнд багтаж буй албан байгууллага, албан тушаалтнууд хуулийг хэрэгжүүлэхэд хүсэх, шаардах, албадах бүхий л аргыг хослуулан чадмаг  хэрэгжүүлснээр жинхэнэ эрх зүйт төрийн үлгэр загварыг бүрдүүлж чадна. Юуны өмнө төрийн албанд хуулийг дээдлэн биелүүлдэг сахилга, ухамсрыг хэвшүүлэн тогтоох ажлыг цаг алдалгүй үр нөлөөтэй хийх хэрэгтэй байна.

Хуулийг сурталчилах гэхээсээ илүү батлагдсан хууль, тогтоомжийг шуурхай мэдээлэх, хэрэглэгчидэд нэн даруй хүргэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажлын арга барилаа шинэчлэх шаардлагатай. Хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний үр нөлөөг судалж, зөрчил, хийдлийг нь арилган уялдаа холбоог сайжруулан төгөлдөржүүлэх ажлыг хийх нь чухал. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 16 жилийн хугацаанд түүнд нийцүүлэн 400 орчим бие даасан хуулийг боловсруулан баталсныг та бид сайн мэдэж байгаа. Эдгээр хуулийг боловсруулан батлах ажлыг амжуулсан нь томоохон ололт амжилт мөн гэж дахин онцлон тэмдэглэе. Гэхдээ ний нуугүй хэлэхэд зарим хуулиудын зүйл, заалтууд хоорондоо зөрчилтэй байдаг, энэ нь хуулиудын хэрэгжилтэнд муугаар нөлөөлдөгийг ч та бид сайн мэднэ. Тийм учраас эдгээр хуулиудын хоорондын зөрчлийг арилгах, кодчилох ажлыг цогцоор нь хийх нь тулгамдсан зорилт болж байна. Энэ талаар сүүлийн жилүүдэд нэлээд ярьж байгаа боловч нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ажил хийгдээгүй байна. Энэ чухал ажлыг Хууль зүйн үндсэний төвийн хүч бололцоог түшиглэн амжуулвал хамгийн зохимжтой гэж үзэж байна. Ийм бэлэн бүтэц байгааг ашиглах нь зүйтэй бөгөөд тус төвийг бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хувьд бэхжүүлэх талаар ХЗДХЯ, СЭЗЯ зориуд анхаарч холбогдох арга хэмжээ авах шаардлагатай.

Эзэн богд Чингис хаан “Миний зарлигийг аман дээрээ даган алсдаа зөрчиж, уснаа унагасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлэгсэд болбоос нийтийг захирч үл чадмой” хэмээн сургасан байдаг. Хууль ёсыг сахиулах үүрэгтэй төрийн байгууллагад шударга бус явдал орших орон зай байх учиргүй. Гэтэл хууль сахиулах мэргэжлийн байгууллагууд шударга бус ажиллаж байгаа тухай гомдол, дургүйцэл олон жилийн турш тасрахгүй гарсаар байна. Тал засдаг, гар хардаг, хөшүүн хойрго, хүнд сурталтай гэх мэт дутагдал эдгээр байгууллагуудад бугшиж олон түмнийг ихээхэн чирэгдүүлж, бухимдуулдаг байна. Энэ алдаа дутагдлыг засахын төлөө эдгээр байгууллагын удирдлагууд санаачилгатай, идэвхтэй ажиллах хэрэгтэй.

Авлигатай тэмцэх газарт олон нийт ихээхэн найдвар тавьж байгаа. Энэ найдварыг итгэл болгож, эх орноо авлигын хорт үзэгдлээс ангижруулахад улс орондоо байгаа бүх нөөц бололцоог нэгтгэн зангидаж, аль болох богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүн гаргахыг цаг үе шаардаж байгааг анхааруулж байна.  

Шүүх эрх мэдлийн байгууллага нийгмийн шударга ёсны баталгаа болдогийн хувьд үйл ажиллагааныхаа шударга бодитой байдалд онцгой анхаарах ёстой. Шүүхийн шударга бус ажиллагаа хүнийг аргагүйдүүлэн мухардуулж, эцсийн найдварыг нь тасалдуулдаг гэдгийг энэ салбарт ажиллаж байгаа хүн бүр нэг ч хором мартаж болохгүй. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой гомдол өнгөрсөн жил надад хандан ирүүлсэн иргэдийн гомдлын 30 гаруй хувийг эзэлж байсныг энд бас зориуд анхааруулан хэлье. Шүүгчээр ажиллах хүн ёс зүйтэй, эрдэм мэдлэгтэй, ажлын болон амьдралын дадлага туршлага тэгширч жигдэрсэн байх шаардлагыг цаашид хуульчилан хэрэгжүүлэх нь зүйтэй.  Шүүхийг бүтэц тогтолцооны хувьд ч шинэчилж үйл ажиллагаа нь иргэдэд ойр, шийдвэр нь илүү шударга, бодитой байх арга замыг судалж шийдвэрлэх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шүүх эрх мэдлийн байгууллага хянаж нөлөөлөх тогтолцоо ч үгүйлэгдэж байгааг сануулая.

Засаг дарга нар, Иргэдийн төлөөлөгчдийн Хурал харъяалах нутаг дэвсгэртээ хуулийг чандлан сахиулах ажлыг хяналтандаа бүрэн авч, эзний ёсоор хариуцаж тэр бүр чадахгүй байгааг зориуд тэмдэглэн хэлье. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрд энэ ажлыг үр дүнтэй сайн зохион байгуулж чадсан нөхцөлд л хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд жигдэрнэ.

Эрх зүйт төрийн нэг чухал баталгаа бол олон нийтийн оролцоо юм. Иргэний нийгмийн байгууллагууд, иргэд аливаа шударга бус, хуулиас гадуур үйлдлийг тэвчихгүй байж, түүнийг засч залруулахад төрийн байгууллагатайгаа хамтран ажилладаг итгэлцлийн үр ашигтай харилцаа тогтооход хаана хаанаа анхаарах хэрэгтэй. Иргэний нийгмийн зүгээс ийнхүү ажиллах бүх боломж нөхцлийг төрийн байгууллагуудын зүгээс бүрдүүлэх нь чухал. Нөгөө талаар иргэн бүр хууль чанд баримталдаг, хуулийн хүрээнд ажиллаж, амьдардаг байх ухамсартай болох хэрэгтэйг сануулах юун. Ухамсартай иргэн улс орны ноён нуруу мөн билээ.

Шилжилтийн үед бидний бий болгосон хуулийг сахин биелүүлэх тогтолцоо төгс төгөлдөр биш нь ойлгомжтой. Өнгөрсөн хугацаанд тухайн тогтолцоог ажиллуулж хуримтлуулсан туршлага, мэдлэг, сургамжид тулгуурлан тогтвортой, үр ашигтай ажиллах илүү сайн хувилбарыг судалж шийдвэрлэх хэрэгтэй байж болно. Иймээс хууль тогтоомжийг сахин биелүүлэхтэй холбоотой бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог өнөөгийн түвшинд дахин сайтар хянаж үзүүштэй байна. Хууль сахиулах үйл ажиллагаа олон нийтэд ойлгомжтой, ил тод, шуурхай байх бүхий л нөхцлийг бүрдүүлж ажиллахыг бүх шатанд анхаарах нь зүйтэй.

Ноёд, хатагтай нараа,

2006 онд та бид Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэсэн. Энэ үед гадаадын Төрийн тэргүүнүүд, нэр цууд гарсан эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн захидалд Чингис хааны их гүрний бодлогоо хэрэгжүүлсэн амжилтын нууц нь сахилга, дэг журам, хууль ёсыг чанд сахиулж чадсанд байсан гэдгийг олонтаа дурдсан байсныг энд зориуд сануулан хэлье. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” гэсэн гүн агуулгатай мэргэн үг чухамхүү тэр үеэс гаралтай.

Бидний эх орон үсрэнгүй хөгжлийн түүхэн боломжийн гараанд тулж ирээд байгаа үед энэ зөвлөгөөнийг хийж байна. Эрх зүйт төрийн ёсыг хэвшүүлэхгүйгээр, хууль ёсыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхгүйгээр энэ сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж том зорилгодоо хүрч чадахгүй. Шинэ зуунд хүмүүн төрөлхтөний соёл иргэншил  хууль ёсыг албаны болон хувийн соёлын хэмжээнд үздэг болж буй жишгээс бид хоцрох учиргүй. Эрх зүйт төрийн ёсыг улс орондоо мөн чанараар нь хэвшүүлэн төлөвшүүлж, шударга ирээдүйг  хамтдаа цогцлоох ариун үйлсэд эв эеэ хичээн, нэгэн хүч болж оролцохыг та бүхэнд хандан уриалж байна. Улсын Их Хурал, Засгийн газар ч энэ зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх бүх талын арга хэмжээг цаг алдалгүй авна гэдэгт итгэлтэй байна.

“Эрх зүйт төр-Хууль ёсны хэрэгжилт” сэдэвт үндэсний зөвлөгөөнд амжилт хүсье.
Шударга ёс мандаж, сайн үйлс дэлгэрэх болтугай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан