Улаанбаатар хотын хүн амын 41.4 хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа бий. Мөн нийслэлийн нийт хүн амын 40 хувь буюу 130 гаруй мянга нь Монгол гэрт амьдардаг. 21 дүгээр зуун гарчихаад байхад суурин иргэншилд хэдийнээ шилжсэн нийслэлийн иргэд эсгий гэрт амьдарсаар байх нь тийм ч тохиромжтой биш.
Жилийн дөрвөн улиралдаа нийцүүлэн барьж эрхэлж ирсэн мал аж ахуй, зан заншил, туулж ирсэн түүх маань Монгол гэртэй салшгүй холбоотой нь үнэн. Харин нэг сая хол давсан хүн амтай 21 дүгээр зууны метрополис хотын тоонд орох Улаанбаатарын хүн амын бараг тал хувь нь нүүдлийн гэртээ амьдарсаар байх нь гэрийн үнэ цэнийг алдагдуулж байна. Учир нь дэлхийд Монголын нэрийн хуудас болдог сууц маань бидний хувьд ямар үнэ цэнэтэй вэ.
Хүмүүсийн сэтгэхүйд гэрт амьдралын доод түвшний буюу "ядуу" бүлгийнхэн амьдардаг гэсэн ойлголт байдаг. Түүнийгээ дагаад монгол гэрийн минь өнгө зүс ч гунджээ. Бүрээс нь урагдаж, хаалга нь унжин, өрхөө гялгар уутаар орлуулсан айлтай олонтаа таарлаа. Бүр босгогүй гэр ч үзлээ. Уг нь гэрийн босго өндөр байх нь харийн дайсан халдашгүй байхыг бэлгэдсэн байдаг. Түүнээс гадна төрийн түшээд өөрийн сонгогдсон тойргийн амьдралын боломж тааруу иргэдэд байсхийгээд л гэр тарааж байгаа харагдана.
Энэ нь гэр бол "тусламжийн бараа" мэт ойлголтыг төрүүлнэ. Харин нийслэлийн гэр хороололд гэр бариагүй хашаа гэж байхаа больжээ. Энэ нь гадныханд гэр гэдэг зүгээр нэгэн хэрэглээ, нийгмийн доод хэсгийнхний сууц мэт ойлголтыг өгдөг. Гэхдээ би энэ бүхнийг тоочсоноороо эсгий гэрийг адлах гэсэнгүй. Харин өмгөөлөх гэсэн юм. Монголд таван жил амьдарсан Америк судлаач буцахдаа Монголоос ганц л зүйл авч явахыг хүсжээ. Америк эрийн тэгтлээ их хоргодох болсон зүйл нь Монголд байх хугацаандаа амьдарч байсан сууц буюу монгол гэр.
Учир нь хүн төрөлхтний хамгийн гайхамшигт сууцыг Монгол гэр гэдгийг багахан хугацаанд ч гэсэн амьдарч үзсэн харийн олон хүн магтан үнлэдэг. Нүүдэлчин Монголчуудын сууц болох гэрийг хэн гэдэг хүн хэзээ зохиосныг мэдэхгүй ч амьдрал дээр шалгагдаж одоо ч хэрэглэж байна, цаашид ч хэрэглэсээр л байх болно. Гэр нь дугуй учир хамгийн их багтаамжтай, яг голдоо зуух байрладаг нь дулааныг зүг бүр ижилхэн дамжуулдаг.
Мөн бохирдсон агаар, муу энергийг гадагш шууд гаргадаг, нарны гэрлийг нар мандахаас шингэх хүртэл авч байхаар тооцож тооныг дугуй хэлбэртэй бүтээсэн, агаараа байнга сольж байхаар техникийн хэлээр салхивчийн үүргийг гүйцэтгэж байхаар бүтээсэн гээд давуу тал олон. Мөн хана унийг зөөлөн холбоогоор, хана хаалгыг хатуу зөөлний хослолоор, хананы матаас хийц, ханын үдээсийг тэмээний үдээрээр үддэг нь эхлээд зөөлөн буюу нойтон ширээр үдэж аажимдаа хатахдаа ханыг эвхэх, дэлгэхэд саадгүй байхаар тохирсон хэмжээнд хатаж хатуу холбоонд шилждэг нь барилгын инженерийн нарийн тооцоон дээр үндэслэгдсэн маш өвөрмөц, шинжлэх ухааны төгс хийц мөн гэдгийг ШУТИС-ийн багш нэгэн профессорын судалгаанаас нэгэнтээ уншиж байсан.
Монгол гэрт орсон материал бүр өөрийн гэсэн давуу талтай. Хонины ноосоор хийсэн бүрээсийг орлох сайн материалыг одоо хүртэл олоогүй л байгаа. Мөн гэр нь уян харимхайн хүчний онол дээр тулгуурласан болохоор хүчтэй салхи шуурга, үер газар хөдлөлтөд харьцангуй тогтвортой, мөртлөө гэрийн мод нь ганц ширхэг хадаас ороогүй гэхээр Монголын нэрээр дэлхийд данслагддаг гэр гэдэг сууц ямар агуу зүйл болохыг гэрчилнэ. Монгол гэрийн байрлал тэр чигээрээ Фэнг шүй.
Монголчууд зүүн хойд зүгт бурхан тахилаа тавьдаг. Учир нь нар өдөржин явсаар хамгийн их энерги нь зүүн хойд зүгт тусч байдаг юм байна. Аавын суудал гэхэд л баруун хойноо эр хүний хийморийн зүгийг мэдэж суудаг. Гал хэзээ ч дээшээ гардаггүй монгол гэрийн зуух нь голдоо, зүүн талд нь ус нь байдаг. Үүнээс харахад ус модыг тэтгээд мод галыг тэтгэнэ гэх мэтчилэн бүх байрлал нь Фэнг шүй байдаг. Өнгөц харахад гэр сууц маань монголчуудын амьдралын нэгэн хэрэглээ мэт боловч цаанаа түүх, соёлыг хадгалж дэлхийн даяаршлын өнөө үед биднийг илтгэх "дангааршил" байх ёстой.
Дөлгөөн