“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиштэй ярилцлаа.
-Танай компанийн ажил хэр өрнөж байгааг танилцуулна уу?
-Тавантолгойг ашиглаж эхлэх талаар УИХ-ын тогтоол наадмын өмнө гарсан. Энэ тогтоолын дагуу Засгийн газрын төвшинд наймдугаар сарын 18-нд холбогдох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн үндсэн дээр Төрийн өмчийн хорооны удирдамжийн дагуу “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ-өөс шийдвэр гаргаж тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Орон нутагт хээрийн хотхон байгуулах ажил хийсэн. Ямар ч уурхай нүүрсний олборлолт хийхэд хөрс хуулалтын ажлыг эхэлж хийдэг учир уурхайн ам нээх буюу хөрс хуулж эхлүүлсэн байгаа. Энэ ажил Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн орд дээр хийж байна. УИХ-ын тогтоолын дагуу “Эрдэнэс МГЛ” улсын төсөвт 12 тэрбум төгрөгийн орлого оруулах ёстой. Энэ үүргээ биелүүлнэ. Одоо байгуулагдах “Эрдэнэс Тавантолгой” охин компанийн бэлтгэл ажлыг эхлүүлж байгаа. Одоо эхлэхгүйгээр энэ өвлийг алдвал бүтэн нэг жилийг алдана гэсэн үг. Тиймээс уурхайн ажлын хувьд орон нутагт бэлтгэл ажлыг эхлүүлсэн.
-Шинээр байгуулах компанид гэрээгээр ажиллах оператор компанийн шалгаруулалт эхэлсэн. Энэ тухай тодруулна уу?
-Хоёр дахь гол ажил бол дээр дурдсан шийдвэрийн дагуу шинээр байгуулах компанид гэрээгээр ажиллах оператор компаниудыг шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалтыг хийж байна. Монголын хэвлэлүүдэд англи, монгол хэлээр, гадаадын нэр хүнд бүхий хэвлэлүүд, цахим хуудаст зар тавьсан. Урьдчилсан сонголт гэдэг бол тухайн жилдээ 15 сая тонн нүүрс олборлох чадвартай оролцогчийг тодруулах гэж байгаа юм. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах хуулийн дагуу болон Сангийн яамнаас баталсан журмын дагуу явагдана. Одоогийн байдлаар зургаан орны есөн компани тендерийн урьдчилсан сонголтод материал ирүүлсэн. Үнэлгээний тусгай комисс ажиллаж байгаа. Комисс энд үнэлгээ хийгээд урьдчилсан сонголтын материалд тавигдсан шаардлагыг хангасан оролцогчид үргэлжлүүлэн хоёрдугаар шатны тендерт оролцоно.
-“Эрдэнэс-Тавантолгой” компанийг хэзээ байгуулах вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийг ирэх сарын эхээр байгуулах байх. Засгийн газар, Төрийн өмчийн хорооны удирдамжийн дагуу байгуулна. Охин компанийн гүйцэтгэх захирлыг олон улсын хэмжээнд нээлттэй зараар шалгаруулах шийдвэрийн дагуу хэвлэлд зар гаргасан. Энэ сарын 20-нд оролцогчид материалаа ирүүлсэн. Гадаад, дотоодын 14 хүн оролцохоор материалаа өгсөн. Сонгон шалгаруулах комисс дээр үнэлгээ хийж байгаа. Үүнээс гурван оролцогчийг дараагийн шатанд шалгаруулж ярилцлагад урина.
-Компанийн захирал болох хүнд ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Тавантолгойн орд дээр хэрэгжих “Эрдэнэс Тавантолгой” төсөл олон улсын хэмжээний том төсөл. Жилд 15 сая тонн нүүрс олборлох том хэмжээний уурхай. Үүнээс 8-9 сая тонн коксжих нүүрс экспортлох боломжтой. Цаана нь эрчим хүчний нүүрс 4-5 сая тонн завсарын бүтээгдэхүүнүүд гарах юм. 15 сая тонн бол бүрэн хүчин чадлаараа ажиллах үед гаргана. Эхний жил 1-2 сая, цаашид 3, 8, 10 сая гээд нэмэгдэнэ. Уурхай хүчин чадлаар ажиллахад дэд бүтцээс шууд хамааралтай. Ийм хэмжээний уурхай байгуулахад олон улсын өндөр стандартын уул уурхай мэддэг, Их хурлын шийдвэрийн дагуу олон улсын биржүүд дээр хувьцаагаа арилжаалах тул олон улсын хөрөнгийн бирж дээр компани нь гарч ажиллаж байсан туршлага бүхий хүн сонгохыг эрмэлзэж байна. Тиймээс олон улсын хэмжээнд зарлаж байгаа. Бүх бэлтгэл ажил явагдаж байна. Тавантолгойн галт тэрэг хөдөлсөн. Одоо зогсохгүй ээ. Жилийн дараа гэхэд танигдахгүй болтлоо бүх зүйл урагшаа явсан байх болно.
-Шинэ компанийн захирлаар гадаад хүн сонгогдох боломж илүү гэдэг үнэн үү?
-Тийм, гадаадын хүн сонгогдох магадлалтай.
-12 тэрбум төгрөгийг хэзээ төсөвт төвлөрүүлэх вэ?
-Энэ ондоо багтааж бид улсын төсөвт дор хаяж 12 тэрбумыг оруулах үүрэгтэй. Тиймээс ажлаа шуурхай явуулж байна.
М.Цэцэг