gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Чаат"-ын эмээ Р.Аюуш: Хорих ангид өөд болчих вий гэхээс үхтлээ айж байсан

Нийгэм
2010-07-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-07-07
"Чаат"-ын гэх нэрээр хүмүүс мэддэг болсон 92 настай Р.Аюуш эмээгийн дуулиан одооноос л нэг юм намжих нь. Гурван жил дамнасан дуулиант хэргийг давж заалдах шатны шүүхээр өнгөрсөн долоо хоногт шийдэж, эмээ суллагдав.

Өтөл буурай өглөө оройгүй агсамнаж, зовоодог дүүдээ эр хүний шанаа өгүүлэх гэсэн нь "Сахил хүртээд шал дордов" гээч юм болсон. Агсамнагчийг "Хашраагаад өгөөч" хэмээн хөрш айлын хэдэн залууст аминчлан захисан нь түүнийг гэмтний ширээнд суулгахад хүргээд байсан юм. Нутаг усандаа "Бурханч эмээ" хэмээн цоллуулсан Р.Аюуш гуайг хүний амь таслах ямар ч санаа байгаагүйг гурван жил зовоосны эцэст сая нэг юм хуулийн байгууллага тогтоов.

Энэ хугацаанд түүнийг хэдэн ч удаа нойтон шалан дээр хонуулав. Хөгшнийг хэрэгт сэжигтнээр татсан ч гэсэн цагдан хорих арга хэмжээ авсанд олон хүн эгдүүцдэг. Хөгшин хонины насгүй болсон Аюуш гуай зугтлаа гээд хаачих ч билээ. Тэгсэн хэрнээ улсын төсвийг хэдэн саяар нь хумсалсан цагаан захтнууд нь батлан даалтаар гарсан шиг ээ, гадуур амарч байна. Тэгж явсаар Өршөөлийн хуульд хамрагдчихаад, хариуцлага хүлээхгүй өнгөрсөөр байгаа. Гэсэн атлаа таягаа даахгүй шахам буурайг таслан сэргийлж зовоох ажээ. Үүнийгээ тэд "Хууль хэрэгжүүлж байна" гэж тайлбарлаж байна. Өтөл буурайг цагдан хорьчихоод хууль хэрэгжүүлж байна гэж "том дуугарах" улс ардчилсан оронд байдаггүй байх аа.

Р.Аюуш гуайтай ярилцахаар Дарь-Эх рүү явлаа. Гурван жилийн өмнөх махлаг шар эмээ атигар, туранхай хөгшин болж, үг дуу нь ч цөөрчээ. Арга ч үгүй биз. 92 настай хүн хоёр сарыг Цагдан хорих төвийн нааран дээр эм тариагаар хооллож өнгөрөөсөн гэхээр ямар олиг байх билээ. "Аавын хаалга"-наас гарсанд нь баяр хүргэхээр ирсэн бололтой ах дүүс нь цуглажээ. Бурхны ном хур уншуулах гэсэн иргэд ч цөөнгүй байв.

-Таны бие тэнхээ сайн уу. Хорих ангид саатуулагдаад хоёр сар болсон. Энэ хугацаанд бие, сэтгэл нь тавгүйтээд хэцүү л байсан байх?
-Бие муу ч гэлээ сэтгэл санаа онгойгоод, өөдрөг байна. Өтөл насандаа болдоггүй газар өнгөрч, нүдний булай болох вий гэхээс их айж байлаа. Бие өвдөх бүрт л "За ингээд эндээ өөд болох нь. Охинтойгоо уулзчих юм сан" гээд амьдралынхаа бүхий л үеийг эргэцүүлж боддог юм билээ. Өврөөс минь ойчсон ганц охинтой хүн л дээ, би. Тэр маань багш мэргэжилтэй, их сайхан охин бий. Түүнийгээ л их саналаа. Энэ хугацаанд намайг сэтгэл санаагаар дэмжиж байсан бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Хорих ангийн удирдлага, эмч сувилагч болон өмгөөлөгч гээд намайг өрөвдөж хайрлаагүй нэг ч хүн байсангүй. Бүгд л "Эмээ та удахгүй гарна. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай" гээд л захидаг байсан.

-15 жил хорих ял сонсчихоод байхад их хэцүү байсан байлгүй. Гэхдээ таныг хамаатныхаа аминд хүрсэн гэдэгт хэн ч итгэдэггүй. Итгэхийг ч хүсдэггүй байх?
-Болоод өнгөрсөн хэргийн талаар одоо ярьмааргүй байна. Сэтгэлээ тайвшруулж, бага ч атугай мартахыг хүсч байна. Тэгээд ч би түүнийг хөнөөх захиалга өгөөгүй. Үүнийг тэр хэрэгт холбогдсон хүүхдүүд ч шүүхийн танхимд гэрчилдэг. Талийгаач намайг зоддог байсан нь үнэн. Хавиргыг маань хүртэл хугалж байсан юм шүү. Гэхдээ одоо тэр хүнийг муулах хүсэл алга. Бурхны орондоо тайван нойрсог.

-Давж заалдах шатны шүүхийн шийдвэр анхан шатныхаас өөр гарна гэж найдаж байсан уу?
-Тэнд хоригдож байгаа хүүхдүүд "Давааны шүүх" гэж ярих юм билээ. Шүүх хурлын шийдвэр гарахад охин маань "Ээж таныг хүн амины хэрэгт холбогдолгүй гэж үзлээ" гэж хэлсэн. Баярласандаа өөрийн эрхгүй нулимс асгараад, хамт хоригдож байсан хүүхдүүдийг хүртэл уйлуулсан гээч. Буруу, зөвийг ялгасан шүүхийнхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Ядарсан намайг шоронд үхэхээс аварлаа шүү дээ. Анхан шатны шүүхийн гарсан шийдвэрт гомдолтой байсан. Одоо бол бодож санах юм алга даа. Охиноо түшээд л амьдарна даа. Нүд анихаас ч айхаа больчихлоо.

-Талийгаачийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа ах дүү С.Цогбаяр, Э.Золбаяр нарын хэрэг дахиад л анхан шатны шүүх рүү буцсан?
-Одоо миний хийж чадах ганцхан зүйл тэр хоёр хүүгийн ял битгий нэмэгдээсэй, бага ял өгөөсэй гэж залбирах л үлдсэн дээ. Эвий дээ, тэд чинь нялх хүүхдүүд шүү дээ. Хоёулаа бага насны хоёр хүүхэдтэй юм гэсэн. Ар гэрт нь хэцүү л байгаа байх. Дашрамд хэлэхэд шүүх алдсан нэгэндээ ээлтэй ханддаг байгаасай гэж хүсэх байна. Үүнийг би хоригдож байхдаа л мэдэрлээ. Амьдралдаа алдсан залуусыг зөв замд нь чиглүүлэх хэрэгтэй шүү дээ. Намайг өмгөөлж бичсэн их олон нийтлэл уншсан. Тэр бүгдэд "Баярлалаа" гэж хэлмээр байна.

Д.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан