Аливаа амьтад хоногийн болон улирлын идэвхитэй үетэй байдаг. Энэ нь хур тундас, хүйтэн дулаанаас хамаарахаас гадна өдөр шөнийн үргэлжлэх хугацаа, идэш тэжээлийн байдлаас шалтгаалдаг аж. Ихэнх эрвээхэй авгалдай, хүүхэлдэйн шатыг дамжин бойжих гэж хэдэн жил зарцуулдаг бол харин бие гүйцсэн хойноо цөөхөн сар амьдардаг. Бүр хэдхэн цаг амьдардаг эрвээхэй ч бий. Бие гүйцэнгүүт үүл мэт олноороо нисэлдэж, таарсан хосоо олж аван үр төлөө үлдээнгүүт "За, болох нь тэр" гэх мэт бүгдээрээ сайн дураараа загас, шувууны хоол болчихдог нь сонин. Магадгүй энэ зүйл эрвээхэйн хүүхэлдэй нас хүмүүс бидний хүүхэд нас шиг сайхан байдаг ч юм бил үү, хэн мэдлээ.
Харин дээд амьтад гэх хүмүүс бид ч хамаардаг хөхтөн амьтдын идэвхитэй эсвэл тайван байх үе нь үндсэндээ хоол тэжээлээс хамаардаг чгэж болно. Үндсэндээ тэд хахир өвлийг давах тарга тэвээрэг олж авахад л хамаг хүч чадлаа зориулдаг гэж болно. Хангалттай тарга тэвээрэг аван өвлийг давангуут үлдсэн нөөцөө үр төлөө үлдээхэд ашиглачихдаг учир хаврын улирал чөрийсөн, гөлийсөн, гуринхалсан амьтдаар дүүрдэг. Ийм болохоор монголчууд хавар, зуны эхэн сард ан ав хийдэггүй. Амьтдад хоногийн мөчлөг гэж бас бий. Энэ нь тухайн амьтныг хоногийн хэдийд нь хоолоо олдог болохыг хэлж байгаа хэрэг. Ихэнх оготно, хулгана өдөр шөнийн аль ч үед идэвхитэй байна. Харин хилэнцэт хорхой болон сарьсан багваахайг шөнийн идэвхитэй амьтад гэнэ. Тэдний хоол тэжээл болдог элдэв шавьж шөнө гарч бас л хоол тэжээлээ хайдаг учир шөнийн идэвхтэй байхгүй гээд ч яах юм билээ. Хоногийн мөчлөгөөс гадна улирлын мөчлөг гэж нэг юм амьтдад бас бий. Хөхтөн амьтны амьдралын нэг жилд хоол тэжээл нь улирлаас хамааран хэрхэн элбэгшиж ховордохоос хамаарч амьтад үүнд хэрхэн зохицон амьдардгийг энэ мөчлөг тодорхойлдог. Улирлын байдалтай хамгийн элбэг давтагддаг үзэгдэл бол олон зүйлийн амьтдын ичдэг зохилдлого юм.
Тохиромжгүй үеийг давах хамгийн сайн арга нь ичих явдал. Харин тохиромжгүй үе гэдэг нь ердөө л хоол ховор үеийг хэлдэг байна. Иймээс амьтад өвлийн хүйтэн зуны халуунд ч ичнэ. Ичээний амьтад өөрсдийн биед хуримтлуулсан шим тэжээлийн нөөцийг маш хэмнэлттэй зарцуулж байдаг. Өвлийн ичээнд ордог амьтад намрын цагт их хэмжээний өөх хуралдуулан таргалдаг ба ичээнд орсон үедээ биеийн дулаан зарцуулах, тэжээл боловсруулах үйлдэл нь ихээр буурна.
Тэр ч бүү хэл амьсгалах давтамж болон цусны эргэлт нь хүртэл удааширна. Жишээ нь зурамны зүрхний цохилт жирийн үед минутанд 90 байдагбол, харин ичон үедээ 8-25 болж буурна. Биеийн дулаан нь +38-аас +4 хэм, амьсгал авах тоо нь 10-аас 2 болж өөрчлөгддөг аж. Ингэж ичээний амьтдын бодисын солилцоо удааширснаас бага хэмжээний шим тэжээл зарцуулан хахир өвлийг давах боломжтой болдог байна.
Үлийн цагаан оготно,үхэр огдой тохиромжгүй үед хэдхэн хоног ичдэг. Эдгээр амьтдыг ичдэг гэхээсээ хахир хүйтэнд нөөцөлсөн өвсөө идээд нүхэндээ хэвтэж байдаг гэвэл илүү тохирно. Манай малчид нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учир байгальтайгаа илүү ойр байдаг Иймээс тэдний улирлын идэвхи нь эдгээр амьтадтай ихээхэн төстэй. Манай малчид намар нь хурим найр хийхээс гадна хадлан тариалангаа бэлдэж зун нь сааль сүү, ноос, ноолуур гээд завгүй байдаг бол хавар нь төл авч бойжуулах гэж дээлээ ч тайлах завгүй болдог. Харин өвөл нь идшээ бэлтгэчихээд, бие биенийгээ хэсэн тоглох завтай болдог.
Өвөл ичдэг жинхэнэ ичээний амьтад гэвэл баавгай, сарьсан багваахай, зараа, янз бүрийн мэрэгчид, зурам, тарвага, алагдаахай зэрэгамьтад юм. Энэ үзэгдэл нь ичээний амьтдад түүхэн хөгжлийн урт удаан хугацааны явцад буй болсон амьдралын нэгэн зохилдлого бөгөөд ичээнээс гарах гол дохио нь өлсөх явдал байдаг гэнэ Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед эдгээр амьтдын онцлогийг судалж малчдаа биш юм гэхэд малаа ичдэг болгох цаг холгүй байгаа биз ээ. Тэр цагт бидний эмээн цэрвэдэг зуд гэсэн үг түүхэнд үлдэнэ.
Н.Жавзмаа