Хэн пиво ууна, тэр хүн оросод жаргалтай амьдардаг. Оросод гэж баяр болдог. Итгэмтгий орос залуус шар айргийг эрүүл мэндэд сайн хэмээн итгэж, шар айрагны баярт оролцдог. Гэвч шар айраг зөвхөн баяр баясгалан авчирдаггүй, бас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг тэд мэддэггүй.
Статистик судалгаагаар оросын иргэн бүрт жилд бараг 60 литр шар айраг ноогддог. Чехийн иргэнд жилд 161 л, Германы иргэнд 145 л шар айраг ноогддогийг гүйцэх хол байгаа ч оросууд энэхүү үзүүлэлт рүү итгэмээргүй хурдаар ойртож байна. Хэрэв таны ойр дотны хэн нэгэн шар айраг уухдаа эрүүл мэндэд сайн, согтуулах градус нь бага байдаг хэмээн баталж байвал та түүнд үнэн дүр зургийг хэлж өгөөрэй.
Шар айраг уух нь зөвхөн архидалтын нэг төрөл биш, том гүзээ, өвчтэй элэг, зүрхэндээ асуудалтай болоод зогсохгүй бэлгийн сулралтай болоход нөлөөлдөг. Шар айраг их ууснаар:
Ходоод муудна
Шар айраг нь мэдээж хөнгөн
хэлбэрийн согтууруулах ундаа, бас тийм ч их гаазтай биш. Гэхдээ түүнд этилийн спирт
агуулагдаж байдаг. Зарим шар айрагны алкохолны градус нь 10-14 хувь байдаг. Ийм
шар айраг нь 50-100 гр архитай тэнцдэг. Ийнхүү шар айрагны байнгын хэрэглээнээс
болж ходоод ядарч цуцдаг. Шар айраг нь эсгэг учир биен дэхь тэжээллэг зүйлийг
устгадаг.
Элэг муудна
Элэгний хамгийн том дайсан
бол алкохоль юм. Элэг нь организмыг цэвэрлэдэг гол эрхтэн юм. Хэрэв элгийг шар айрагтай
тэмцэлдүүлээд байвал элэгний ажиллагааг алдагдуулана. Тэгээд л элэг нь бусад
хортой зүйлтэй тэмцэх чадваргүй болно. Согтууруулах ундааг их хэмжээгээр
хэрэглэвэл өөрийн ямар хууч өвчинг сэдрээх аюултай, мөн ханиадаар өвчилдөг.
Бөөр- цэвэршүүлэх эрхтэн
Бөөр бусад эрхтнийг дэмжиж
цэвэршүүлж байдаг. Эрхтнүүд нь хоорондоо уралдаж байгаа мэт ажилладаг. Харин
шар айраг нь биеийн жирийн ажиллагааг алдагдуулж, бөөрний цэвэршүүлдэг
ажиллагааг сааруулдаг. Согтууруулах ундаа буюу шар айраг уусан хэн болгон 00-ын
өрөө рүү ойр ойрхон гүйдэг. Спиртний цочирдуулдаг үйлдэл нь бөөрний шүүж
цэвэршүүлэх ажиллагааг хурдасгадаг. Байнга шар айраг ууснаас гарах муу үр
дагавар нь бөөрнии суналттай болгох, цус харвахад ч хүргэдэг аж. Цаашдаа шар
айрагнаас болж үхсэн эд эсүүд нь бөөрийг жижигрүүлж хорчийлгодог гэнэ.
Мэргэжилтэний зөвлөгөө
Шар айрагны алкохоль нь
маш муу өвчинтэй адил. Шар айраганд дурлагчид нь түүнээс ганцхан алкохоль мэдрээд
зогсохгүй нервтсэн үед тайвширлыг
олдог. Бас алжаалаа тайльж, хоорондоо яриа хөөрөө өрнүүлэхэд тааламжтай байдал үүсгэдэг
учир хэтрүүлэн хэрэглэдэг. Ийм учир шар айрагны хэтрүүлсэн хэрэглээ нь амьдралд
хар тамхидалт шиг болж байна.
Хэзээ, ямар үед аюулын харанга цохих вэ?
-Хэрэв хүн өдөрт нэг
литрээс илүү шар айраг уух,
-Байнга найзуудаа
цуглуулан шар айраг ууж алжаалаа тайлах,
-Шар айраг уухгүй л бол
уурлаж бухимдах,
-Шар айраг уухгүй бол
тайван унтаж чадахгүй байх,
-Шар айрагнаас болж том
гүзээтэй болох,
-Өглөөнөөс хойш халж,
согтохыг хүсэх нь таны дотны хүнд аюул ойрхон байгаагийн илрэл.
Яаж туслах вэ
Хэрэв таны ойр дотны хэн
нэгэнд ийм шинж тэмдэг илрэх юм бол та түүнд туслахыг хичээгээрэй. Хэдэн ердийн
зөвлөгөө байна Та битгий байдлыг харж чимээгүй суу. Эхлээд тэр хүнтэйгээ сэтгэлээсээ
ярилцахыг оролд. Түүндээ шар айрагны хор уршгийн талаар ярьж өг. Интернетээс
видео үзүүлсэн ч болно. Тэр хүндээ өөрийгөө анхааралтай сонсгохыг хичээ. Та
түүнтэй харьцаж байхдаа өөрийгөө пивоны эсрэг гэдгээ мэдэгдүүлж болохгүй. Янз
бүрийн хэрэггүй асуулт асуулгүй тэвчээртэй байж, яагаад шар айргийг сайн найзаа
болгосон тухай нь олж мэд. Хэрэв түүнд янз бүрийн асуудал байгаа бол өөрийнхөө туслалцааг
санал болго. Тэр хүнээр өөр зүйл хийлгэж шар айраг уух хүслийг нь сарниул. Та
түүнийхээ юу сонирхдогыг нь олж мэдэхийг хичээ. Түүнд уух талаар бодох сөхөө бүү
олго. Хамтдаа театр, музей, эсвэл кинонд ч явж болно. Ямар нэгэн жижиг хот руу
явах аялал зохио. Мөн спортоор хичээллэж
ч болно шүү дээ.
Заль гаргах
Хэрэв таны найз залуу
байнга нөхдөө гэртээ цуглуулж шар айраг уугаад байх юм бол, та түүндээ энэ
хортой ундаатайгаа ховор харагдаж бай гэж ойлгуулахыг хичээгэрэй.
Эрсдэл хий
Та түүндээ сонголт
хийхийг шаард. Нэг нь шар айраг, нөгөө нь та. Гэхдээ бүх юм таны хүссэнээр
дуусахгүйг анхаар.
Ярилц
Хамгийн найдвартай арга
бол хамтдаа байж хийх. Гэхдээ энэ арга нь хамгийн хэцүү гэдгийг анхаар. Энэ нь мэдрэлийн
эмнэлэгийн эмч дээр очих, албадан эмчилгээнд явуулах юм. Хүнийг итгүүлж, сэнхэрүүлэхэд
мэдээж хэцүү. Тийм учир эмчийн тусламж хэрэгтэй. Гэвч таны дотны хүн учраас та
өөрөө л дэмжиж чухал зөв шийдвэр гаргахад нь туслана.
Ц.Мягмар