Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаатартай ярилцлаа.
-Манай орон ашигт малтмалын экспорт ихээр хийдэг болж, цаашдаа улам өсөх хандлагатай байна. Тээвэрлэлтийг зохицуулах шаардлага үүсч байна уу?
-Олон улсын тээврийг Олон улсын гэрээ хэлэлцээр, Авто тээврийн тухай хуулиар зохицуулдаг. Манайх ОХУ, Хятад, Казахстан гэх мэт долоон улстай Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр хийсэн. Хятадтай 1991, ОХУ-тай 1996 онд хэлэлцээр хийсэн. Манай улс энэ хоёрхон хөрштэйгөө хэлэлцээр хийхгүй бол дамжин өнгөрөх тээврийн талаар ярилтгүй. Манайх 2004 оноос өмнө улс хооронд тээвэр хийдэггүй байсан. 2004 оноос улс хоорондын тээвэр хийдэг болсон. Авто тээврийн тухай хуулийг 2008 онд шинэчилж, тусгай зөвшөөрөл олгох, тоо бүртгэл, техникийн хяналт явуулах зэрэг заалт суулгаж өгсөн.
Хэдийгээр гурван жилийн өмнө шинэчилсэн ч өнөөдрийн өнцгөөс харахад Авто тээврийн тухай хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа юм. Ашигт малтмалын тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг юм гарч ирлээ. Одоогийн хуулиар улсын хилээр нэвтэрч гарсан тээврийг улс хоорондын тээвэр гэнэ. Гэтэл нүүрс тээвэрлэж байгаа компаниуд хилийн наана нүүрсээ буулгаад цаанаас нь Хятадын машин орж ирээд ачаад явчихаж байна. Энэ чинь хуулийн цоорхой. Ингэхээр Хятадын талаас улс хоорондын тээвэр хийсэн, Монголынхоос хийгээгүй байгаа биз. Авто тээврийн тухай хуульд хот хоорондын ачаа тээвэр гэсэн өгүүлбэр байдаггүй. Тиймээс үүнийг нэмж оруулаад хот хоорондын тээвэрт тусгай зөвшөөрөл олгодог болох хэрэгтэй. Ачаа засч тээвэрлэх дүрэмдээ үүнийг улс хоорондын тээвэр гэж үзнэ гэсэн заалт оруулсан байгаа. Үүгээр зохицуулж байна.
Олон улсын гэрээ хэлэлцээр конвенц үзэж байхад холимог тээврийн систем рүү шилжүүлбэл зүгээр юм уу гэж харагддаг. Тухайн бараа бүтээгдэхүүн өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг кокс химийн үйлдвэр хүртэл тээвэл энэ нь улс хоорондын тээвэр биш байж болно. Манайх ӨМӨЗО-той найм, Шинжаан-Уйгуртай дөрөв, ОХУ-тай 21 боомтоор харилцдаг. Одоо бүх боомтоор нүүрс тээвэрлэж эхэлж байна. Ганц нүүрс ч биш, төмрийн хүдэр ч гарч байна. Бизнес хурдтай тэлж байна. Төрийн байгууллагууд бизнесийн хурдаа гүйцэхгүй хоцрох нь.
-Олон улсын тээврийг зохицуулахад Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад хангалттай юу?
-Үүнээс гадна үндсэн үзэл санаагаа ч өөрчлөх шаардлага зайлшгүй тулгарсан. Манайхан газрыг там болгоно гээд тээврийн стандартаар хэт хүнд даацын машин явуулахыг хориглосон. Концесийн тухай хууль өнгөрсөн жил батлагдлаа. Энэ хууль батлагдсанаар Энержи ресурс компани Ухаахудагаас Нарийнсухайтын боомт хүртэлх 256 километр зам тавих эрхээ авлаа. Хуучин хуульд хатуу хучилттай замыг төсвийн хөрөнгөөр л барина гэж заасан байсан. Концесийн тухай хууль хувийн компаниуд хөрөнгөөрөө зам тавих боломж олгож байна. Хөшөөтийн уурхай энэ жил ашиглалтад орох гэж байна. 320 километр зам тавина. Зам нь боомт хүрэхэд зургаахан километр дутуу байна. Энэ замууд нэг тэнхлэг дээр 25 тоннын даацтай гэж байгаа. Гэтэл өнөөдөр нэг тэнхлэг дээр 10 тонн байх ёстой гэсэн стандарттай.
Энэ мэтээр стандартуудаа шинэчлэх шаардлага үүсч байна. Монгол Улс 2010 онд 11 сая тонн нүүрсийг Авто тээврийн газрын зохион байгуулалттайгаар тээвэрлэчихэж. Асар их тоо. Бас 1.5 сая зорчигчийг зохион байгуулаад тээвэрлэсэн байна. Авто тээврийн байгууллага Монголын эдийн засгийн 90 хувьд нь нөлөөлсөн байгаа биз. Уурхайн дарга нүүрсээ зарахыг, хэн нэгэн Жорж, Ли авахыг бодно. Энэ хоёр хүслийн хооронд нүүрсийг тээвэрлэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл тээврийн зохицуулалтын ажилд энэ хоёр субъект огт анхаарал хандуулахгүй юм. Үүнд томоохон хэмжээний бодлого гаргах ёстой. Компаниуд энэ жил төдөн тонн нүүрс экспортолно гэсэн төлөвлөгөөгөө өгчих хэрэгтэй байгаа юм. Бид боомтынх нь нэвтрүүлэх чадлыг нь тооцож, тэр боомтоор өдөрт тэдэн тонн ачаа гарах боломжтой гэсэн үндэслэл барьж тусгай зөвшөөрлөө өгмөөр байна шүү дээ.
-Тэгвэл стандартаа өөрчлөх хэрэгтэй болжээ?
-Энэ жил стандарт дээр сууна. Ерөнхийдөө манай газар энэ жил 10 стандарт өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа. Уул уурхайн хөгжсөн орнууд нийтийн хэрэглээний биш, технологийн зам тавьдаг. Энэ замынхаа даацад тулгуурлаад стандартаа баталдаг.
-Манай нүүрс экспортолж бай гаа компаниуд тээврийн стандартаа хэр хангаж байна вэ?
-Стандартын бус тээвэр хийх тохиолдол илэрнэ. Мэргэжлийн хяналт, манай байцаагч зогсоодог. Маргааш нь нөгөө талаас нь “Уучлаач ээ, та нар зогсоолоо гээд юу хожих вэ, Монголын эдийн засагт ордог мөнгөнд сөргөөр нөлөөлж байна” гэдэг. Стандартаас хэтрүүлээд нүүрс ачаа ачсан машиныг манай байцаагч зогсоох гэхээр “хаана буулгах юм” гэнэ. Буулгалаа гэ хэд өргөөд даахгүй, үлээгээд хийсэхгүй. Ийм давагдашгүй хүчин зүйл байдаг болохоор их хэцүү. Стандарт хангахгүй тээвэр хийж байсан ч бараг зогсоож чаддаггүй юм. Дүрэм, журмаа эдийн засгийн шахалт нь дийлээд байдаг. Энэ хоёрыг зохицуулалтаар уялдуулах хэрэгтэй.
-Олон улсын тээврийг зохицуулахад хил дээр танайхаас байцаагч суудаг биз дээ?
-Засгийн газар хил дээр мэргэжлийн хяналт, гааль, хилийн цэрэг, гадаадын иргэн харъяат гэсэн дөрвөн байгууллага байхаар тогтоосон. Манайх багтдаггүй. Бид 2005 оноос хойш бүх боомт дээр улсын байцаагч, тээвэр зохицуулагчийг ажиллуулж эхэлсэн. Нүүрс тээвэрлэсэн машин ядахдаа зөвшөөрлийнхөө бичгийг аваад гарах хэрэгтэй биз дээ. Байнгын ажиллагаатай боомтууд дээр тээврийн зохицуулагч, улсын байцаагч байнга байлгаж эхэлж байна. Энэ сарын 1-ээс боомтынх нь хүчин чадлаас хамаараад 1-2 улсын байцаагч ажиллуулж эхэлсэн.
-Хил дээр улсын байцаагч байнга ажиллах нь Тээврийн зохицуулалтад өөр ямар шинэлэг ажил хэрэгжүүлэх вэ?
-Уурхайгаас гаргасан машин улсын хилээр гардаг болгоход GPC тавиад хянаж байх тийм нөхцөлийг бүрдүүлэх гэж байна. Энэ системийг тавьснаар ачааны машинуудыг хаана яваа, хил гарч байна уу, хилийн наана нүүрсээ буулгаж байна уу гэдгийг хянах нөхцөл бүрдэнэ. Улаанбаатараас Улаан-Үд, Сэлэнгэ аймгийн төвөөс Хиагт, Өлгийгөөс Казахстан руу зорчигч тээвэр хийгдэж байгаа. Энэ жил Тува руу зорчигч тээвэр хийхээр ярьж байна. Өнгөрсөн жил хуульд өөрчлөлт ороод жуулчны тээвэрт тусгай зөвшөөрөл өгдөг болсон. Жуулчныг аюулгүй тээвэрлэх, даатгах, очих газарт нь саатахгүй хүргэдэг байх ёстой. Тиймээс тусгай зөвшөөрөл олгодог болсон. Нийт 30 орчим аж ахуйн нэгжийн 400 гаруй машинд тусгай зөвшөөрөл олгосон байгаа.
-Танай газрын гадаа микроавтобусны жолооч нар жагсчихаж. Эрх ашиг нь хэрхэн хөндөгдсөн болоод жагсаад байгаа юм бол?
-“Эрдэнэт арслан” компанийн нэг микроавтобус 2006 онд Дарханы орчимд модтой машины араас мөргөөд тээж явсан 11 хүн нь нас барсан юм. Тухайн үед яам тусгай зөвшөөрлийг нь цуцлаад “Хүчит арслан” нэр дээр нь эргэж олгосон. Р.Раш сайдын 75 дугаар тушаалд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дунд, том оврын автобус явуулах арга хэмжээ ав гэж заасан. Бид энэ чиглэлийг бариад микронд тусгай зөвшөөрөл өгдөггүй байсан юм. Орон нутгийнх нь удирдлагууд микро автобусаар хот хооронд тээвэр хийхийг дэмжээч олон хүний ажлын байр гардаг гэж хэлдэг. 2010 онд гаргаад тусгай зөвшөөрлийг тендерээр олгохгүй, сонгон шалгаруулалтаар явуулахаар болсон. Компаниудыг бүх микро автобусаа том оврын автобус болгох нөхцөлтэйгээр сонгон шалгаруулалт зарласан.
Ялсан компаниудад эрхийг нь өгч үйлчилгээнийх нь давтамжийг нэмсэн. Эрдэнэтэд “Би Би Од”, “Ариун шар зам” компани сонгон шалгаруулалтад ялсан. “Хүчит арслан” компанийн жолооч өнгөрсөн жил дөрвөн хүний амь үрсэн. Тэгээд “Хүчит арслан”-г нөгөө хоёр компанидаа нэгд гэсэн. Уг нь за зү болцгоосон юм. Хэсэг жолооч Эрдэнэтээс над руу утасдаад “Бид “Би Би Од” руу нэгдэх гэсэн юм. Гэтэл “Хүчит арслан” компанийн захирал Н.Дарам гэж хүн машиныг маань шилжүүлж өгөхгүй байна” гэж байна лээ. Авто тээврийн хэрэгслийн тухай хуульд өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэнэ гэсэн байдаг юм. Үнэн чанартаа гадаа жагссан бүх жолооч ченжүүд. Жагсаал зохион байгуулж байгаа Н.Дарам ичих ёстой. Дахиад хүн ал гэж тусгай зөвшөөрөл өгөх хэрэг үү. Би лав чадахгүй.
-Жагссан жолооч нар нэг ч машингүй компани сонгон шалгаруулалтад ялсан гээд байгаа?
-“Би Би Од” компани 400 машинтай. Эрдэнэтийн доторх тээврийг хариуцдаг. Энийг явцын дунд шалгачихаж болно. “Хүчит арслан”-гийнхан компанидаа нэгдэхдээ захиралд нь 1.5 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан. Тэгэхээр тусгай зөвшөөрөл авч чадаагүй гээд захирлаасаа мөнгө нэхсэн болов уу. Би хувьдаа нөгөөх нь өгөхгүй гээд жагсаад байгаа гэж таамагладаг. Уг нь жолооч нарт “Хүчит арслан”-даа байна уу, “Би Би Од”-доо байна уу ямар ч ялгаа байхгүй.
Т.Энхбат