“Лемонс” хамтлагийнхантай ярилцлаа.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүмүүсийн хүсэн хүлээдэг “Play Time” наадам боллоо. Наадам хэр болов?
-Одноо: Жил ирэх тусам энэ наадмын зохион байгуулалт, хамрах хүрээ өргөжиж байна аа. Энэ жилийн шинэ хамтлагуудыг сайн үзэж чадаагүй. Гэхдээ заримыг нь сонсоход гоё, мундаг болсон байна лээ. Энэ жил цаг агаар сэрүүн, бороотой байсан. Дараа жил долдугаар сард багтааж хийвэл зүгээр санагдсан. “А-sound” хамтлагийн хөгжмийн дугаралт муугүй байсан. Үлээвэр хөгжимтэй хамтарсан нь дажгүй санагдсан. Галын наадам дээр янз бүрийн урсгал чиглэлийн дуу сонсоод бүжиглэсэн нь гоё болсон. Дандаа манайхан цугларсан болохоор сайхан байлаа. Бидний жил хүлээдэг наадам болохоор гоё л доо.
-Энэ жил охидын рок хамтлаг анх удаа оролцсон. Тэд хэр байсан бэ?
-Одноо: Охидын хамтлагийг шалгаруулалт дээр нь үзсэн дажгүй юм байна лээ. Дуучных нь хоолой сайн байсан.
-Анар: Эмэгтэй дуучид лаг болсон байна лээ.
-Фенүүддээ ямар дуугаар бэлэг барьсан бэ?
-Одноо: “Мэлхий гүнж”, “Секс рок” зэрэг нэлээд дуу дуулсан.
-Тулга: Яг төлөвлөсөн дуунуудаа дуулж чадаагүй ээ. Миний гитар болдоггүй тэгээд хоёр дуу л тоглосон доо. Үүнээс болоод бухимдсан тэгээд яваад өгсөн.
-“Лемонс” хамтлаг долоон нас хүрлээ. Төрсөн өдрөө яаж тэмдэглэсэн бэ?
-Фенүүд маань бидэнд зориулж төрсөн өдрийн дуу дуулж өгсөн. Үнэхээр таалагдсан. Гоё санагдсан. Ихэвчлэн “Play Time” наадам дээр байдаг даа.
-Танай хамтлагийнхан Европын орнуудаар аялан тоглолт хийх гэж байгаа гэсэн?
-Тулга: Берлин, Парис, Стокольм хотуудаар аялахаар төлөвлөж байгаа. Ер нь тоглолт бус зугаалах хэлбэрээр явна даа.
-Саяхан хуримаа хийсэн. Амьдралынхаа ханиар ямар хүнийг сонгосон бэ?
-Тулга: Эхнэрийнхээ талаар яримааргүй байна. Хурим сайхан болсон гэж хүмүүс ярьж байна лээ. Би сайн мэдэрч амжаагүй л явна.
-Одноо муурандаа зориулж дуу дуулдаг гэсэн?
-Одноо: Муурандаа зориулж биш. Зүгээр гэртээ дуу дуулахаар хажууд манай муур ирээд мяу, мяу гээд байдаг.
-Танай хамтлагийн гурав дахь цомог удахгүй гарна. Цомгийн ажил хэр явж байна?
-Цомгийн хувьд чиглэлээ алдахгүй гэхдээ арай өөр болно. Хөгжим, дууны утга агуулгаараа өөр байна даа. Одоо төлөвлөж байгаа цомог маань хэдэн дуутай байхыг хэлж мэдэхгүй л байна. Энэ оны сүүлээр, ирэх оны эхээр гарах байх даа.
-Танай хамтлаг дууныхаа үг, аяыг өөрсдөө зохиодог. Бусдаас дууны үг авсан тохиолдол байгаа юу?
-Тулга: Яруу найрагч Л.Өлзийтөгс эгчээс “Шөнө дунд цас орж байна”, “Нисванис”-ын А.Энх-Амгалан ахаас “Элэг бөөр”, “Өөр ертөнц” дуунуудаа авсан. Гэхдээ бид өөрсдөө дуугаа зохиодог. Дууны шүлгэн дээр тусламж авдаг.
-Сүүлийн үеийн шинэ хамтлагууд “Лемонс” хамтлагтай адил урсгалаар гарч ирж, нэгэн хэвийн байх болсон. Танай хамтлагийг дагаж байгаа юм бол уу?
-Тулга: Дэлхий даяар энэ урсгал моодонд орж байгаа болохоор тэд манай хамтлагийг бус дэлхийн чиг хандлагийг дагаж байгаа байхдаа.
-“Лемонс”-ынхон “Vanquish” хамтлагийн тоглолтод урилгаар оролцоно гэсэн мэдээлэл цацагдсан?
-Үгүй ээ. Энэ талаар санал ирсэн. Гэхдээ бид хариугаа өгөөгүй байгаа. Тэглээ ч тэр тоглолтод манай хамтлагийг сонсдог хүмүүс бус хип хопчид ирнэ шүү дээ.
Э.Энхцолмон http://www.niigmiintoli.mn/