Эрдэмтэд нэгэн хосгүй охины генийг судалж, хөгшрөлтийн шалтгаан, энэ үйл явцыг удирддаг механизмийг олж тогтоохоор ажиллаж байна. Америк охин Брук Гринберг 17 хүрсэн ч бие бялдар, оюун ухааны хөгжлөөрөө нэг настай хүүхэд шиг байгаа нь сонирхол татаж байгаа юм.
Милани, Ховард нарын охин 17 настай ч ердөө долоон кг жинтэй, 76 см өндөр бөгөөд одоо ч сүүн шүдтэйгээ байгаа ажээ. Ясны эд эс нь 10 настай хүүхдийнх шиг байгаа ч тархины хөгжил нь балчир хүүхдийнхээс нэг их ялгаагүй байна. Охины биеийн зарим хэсэг нь өсч хөгжиж байгаа ч ихэд удаан, эн тэнцүү биш байгааг эрдэмтэд онцолж байна.
Брук Гринберг ходоодны шарх, хавдар, тархины цус алдалт зэрэг үхлийн аюултай өвчин туссан ч ид шидээр гэмээр илааршсан юм. Хавдар, шарх нь өөрөө уусан алга болж, цус харвалт нь ямар ч ул мөргүйгээр арилсан байна. Эмч нар ийм тохиолдолтой таарч байгаагүй хэмээн ярилаа.
Брук охины "Мөнхийн залуу нас"-ны нууц нь хүний хөгшрөлтийг хариуцаж удирддаг генүүд ньгэмтсэнтэй холбоотой байж болохыг ДНК-ийн шинжилгээний урьдчилсан дүн харуулжээ. Хэдэн жилийн өмнө Их Британи, Голландын эрдэмтэд хөгшрөх үйл явцыг тодорхой генүүд, тодруулбал тэдгээрийн хослол удирдан зохицуулдаг гэсэн дүгнэлтэд хүрч байсан билээ.
Тэд энэ нээлтдээ "Питер Пений ген" гэдэг нэр өгсөн юм. Энэ генийг өөрийн болгож чадвал нялх багын нүүр царайгаа хадгалж чадна хэмээн үзэж байна. "Брук охины тохиолдол хөгшрөлтийн үйл явцыг судалж, ойлгох хосгүй боломжийг олгож байна гэж бодож байна.
Бид охины генийг ердийн хүний гентэй харьцуулж, ялгааг нь олж чадвал генийн өөрчлөлтийг тодорхойлж, эдгээр нь ямар үүрэгтэй, тэднийг яаж хянах удирдах зэргийг тогтоож чадна" хэмээн Майамигийн их сургуулийн профессор Ричард Уожер ярилаа.
Хөгширдөггүй Брук охинд хийж буй судалгаа хөгшин хүмүүст тохиолддог өвчний эсрэг шинэ эмчилгээ гаргаж авахад тусална хэмээн үзэж байна. Тэгвэл хүний насыг уртасгаж, бие цогцсынх нь чанарыг сайжруулах боломжтой болох юм.
Н.Мөнхжин