Хүн төрөлхтний эцэс төгсгөлгүй амьдралын буруу зан үйлээс болж, эх дэлхий минь туйлдаа хүртэл ядарч байна. Манай орон гэлтгүй дэлхий нийтийн өмнө дэлхийн дулаарал, хог, утааны асуудлууд аюулын харанга дэлдэхэд хүрээд буй. Үүнээс гадна цэвэр усны нөөц манай орны хувьд нэн тэргүүний асуудал болжээ.
Усыг барагдашгүй мэт ярьдаг байсан цаг аль хэдийнэ өнгөрсөн. Ийнхүү цэвэр усны хомсдолд учруулах гол шалтгаан нь ой модоо хайр гамгүй тайрах, цэвэр усны зохисгүй хэрэглээ, уул уурхайн буруу үйл ажиллагаанаас улбаатай. Тиймээс өнөөдөр манай оронд хэдий хэмжээний цэвэр усны нөөц байгаа хийгээд усны хэрэглээ ямар байгаа талаар сурвалжилсан юм.
Дэлхийн цэвэр усны нөөцийн 0,00004 хувь Монголд бий
Монгол орны усны нийт нөөц нь дэлхийн усны нөөцийн хэдэн хувийг эзэлдэг болохыг судлаачид тогтоожээ. Тэдний тогтоосноор манай орны усны нийт нөөц нь дэлхийн усны нөөцийн 0,00004 хувийг эзэлдэг ажээ. Түүнчлэн манай орны ашиглаж болох боломжит усны нийт нөөц 34,6 км куб, үүний 70 гаруй хувийг гадаргын, 30 хүрэхгүй хувийг газрын доорх ус эзэлдэг байна. Гэсэн хэдий ч нийт нутаг дэвсгэрийн маань 69,1 хувийг говь эзэлдэг бөгөөд хээрийн бүсэд гадаргын усны сүлжээ бараг байхгүйтэй ижил болсон учраас газрын доорх усны багахан нөөцөөс нийт усны хэрэглээнийхээ 80 хувийг хангадаг байна.
Монгол Улсад 2003 оны байдлаар нийтдээ 5097 гол горхи, 9582 булаг шанд бүртгэгдсэнээс, 372 гол горхи, 1158 булаг шанд ширгэсэн дүн гарчээ. Үүнээс үзэхэд 1530 уст цэг хатаж ширгэн үгүй болжээ. Энэ тоо өнөөдөр хэд дахин нэмэгдсэн нь лавтай.
Гамбид 4,5 байхад Монголд 290 литр ус хэрэглэдэг
Орон сууцанд оршин суугч нэг хүн өдөрт дунджаар 290 литр ус хэрэглэж байхад, гэр хорооллын нэг оршин суугч өдөрт долоон литр ус хэрэглэдэг байна. Орон сууцанд амьдардаг иргэд нэг удаа шүршүүрт орохдоо 100-200 литр ус зарцуулж, шүдээ угаахдаа найман литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ.
Гэтэл дэлхий нийтээр нэг хүний усны хэрэгцээг өдөрт 30-50 литр гэж тодорхойлсон байдаг. Манай оронтой адил цэвэр усны зохисгүй хэрэглээтэй улс цөөнгүй байдаг аж. Тэдгээр улсын нэг нь АНУ юм. Энэ улсад нэг хүн өдөрт дунджаар 500 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Их Британид энэ хэмжээг 200 литр гэж үзсэн байна. Түүнчлэн усыг бага хэрэглэдэг улсууд ч бий. Тухайлбал Сомалид 8,9 литр, Малид найман литр, Гамбид 4,5 литр ус хэрэглэж байна.
Манай улс усны хэрэглээнийхээ 70 хувийг хөдөө аж ахуйд, найман хувийг ахуйн хэрэгцээнд, 22 хувийг үйлдвэрлэлд хэрэглэдэг гэнэ.
Усны нөөцийн маань дийлэнх хувь нь гүний ус байдаг. Гэвч тэрхүү гүний ус улам багасч байна. Уул уурхайн үйлдвэрүүдийн ихэнх нь гүний усаар ажиллаж, хөрсний усыг их хэмжээгээр бохирдуулсаар. Гар аргаар алт олборлогчид ус, хөрсийг мөнгөн ус, цианы хүчлээр хордуулж, хүн мал уух аргагүй болгож байна.
Нүүдэлчин соёлоо сэргээе
Монголын нутаг дэвсгэрийн 6.6 хувийг ногоон бүс эзэлж буй. Гэвч энэхүү долоохон хувийн ойн бүс усны хомсдлоос сэргийлж чадах гол хүчин зүйл. Уг нь хэдхэн жилийн өмнө нийт нутаг дэвсгэрийн 10 хувийг ой мод эзэлж байсан бол өнөөдөр түймэр, хортон шавьж болон хүний гарт зургаан хувь болтлоо буурчээ.
Түүнчлэн бэлчээр талхлагдан нийт нутаг дэвсгэрийн 41,3 хувь нь цөлжсөн байна. Ийнхүү цөлжих болсон шалтгаан малчид отор нүүдэл хийхээ больсон явдал юм. Уг нь жилийн дөрвөн улиралд өөр газар нүүдэллэн амьдрах нь олон талаараа давуу байжээ. Түүнчлэн мал сүргийн бүтэц өөрчлөгдөн ямааны эзлэх хувь эрс өссөн нь цөлжилт үүсэх шалтгаан болж байна.
Ямаа бэлчээрт дахин ургамал ургахгүй болгож цөлжүүлдэг аюултай амьтан. Гэтэл ноолуурыг нь ашиглахыг бодож ямааг хэтэрхий их үржүүлэх болсон. Тухайлбал Баянхонгор аймаг 1990-ээд оны эхээр 300 мянган ямаатай байсан бол сүүлийн 10 жилд энэ тоо дөрөв дахин өсөж 1,2 саяд хүрсэн нь цөлжилт үүсэх томоохон шалтгаан болжээ. Тиймээс бэлчээрийн даацыг багасгах нь зайлшгүй зүйл болоод байна. Гүний ус болон хөрсөн дээрх усаа ингэж зохисгүй хэрэглэсээр байтал тун удахгүй Монголчууд харангадах дээрээ тулж, цэвэр усныхаа үүцийг барах эхний үе шатанд аль хэдийнэ оржээ.
М.Хишиг