gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын ахмадууд дэлгэр жаргалыг эдлэх болтугай

Нийгэм
2010-10-01
0
Twitter logo

Өнөөдөр ахмадын баярын өдөр Монгол Улсын Ерөнхий сайд ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ.

Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудаа олон улсын ахмадын баярын өдрийн халуун мэнд дэвшүүлээд,

“Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 19 дэх жилдээ, Монгол Улсад 17 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг”- ыг онцлов.

Монгол Улсын Засгийн газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг.

Ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд С.Батболд мэдэгджээ.

Залуу зандан насаа эх орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрлөн өнгөрүүлсэн ахмад үеийнхэн өнөөдөр тэгтлээ баяр жаргал дүүрэн амьдарч яваа болов уу гэдэг эргэлзээтэй.

Өнөөгийн Монголын нийгэмд ахмадууд сэтгэл амар амьдарч байгаа бил үү. Жилд ганцхан тохиодог энэ өдрөөр ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж буй байгууллага, хамт олон зөндөө. Ахмадын өдрөөр өндөр настнуудаа цуглуулж, бяцхан бэлгээр гар цайлгадаггүй байгууллага бараг үгүй.

“Цагийн сайханд цалгиж цалингаа буухаар наргиж явсан” хөгшчүүл өнөөдөр тэтгэврийн цөөн хэдийгээ амьжиргаандаа хүргэх гэж тэвдэж явааг төр, засаг анзаардаг билүү. Өнөөдөр Монголын хөгшчүүлийн тэтгэвэр өндөр хөгжилтэй орныхны хажууд даанч бага. Тэтгэврийн дундаж 120 мянга орчим төгрөг гээд бодохоор ичмээр “дамшиг” юм даа.

Өчигдөр уулзсан ахмадууд “Аравдугаар сарын 1- нээс тэтгэврийн мөнгө 30 хувиар нэмэгдэнэ” хэмээн баярлаж явсан. Үнэндээ тэр нэмэгдэл амьдралыг нь өөрчлөх их мөнгө биш. Д.Сүхбаатарын талбай дээр цугларсан боловсрол, эрүүл мэндийн салбарын ахмадуудын ярихыг анзаарвал, хүнсний бүтээгдэх үүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг шөлний мах, цайны сүүгээ багахан авч байхыг шаардаж байгаа дохио гэж ойлгодог хэмээн хошигнов.

Улсад 40 жил ажиллаад тэтгэвэртээ суусан Н.Насанбаяр гуай 149 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг аж. Түүний ярьснаар, байр, гэрлийн мөнгөө төлөөд үлдсэн цөөн мөнгөөрөө амьдрах гэж тэвддэг гэнэ билээ.

“Хоёр хүү минь тусалдаггүй бол хөгшин бид хоёр хэцүүднэ, гэхдээ л төрийн минь хишиг юм даа” гэж Н.Насанбаяр гуай ярьсан.

1960-70-аад оны социализмын бүтээн байгуулалтын жилүүдэд эх орны хөгжлийг нуруундаа үүрсэн ахмад үеийнхэн өнөөдөр өндөр нас зоогложээ. Өнгөрсөн сонгуулийн үеэр улс төрийн намуудын амлалтад хууртаж, 1.5 сая төгрөг хүртэж мэднэ гээд саналаа өгсөндөө гоморхож, харамсах өвгөд ч тааралдах.

Цагаан сарын өмнө төрөөс хүртсэн 70 мянгад дугаарлаж яваад олны хөлд дарагдах дөхсөн танилыгаа дурсах Д.Жамц гуай “10 мянган төгрөгийн төлөө иргэний бүртгэл хийлгэх гэж зуны халуун өдөр толгойгоо өвдтөл дугаарлан зогссон” хэмээн ярих.

Залуус 70 мянгаа аваад архи уугаад эрүүлжүүлэхэд хоносон мэдээлэл хаваржин олны сонор мялаасан. Тэгвэл хөгшчүүл сүү, мах, гурилаа ахиухан авсан хэмээн олзуурхах. Литр сүүг 1000 төгрөгөөр, кг хонины махыг 3500 төгрөгөөр авахаар юугаар нь гурил, будаа авах вэ.

Тэтгэвэрт гарна гэдэг хэмжээтэй юмаар амьдарч сурахыг хэлдэг бололтой хэмээн хөгшчүүл ярьж байсан.

Алтан нарыг аргамжихгүйгээс хойш жаргах нь лавтай. Мөнхийн ус бүтээхгүйгээс хойш хөгшрөх нь үнэн. Нийгмийн хөгжилд залуу нас, эрч хүчээ зориулаад насны нар хэвийхэд дундуурхан, гундуухан амьдарна гэдэг гунигтай санагдана.

Төрсний эцэст өтлөх үнэн гэдэг. Харин төрийн царай харах тэр цагт амсуурга төдий тэтгэврээр бор хоногийг өнгөрөөх үү. Үүнийг хэлэхийн учир нь, Монголын ахмадуудын төрөөс авч буй тэтгэвэр бага, нийгмийн хамгаалал баталгаагүйд байгаа юм.

Тэтгэврийнхээ мөнгөөр япон, англи, америк, германууд шиг дэлхийг тойрон аялж зугаалах боломж Монголын ахмадуудад хэзээ тохиох бол. Өнөөдрийн хувьд зуны дэлгэр цагт төрсөн нутаг ус руугаа явж амжихгүй л байна шүү дээ.

Английн аялал жуулчлалын сайтад “Ахмадуудыг далайн эрэгт амрах, усан дээр цанаар гулгах, Африкт горилл сармагчинтай зугаалах, Сахарын цөлд тэмээгээр хямдралтай аялахыг урьж байна” гэсэн зар тавьжээ.

Монголын ахмадууд ийм аялал байтугай Утай, Гүмбэнд мөргөх гэж гурван жил тэтгэврийн хэдээ цуглуулаад явж дөнгөхгүй байна гэлцэх нь цөөнгүй.

ОХУ-д 2002 оноос эхлэн тэтгэврийн шинэчлэл хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн дундаж 7500 рубль болсон аж. Харамсалтай нь, тэр мөнгө юунд ч хүрдэггүй хүн шиг амьдрах боломж алга гэж тэтгэврийнхэн шүүмжилж байна.

Израильд тэтгэврийн дундаж 450 доллар. Гэтэл тэр мөнгө бас л аманд ч үгүй, хамарт ч үгүй гэнэ. Долоо хоногийн тав дахь өдөр бүр хөгшчүүлд үнэ төлбөргүй хоолоор үйлчилж, амин дэм тараадаг аж. Энэ нь бага ч гэсэн дэмжлэг бололтой.

Монгол Улсын Ерөнхий сайдын ерөөснөөр төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд зуу насалж, зургаадай таягаа тулаад элбэг дэлбэг амар сайхандаа жаргах цаг хэзээ бол. Ахмадууд маань дэлгэр жаргалыг эдлэх болтугай.

Н.Дөл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан