gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Дунбүрээ: Урлаг намайг хаттай болгож сургасан

Соёл урлаг
2008-04-07
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2008-04-07

Арван улаан ямаа зур­ж, зурсан зургаасаа болж На­мын төв хороонд дуу­даг­дан банга хүртэж бай­сан зураач Г.Дун­бү­рээ­тэй уул­заж ярилцлаа. Тэр уран зур­гийг хүртэл үзэл сур­талж­сан гэж хааж боог­дуулдаг нийгмээс өнөөг хүр­тэл тасралтгүй уран бү­тээлээ туурвиж яваа зу­раач билээ. Түүний уран бүтээлийн тод өнгийн шийдэл нь бусдаас ялгарах гол онцлог нь бол­дог.

-Таныг “Арван улаан ямаа”-ны зураач гэхээр ан­дахгүй хүн олон бай­даг. Тэр ямар түүхтэй зураг вэ?
-Тэр зургийг 1968 онд зур­сан юм. Би өөрөө малчин хүн. Намайг таван настай байхад Гомбожав гэдэг айлын мэргэн өвөө надад ишиг бэ­лэглэсэн юм. Манайх хонин­доо ямаагүй айл байв. Ишиг маань ихэрлэ­сээр арав хүр­сэн. Тэрнээс үүдэж арван ямаа, тэмээ, адуу зурах бол­сон. Залуу зураач­дын үзэс­гэлэнд миний зурсан арван ямааны зураг тавигдсан юм. Ганц миний зураг гэлтгүй өөр хэд хэдэн хүний зураг хө­рөнгөтний үзэл сурталтай, марксизм, ленинизм мэд­дэггүй гэсэн шүүмжлэлд өрт­сөн. Бүр Намын төв хорооны 28 дугаар тогтоол гаргахад хүргэсэн.

-Ямааны зургийг хэрхэн үзэл сурталжуулан тайл­барлаж байв. Одоо энэ бү­хэн бараг инээд­тэй санагдах байх?
-Хүйтэн хошуутай мал зур­лаа. Хөрөнгөтний үзэл сур­тал шингэсэн гэж тайлбар­ласан. Тэр үед Намын тов­чооны ги­шүүдийн тоо арав байл уу даа. Тэднийг ямаа­гаар төсөөлж зурлаа гэж хард­сан.

-Тэгээд танд ямар шийт­гэл оноов?
-Би залуу ч байж. Зураач­дын хорооноос сануулга өгч ойр зуурын аж ахуйд явж бай­сан. Миний хувьд нэг айх­тар сүйдтэй хэлмэгдсэн юм­гүй. Харин залуу зураачдын бүтээ­лийг хамгаалж ярьсан Даш­цэрэн, Баяраа нарын хүмүүс хэл аманд их ч өртөж хараанд нь орж байсан.

-Одоо танд тэр зураг чинь бий юу?
-1991 онд галерей авсан.

-Тухайн үед ямар урсгал чиглэлийн бү­тээл илүүтэй үнэлэгдэж байсан юм бэ?
-1960-аад оны бид­ний үеийн залуус бүхэл бүтэн шинэ үеийг сэрээсэн, нээсэн. Мон­гол үндэсний өв уламж­лалаас заавал сурах ёстой. Уран бү­тээлдээ туурвиж шин­гээх ёстой. Залуус шинэ юм хийлээ гэдэг. Үнэндээ шинэ юм гэж үгүй. Аль ХII, ХIII зууны үед хийгдсэнийг давтаж ши­нэчилж өөрчилж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, бид хүний мөрөөр гиш­гээд л байна гэсэн үг. Тиймээс аль болох хүний гиш­гэсэн мө­рөөр дав­тахгүйн тулд өөрий­гөө бо­ловсруулах хэрэгтэй.

-Бүтээл болгонд тань тод өнгө зонхилдог. Та ямар урсгал чиглэлийг барь­даг юм бэ?
-Би бодит реалист зураг зурдаг. Гэхдээ бодит юмыг өсгөж, егөөдөж, ёгтлолоор гар­гах дуртай. Миний бүтээл га­дагшаа их ойлгогддог. Мон­гол уламжлалын өнгийг өөрийн­­­хөө уран зурагт шин­гээх гэж их боддог хүн. Зураач хүн өөрийн гэсэн арга барил­тай байх ёстой. Хэнийх нь мэдэгдэхгүй байж болохгүй шүү дээ.

-Та олонд танигдсан бү­тээлээсээ дурдана уу?
-”Фронтод”, “Монгол транс”, “Арван ямаа”, “Арван адуу” гээд маш олон бүтээл бий.

-Анх хөдөөний хүү ур­лагт хэрхэн хөл тавьж байв. Таны бага нас уран бүтээлд тань хэрхэн тусгалаа өгсөн бэ?
-Би Төв аймгийн Өндөр­ширээт сумын хүн. Миний аав лам хүн байж байгаад 40 гар­сан хойноо хар болж гэр­лэсэн. Намайг гарахаас өмнө мэргэн хүн аавд маань “Танай ширээ­ний дор хоёр хүү тоглож байна. Дунбүрээ, Дунхорол гэсэн нэр өгөөрэй гэж хэлсэн юм” гэнэ лээ. Тухайн үед аав, ээж маань ингэж хэлснийг нь мартчихаж. Нэр хайрла гэж дахин очсон чинь урдаас нь загнасан гэнэ лээ. Би нэгдү­гээр ангиасаа зураг сонирхож эхэлсэн. Хө­дөө­нөөс хот шил­жиж, Улаан­баа­тарт үлгэр жи­шээ III дунд сургуулийн хам­гийн анхны ангид сурсан. Дөчөөд сурагч, хоёр багштай гэж түүхэнд тэмдэглэгдсэн бий. Сурагч байхдаа пионе­рийн ордны багш О.Цэвэгжав баг­шийн удирдлага дор, зургийн хүн болно гэж боддог байв. Гэсэн ч Багшийн дээ­дийн зураг, хөдөл­мөрийн ан­гийг 1961-1965 онд төгссөн. Шугам зургийн ангийг төгсч арван жилийн багш байх ёстой байв. Багш болоогүй уран зурагт хөл тавьсан нь миний амьдралын сонголт бай­сан.

-Уран зураг гэж чухам юу юм бэ?
-Уран зураг хүний мөн чана­рыг илэрхийлж чадна. Ямар ч нийгэмд хүн амьдар­лаа гэхэд хувь хүний мөн чанарыг илэр­хийлдэг. Түүнээс элдвийг харж урваж шарваад байх юм үгүй. Үүнд би хатуу зогсоно. Мэр­гэжилдээ үнэнч байх ёстой. Зураг зурахад хэн нэгний арга барилаар биш өөрийн гэсэн дуу хоолойгоо гаргах ёстой. Түүхээ сайн су­далж урьд үе рүүгээ илүү их өнгийх хэрэгтэй. Дэл­хийн сонгодог хүмүүсийн түү­хийг судлах хэрэгтэй. Ард түмний­хээ дунд орж хошин үг хэлэл­цэж халуун сайхан инээм­сэг­лэл дунд байх нь сайхан. Хөгшин залуу гэж ялгал­гүй нээлттэй харилцах хэрэг­тэй. Малчин хүн сууж байлаа гэхэд их сонин сууна. Тэр хүний ху­вийн зан ааш тэр бүхнийг олж харан уран бү­тээл­дээ шин­гээх жишээтэй. Сайн уран бүтээл хийсэн нэгэндээ баяр хүргэж явах ёстой. Тэгж байж уран бүтээлчид нэгнээ ирлэ­нэ. Уран зураг, уран зо­хиол, хөгжим гурав салшгүй хол­боотой. Би зураг зурахдаа зохиол унших юм уу, аятай­хан ая тавьж суух жишээтэй. Зураг хүнд сэтгэ­лийн таа­шаал өгнө, аз жаргал бэлэг­лэнэ. Дөрвөн хана зу­раггүй байна гээд төсөөл дөө. Ер нь зураач хүнээс оюуны асар их тэвчээрийг шаарддаг.

-Уран бүтээлд сайн муу гэсэн үнэлгээ заавал байх шаардлагатай юу?
-Урлаг судлаачид гэж бий. Манайд 1960, 1970-аад оны үед Дашбалдан гэж урлаг суд­лаач хүн байлаа. Ур­лаг суд­лаач хүн тал засч магтах хэрэггүй. Хувь хүний асуудал биш жин­хэнэ судал­барыг нь олж шүүмжлэх ёс­той. Хүн өөртөө таалагдах­гүйг муулж болно. Гэхдээ үзэгний аяар бас явж болохгүй юм. Үзэг хаашаа хөдөлнө тэр хүнийг тэрүүгээр цэгнэж бо­лохгүй. Яагаад гэвэл тухайн бүтээл сайн байсан бол сай­наараа л үлдэнэ. Тухайн нийгэмдээ үнэлэгдэхгүй ч байж болно.

-Таны багш хэн байв?
-Урчуудын эвлэлийн хо­роог олон жил удирдсан Н.Чүл­тэм гуай холыг хардаг хүн байж. Тэр хүн намайг Багшийн дээд төг­сөхөд анх намайг хороонд авч байлаа. Олон сайхан боловсон хүч­нийг га­даа­дад бэлтгэсэн. Манай Ур­чуудын эвлэлийн хороо одоо боловсон хүчнээр хангалттай шүү. Энэ нь тэр хүний ач гавьяа. Ахмад үеэ­сээ сурч мэдэх юм байлгүй яахав. Бай­галь эх өөрөө аугаа багш юм.

-Таны амьдралд уран бүтээл юу өгөв. Танд алдар нэр, мөнгө хангалттай хайр­ласан уу. Эсвэл …?
-Би маш их хат суусан. Урлагийн тэнгэрт орж ирээд өөрийн гэсэн нүүр царайтай болсон. Монголын дүрслэх урлагийн түүхийн нэг хуудсыг сөхөхөд миний бүтээл бий гэж бодож явдаг.

Надад захиалгаар зурах явдал гарна аа. Зурсан болгон маань зах зээлд орчихно. Энэ бүхэн тухайн зураачийн үнэ­лэмжээс шалтгаална. Одоо үед оюуны потенциалийг үнэ­лэх үнэлэмж шал өөр болсон шүү. Миний бүтээлийг худал­даж авъя гэж хүмүүс ирдэг л юм. Гэхдээ уран бүтээл гэдэг чинь зарж мөнгө болгоё гэж бодо­хоосоо сэтгэлийн таа­шаал өгөх нь олонтаа. Түү­нээс дан­даа зурсан болгон мөнгө бо­лоод байдаг юм гэж хаа байхав. Зурж буй хүндээ аз жаргал хайрладаг. Бидэнд тэтгэвэрт гарах гэсэн ойлголт байдаггүй. Нүд аниагүй цагтаа зурж л явна.

-Та гэр бүлээ танил­цуу­лаач?
-Хоёр хүү, хоёр охинтой. Ач, зээ нийлээд ам бүл 13 болчи­хоод байна.

Зураач Г.Дунбүрээ Монго­лын Урчуудын эвлэ­лийн урлан дахь өөрийн нь ер­төнц болох ажлын өрөөндөө амьд­ра­лын­хаа ихэнх цагийг өнгө­рүүлдэг болох нь анзаа­раг­даж байв. 1977 онд Шаамарт Зохиолч­дын урлан байгуу­лагдахад зохиолч Д.Намдаг, Э.Оюун нарын эрхэм хү­мүүстэй хамт гар нийлэн ажиллаж байсан түүхтэй. Намхан цагаан бай­шинд зу­раг зурдаг байсан тэр түүх түүний амьдралын бас нэгэн дур­самж.

Урчуудын эвлэлийн хо­рооны шагналтан. Төрийн эрхэм дээд “Алтангадас” одон­гоор энгэрээ цоолсон. Тун удахгүй хэлмэгдэж явсан зу­раачдын үзэсгэлэн нээгдэх гэж байгаа бөгөөд түүнд орол­цох юм гэнэ лээ.

Зураачийн бүтээл нь эз­нээ­сээ илүү хилийн дээс олон­таа алхсан байна. Түүний бүтээл га­даад, дотоодод хэдийнэ хү­лээн зөв­шөөрөгд­жээ.

Монгол орны Богд нэртэй бүх уулыг зурсан. Мөн хүрээ бай­шингийн бүхэл бүтэн цо­мог нь түүхийн үнэт дурсгал болон үлджээ. Зураач Г.Дун­бүрээтэй уран зургийн урс­гал чиглэл ярьж онолдохоо­соо илүүтэй ард түмэнд үнэ­лэгдсэн эгэл жирийн зураач­дын нэг гэдэг утгаар нь эн­гийн яриа өр­нүүлсэн минь энэ.

Б.Долзодмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан