Аргал, янгир… бүгдийг буудаад, нөгөө гайхамшигт хадыг автоматаар шүршээд хаячихаад байхад “Чишш!” гэж анхааруулсан
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, уран зураач Пүрэвийн Цогзол.
Тэрбээр 40 гаруй жил кино урлагт хөлс, хүчээ шавхсаны зэрэгцээ дүрслэх
урлагт өөрийн гэсэн ул мөрөө тодоос тод үлдээж яваа мэргэжлийн уран
бүтээлч. Манай сурвалжлагч өвгөн зураачтай “TV-8″ телевизийн “100
грамм” нэвтрүүлгийн үеэр уулзаж, илэн далангүй хүүрнэлдсэнээ товчлон толилуулж байна. Таалан болгооно уу, эрхэм авхай та мину…
-Амар сайхан, зуслан тавлаг уу?
-…Утаанд хахаж цацаад байж л байна. Зарим золигийн хүмүүс чинь өөрсдөө
зориуд түймэр тавьдаг гэж байна шүү дээ. Яахав шатсан модноос түлээ
бэлдэх зөвшөөрөл өгдөг юм байна л даа. Хүү минь чи хотоос хойш чадвал
шөнөөр очоод үзэхгүй юу. Нил хулгайн мод ачсан машинууд зуслангаар
дамжаад хот руу орж, ирж байна. Цагдаа дийлэхгүй байна. Зарим нь
хахууль авчихдаг юм байгаа биз.
-Хоёулаа ямаршуу сэдвээр яриагаа эхэлдэг юм билээ. Энэ “Хар зүрхний Хөх
нуур” зургийг чинь хараад эзэн Богд сэтгэлд тод буух чинь. Эртээр та
телевизийн нэвтрүүлгээр “Чингис хаан” киноны хэлэлцүүлгийн үеэр сууж
харагдсан. Өөрөө нэлээд бухимдуу, даэрээс нь таны үгийг болж л өгвөл
хэлүүлэхгүй байх шиг байсан, моншнууд чинь. Тэгэхлээр энэ сэдвээр
жаахан хөөрөлдөх үү?
-Сайн хүний нэрийг өчнөөн худалдаж иддэг юм байна. Өнөөдөр дэлхий дээр
хэн дуртай нь Чингис хааны тухай кино хийлээ. Арван хэдийг нь үзлээ.
Манайхны нэртэй жүжигчид хүртэл бүгд л Чингис болж тоглолоо. Би Чапаев
ямар төрхтэй жанжин байсныг мэдэхгүй. Бабачкины дүрээр л Чапаев гэж
иймэрхүү хүн байж дээ л гэж төсөөлдөг. Цогт тайжийг Цэгмид гуайгаар л
төсөөлдөг.
-Дүр гаргах чадвар нь гол зүйл юм даа?
-Уухайс даа, тэндээ л байна гэсэн үг. Энэ Эрдэнэбулган нэг их мундаг
кино хийнэ гээд байна лээ. Би хариуд нь нэг үг хэлчихсэн юм.
-Юу гэж хэлсэн гэж…?
-Орос ардын зүйр үг байдаг юмаа. “Дэгдээхэйгээ намар тоолдог юм” гэчихсэн юм. Ажлын үр дүн эцэстээ л харагдана гэсэн үг л дээ.
-Та хийгдэж буй “Чингис хаан” киноны тухай өөдрөг бодолтой биш юмаа даа?
-Яг тийм. Ний нуугүй ярихад Эрдэнэбулган чинь кино найруулагч биш.
Магадгүй тэр хүн театрын аугаа найруулагч байж мэднэ. Сайн киног дуртай
хүн хийдэггүй юм. Би кино урлагийн салбарт сургуулийг нь дүүргээд 40
гаруй жил зүтгэсэн хүн. Ухаандаа Эрдэнэбулганыг би баттай хэлнэ.
Дэлхийд хэн ч операар сайн кино хийсэн хүн байдаггүй юм. Тэгэхэд мань
хүн “Учиртай гурав”-ыг хийгээд тэр нь ямаршуу юм боллоо доо.
-Ингэхэд өөрөө кино зураач, оператор, найруулагчаар ажиллаж байснаар барахгүй сүрхий кино зохиолч явсан гэж сонсогдсон?
-Монголын “Билүүтээн голоор явсан чинь билүү наалдаа байлгүй дээ” гэсэн
үг бий. Миний хувьд Ч.Лодойдамба, Л.Ванган, С.Эрдэнэ, Ч.Чимид,
С.Дашдооров… гэх мэт томчуулын олон кинонд хамт ажилласан. Бага ч гэсэн
киноны ойлголттой.
-”Уулзалт” киног та хэрхэн бүтээв?
-Хүн гэр бүл болно гэдэг гурван шалтгаантай. Дурлана гэдэг хүнд заавал
байдаг. Гэтэл эхлээд Бадамханд тооцоогоор гэрлэчихээд, дараа нь дурлал
ирэхлээр жаахан залуутай хэсэг бужигнасан. Энэ бүхний дунд хүүхэд
хохирдог. Энэ бол хүний амьдралын хар толбо юм шүү гэсэн санаан дээр
тэр киног хийсэн юм.
-Зохиолч биш хүн кино зохиолч болчихлоо гэсэн хов дэгдээгүй юу?
-Өө, тийм яриа гарсан. Тэрний зохиол бичдэг гэдэг юу байсан юм. Баахан юмнууд хуйвалдаад мөнгө идэж байна гэж хардаад л…
-Нөгөө алдарт “Бушхүүгийн үлгэр”-ийг та бас зохиосон гээ биз дээ?
-1960 онд Оросоос оюутны дадлага хийхээр Монголдоо ирээд байсан үе. Тэр
үед манайхан “Алтан өргөө” киног хийж байлаа. Зураг авалтын үеэр
“монголчууд цаг барьдаггүй” гээд л герман найруулагч малгайгаа авч
газар дэвслээд харааж байлаа. Би дотроо хор шар хөдлөөд “Монголчууд
яагаад өөрсдөө үлгэрийн кино хийж болдоггүй юм” гэж бодож билээ.
Шаралхуу сэтгэл минь хоосон байгаагүй. Яг хорин жилийн дараа
“Бушхүүгийн үлгэр” төрсөн дөө. Энэ киног хийчихээд байж байтал манай
нэг том уран бүтээлч ТХ-ы үзэл суртлын хэлтэст матсан байсан.
-Яахаараа үлгэрийн кино хийсэн хүнийг матдаг байнаа, юу гэсэн байх юм?
-Энэ киноны зохиолыг Цогзол бичээгүй. Түүний зохиол бичих гэж юу байсан
юм. Тэр Дашдооров, Доржпалам энэ тэр нийлээд их хэмжээний мөнгө цохиж
байхаас гарцаагүй гэж л дээ. Сүүлд нь Доржпалам тэр матаас бичгийг нь
үзсэн байдаг.
-Тэгээд юу болов?
-Яахав, ТХ-ноос Түмэндэлгэр гэдэг хэлтсийн дарга нэг өдөр над дээр
давхиж ирээд “Алив хөө, чиний тэр зохиолын эхийг чинь үзээд орхиё”
гэсэн. Би ч “Бушхүүгийн үлгэр”-ийг хоёр, гурван хувилбараар бичсэн
байдаг юм. Тэрний маань үзчихээд миний гар бичмэл мөн байна гэдэгт
итгэсэн юм уу яасан юм “Өө, за за. Би чамайг киногоо авч байхад чинь
нэг очноо” гэчихээд гараад явчихаж байсан. “Бушхүүгийн үлгэр” кино
дуусч кино үйлдвэрийн уран сайхны зөвлөлөөр орж батлагдсан. Дараа нь
Соёлын яам, Төв хорооны үзлэгүүд хүлээж байлаа. Нэг өдөр Түмэндэлгэр,
Соёлын яамны Даваасамбуутай ирээд “Энэ киног дараа дараагийн шатанд
оруулаад юүхэв. Нээлтийг нь сайхан хийгээрэй” гээд яваад өгсөн.
-Зураг авалтын үеэр хөгтэй явдал гараа юу?
-Өө, бишгүй гарна. Сувдаа, Бушхүү хоёр усан дотор далд ордог хэсэг бий.
Өвөл хоёр метр гүнзгий нүх ухаад Сувдаад том үстэй дээл, гадуур нь
лусын охины хувцсыг өмсгөөд усанд оруулсан. Ажиглавал их галбир муутай
харагддаг шүү дээ. Дан дээлтэй оруулбал хатгаа тусаад сүйд болно.
-”Хатанбаатар”, “Мандухай сэцэн хатан” хоёроос хойш олигтой кино үгүй болж гэвэл та санал нийлэх үү?
-Нэг кино муу хийгдсэний төлөө кино урлаг бүхэлдээ унана гэсэн ойлголт
үгүй. Урлаг өөрөө унаж, босч хөгждөг. Одоо манай техник хэрэгсэл бүр
хоцрогдсон. “Монгол кино” нэгтгэлийн нэр нь Төрийн өмчийн хороонд
харьяалагдсан нэртэй байх шив. Солонго дарга олон улсын жишигт нийцсэн
кино үйлдвэртэй болъё гэсэн асуудал засагт тавьсан сураг байна лээ.
-Энэ ямар учиртай буу шийдэмтэй зураг вэ?
-1979 онд Халх голын ойгоор бүтээсэн зураг юм л даа. Би энэ зургандаа
“Малаа л туухсан даа” гэсэн нэр өгсөн. Ялсандаа гол нь биш жадтай
буутай хүн тууж явснаас малаа маллаж суухсандаа гэж бодсон хэрэг.
-Цэрэг гэснээс орос цэргүүд нэг хэсэг Монголыг бусниулж орхисон санагдана?
-Өө, тэд их нүгэл үйлдсэн. 1989 онд хориод зураачид Өмнөговиор явлаа л
даа. Тэгсэн чинь Ноён, Гурвантэс энэ тэр сумдаар орос цэргүүд байлдааны
номергүй машинтай яваад аргал угалз, янгир бүгдийг буудаад, орхихыг нь
орхиод, ачихыг нь ачаад л явж байна лээ. Бас болоогүй ээ, манай нөгөө
гайхамшигт “Толь хад”-ыг энэ тэндээс нь автомат буугаар шүршээд
хаячихсан байдаг юм.
-Та нар иргэн хүнийхээ хувьд ирж нам, засагтаа матаа юу?
-Сэтгэл өвдөөд телевизээр ярих гэтэл “Тэр явдал та нарын хэрэг биш,
дуугүй байцгаа. Амаа хамхиж явцгаа” гэсэн хатуу сануулга авсан шүү хө.
Ний нуугүй ярихад Монголын нутаг тэр үед ЗСБНХУ-ын 100 гаруй мянган
цэргийн хээрийн сургуулийн талбар байсан нь үнэн. Тэр үед нам, засгийн
томчуул “Хятадтай байлдана” гээд л хачин юм болоод байсан, одоо хужаа
нартайгаа тэврэлдчихээд л давхиж явна ш дээ.
-Та түрүүн алдааны тухай ямар юм яриад байв аа?
-Манайхан алдаа, сул тал хоёрыг хольж хутгаж ойлгодог. Сул тал бол хүн
бүхэнд байдаг. Засч болно. Алдааг бол засахын тулд мөнгө, эсхүл
цусаараа гэх мэт их үнээр засдаг учраас хэн хүн алдаж болохгүй.
-Мартсанаас “дарс” гэдэг юмны тухай таны бодол?
-Манай яруу найрагчид их сагсуу. Зураач нар ч адил. Архины тухайд би
гурван “0″ авсан хүн. Нэгдүгээрт би Орост таван жил сурахдаа архи ууж
сураагүй. Дараагаар нь би кино урлагт 40 жил зүтгэлээ. Тэнд нанчид
хүртэнэ. Би уугаагүй ээ. Хоёр дахь нойль. Эцэст нь би Буриадын хүргэн.
Мөн л уугаагүй.
-Өнөөдөр сэтгэгдэл ямаршуу байна вэ?
-За даа, нийгэм сайхан биш байна. Олон түмэн төр улсаа авч явах
чадалтай хүн нэхээд байна. Би санал нэг байна. Бид буруу хүмүүс сонгож
алдлаа. Одоо чи, бид энэ алдаагаа юугаар төлөхөв.
-Сонгуулиар цэвэрлэнэ дээ.
-Хэ цэс. Сонгууль чинь засварын машин юм уу. Би сонгуулиар алдаагаа засаад төр нь түвшин болсон улсыг дуулаагүй л юм байна.
-За, таны уран бүтээлийн төлөө энэ хундагыг тогтооё!
-Байз хүүхээ, архийг хүнд муу санаж өгдөггүй. Идээний дээж учраас.
Гэлээ гэхдээ дарс гээчийг ухаантай хэрэглэхгүй бол хатуу зэвсэг болдог.
Өнөөдөр индиануудыг виски устгасан гашуун түүх бий. Оросууд архины
шидээр Сибирийн жижиг үндэстнүүдийг бүгдийг залгисан. Одоо буриадуудын
хэл, хувцас нь устаад, оюун санаа үгүй болж байна. За Төвдийг хар. Бас
л архиар үгүй боллоо. Ах нь боддог юм. Нийслэл хотоо “Шамбалын орон”
болгоно гэх юм. Гурван зүйлийг л анхаарвал бидний хүсэл биелнэ.
Архичид, хог хаягдал, хулгайч гурваа устгачихвал бид “Шамбал”-д аж
төрнө.