gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цэцэрлэгийг илүү цагаар ажиллуулбал 4000 багш нэмж бэлтгэх шаардлагатай

Улс төр
2010-09-15
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-09-15
Манай сонин өнгөрөгч пүрэв гарагийн "Дугаарын 60 мөр"-төө "Цэцэрлэгүүд 19 цаг хүртэл ажиллаж болдоггүй юм болов уу" гарчигтай нийтлэл бичсэн билээ. Энэхүү нийтлэлийн мөрөөр олон уншигч санал бодлоо ирүүлсэн.

Мөн бид шийдвэрлэх төвшний байгуулагуудын хүмүүстэй уулзаж энэ талаар ямар бодолтой байгааг нь асуусан юм.

БСШУЯ-ны Ерөнхий боловсрол газрын мэргэжилтэн Ш.Цэрэннадмид: Улсын төсөвт энэ ачааллыг даах санхүү байхгүй

-Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй цэцэрлэгүүд 9-10 цагаар ажиллаж байна. Хөдөлмөрийн хуулийн дагуу найман цаг ажиллах бол илүү цаг ажиллаж байна гэсэн үг. БСШУ-ны сайдын 405 дугаар тушаалаар баталсан цэцэрлэгийн дүрэмд эцэг, эхчүүд багшийг илүү цагаар ажиллуулах бол тэд өөрсдөө төлбөрөө төлнө гэсэн заалт байдаг. Цэцэрлэгийн багш маань нэг талаас олонд үйлчлэх үүрэгтэй боловч Монгол улсын хөдөлмөрийн хуулинд заасны дагуу ажлаа явуулах үүрэгтэй. Бид сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг боловсруулж байхад ийм асуудал тулгарч байна гэдгийг хөндөж тавьсан.

Мөн цэцэрлэгт ээлжийн багш нэмж ажиллуулах санааг хуулинд оруулж өгсөн. Гэтэл улсын төсөвт энэ ачааллыг даах төсөв санхүү байхгүй гэсэн. Одоогийн байдлаар манайд 4220 гаруй цэцэрлэгийн багш байдаг. Тэднийг хоёр цаг сунгаж ажиллуулахад нэлээд их төсөв шаардагдана. Үүнийгээ дагаад гэрэл, цахилгаан дулаан, үйлчилгээний ажилчний цалин хөлс гээд нэмэгдэх зардал их гарна. Мөн хуулинд цэцэрлэгт мэргэжлийн багш ажиллана гээд заагаад өгсөн байгаа.

Гэтэл одоо ажиллаж байгаа багш нарын 85 хувь нь л мэргэжлийн зэрэгтэй. Хэрвээ цэцэрлэгийг илүү цагаар ажиллуулна гэх юм бол нэмж 4000 гаруй багшийг бэлтгэх ажил гарна. Манайд цэцэрлэгийн багш бэлтгэж байгаа сургууль хэд байгаа билээ. Үүнийг давхар бодох хэрэгтэй. Хэрвээ төсөв шийдэгдэх юм бол болохгүй гэх зүйлгүй.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа: Эдийн засгийн тооцоо судалгааг сайн хийх хэрэгтэй

-Өнөөдөр Улаанбаатар хотод үндсэндээ 211 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүний тал хувь нь төрийн өмчит, 50 хувь нь төрийн бус хувийн өмчит цэцэрлэг байгаа. Эдгээр цэцэрлэгүүд нь бага, дунд боловсролын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Цаг сунгаад 19 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах санал гарч байна л даа. Иргэд ямарч санал гаргаж болно. Гол нь энэ гаргаж байгаа саналыг   шууд ажил хэрэг болгоно гэж байхгүй.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн эхэнд эрхзүйн шийдвэр шаардлагатай. Эрхзүйн шийдвэрийг БСШУ сайд шийднэ. Сайд сэтгэлийн хөөрлөөр эцэг эхчүүд хүсч байна гээд шийдчих асуудал биш. Ингээд зохицуулчих юм бол араас нь олон асуудал гарч ирнэ. Тухайлбал цаг уртасгалаа гэхэд нэг цагийн хөдөлмөрийн хөлс хэдэн хүнд ямар өртгөөр бодогдож, хаанаас гарах юм.

Сайдын багцаас уу, Засгийн газраас уу гээд олон асуудал урган гарна. Аливаа нэгэн судалгааг гаргахдаа эдийн засгийн бүх талын судалгааг гаргах хэрэгтэй. Бид үнэхээр 19 цагт хүүхдүүдээ авдаг болох шийдвэр гаргах болбол эхлээд сайн тооцоо гаргах хэрэгтэй. Ийм байр сууриас Нийслэлийн боловсролын газраас хандаж байна.

Чингэлтэй дүүргийн 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанзаяа: Манай цэцэрлэг энэ асуудлыг дэмжиж байгаа

-Сургуулийн өмнөх боловсролын хууль гарсан шүү дээ. Тус хуулинд цэцэрлэгийн хэв шинжүүд байхаас гадна, уртсгасан болон богиносгосон цагийн бүлгийг ажилуулж болно гэсэн байдаг. Манай цэцэрлэг яг энэ асуудлаар эцэг, эхчүүдээсээ судалгаа авч байна. Энэ нь 18-20 цагийн хооронд уртасгасан ангид хүүхдээ өгөх үү гэсэн судалгаа юм. Эцэг, эхчүүдийн энэ шийдвэрээс хамаараад оройн ангийг байлгаж болох юм гэсэн шийдвэр дэвшүүлээд ажиллаж байна.

Үүнээс үүдээд хүүхдүүдэд нэмэгдэл хоол өгнө. Уртасгасан цагийн бүлгийн багш, тогооч, үйлчлэгч зэргийн цалинг ээж, аавууд өөрсдөө гаргах юм. Мөн ингэж үйл ажиллагаа явуулах юм бол эцэг, эх цэцэрлэгийн хооронд гэрээ байгуулна. Манай цэцэрлэгт одоогоор 150-160 хүүхэд хүмүүжиж байна. Энэ асуудлаар 30 гаруй хүн хүүхдээ орой ангид өгөхөөр болоод байгаа. Өнгөрсөн жил энэ асуудлыг хэлэлцсэн боловч ажил хэрэг болгоогүй. Энэ жил судалгаа аваад, одоо боловсруулалтын шатанд явж байна. Үүнийгээ хийж дуусгаад уртасгасан анги нээх юм.

Харин нэг асуудал нь энэ ангийг нээхээр холимиг анги л үүсэх байх. Бүлэг бүлгээс хүүхдүүд орно. Манай цэцэрлэг бол энэ асуудлыг дэмжиж байгаа.

Э.Пагмадулам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан