Наадам ойртсон энэ өдрүүдэд бөх, морь, сурын талаар дархан эрхтэй нэвтэрдэг хүмүүсийн нэг бол МҮОНТ-ийн сэтгүүлч, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Л.Цагаандалай. Үндэсний телевизэд өв соёлын нэвтрүүлгийн редактороор ажиллаж байсан тэрээр “Уухай” нэвтрүүлгээр үзэгчидтэй анх учирч байсан билээ.
Түүхч мэргэжилтэй сэтгүүлчийн адууны тухай нэвтрүүлгийг үзэгчид илүү таашаадаг. Түүнийг “Наадам айсуй” буландаа урилаа.
Монголыг наадамгүйгээр төсөөлөх аргагүй
-Наадам хаяанд ирлээ. Таны ажил ид оволзож байна уу?
-Наадам гэхээр хүмүүс хэдэн хүн бөх барилдуулж, морь уралдуулан хуушуур идээд л өнгөрдөг мэтээр төсөөлдөг. Монгол бол тусгаар тогтносон улс. Ганц Монгол ч биш аливаа улс тусгаар оршихуйн үндэс заавал нэг юмнаас харагддаг. Тухайлбал, Италийг дуурьгүйгээр, арлын орныг сүмогүйгээр, Бразилийг хөлбөмбөггүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ эдгээр нь ганц, хоёр зуун жилийн шинэхэн түүх. Харин Монгол наадам бол улс оршин тогтнохын учир шалтгаан. Сүүлийн үед Монголчууд 800 жилийн түүхээ биш Чингис хаанаасаа өмнөх үеийг хайж олъё гэж хүчтэй дуугарч эхэллээ.
Модунь хаан төрт улс байгуулахад хамгийн түрүүн хол замыг туулах хүлэг сайн морь байлаа. Бяртай чадалтай, овсгоотой, эрчүүд, хүн төрөлхтний унаган зэвсэг болох нум сум байлаа. Гэхдээ гол цөм нь энэ байсан учраас Монгол Улсын тусгаар тогтнол энэ гурав дээр оршиж ирсэн. Хүлэг сайн морио унаад, бяртай, авхаалжтай мэргэн харваачидтай байсан цагт бид гадны улсыг байлдан дагуулсныг ярихаас илүү гадны аюул тэр тал нутгийн цөөхөн Монголчууд өөрсдийгөө аварч хамгаалж 800 гаруй мянган жил болсон байна шүү дээ.
-Тантай уулзахдаа эрийн гурван наадмаар яриагаа эхэлнэ гэж бодсон юм. Гэтэл та түүх яриад өөрийнхөө мэргэжил уруу хөтөлчихлөө?
-Олон нийтийн телевиз 1967 оноос хойш өнөөг хүртэл 43 дахь жилдээ наадам дамжуулах ачааг үүрч байна. Биднээс өмнөх үед ч цагаан сар, наадмын түүхийг үүрч байсан. Би сүүлийн 10 гаруй жил Монгол үндэсний бөх, сур, морин уралдаанаар дагнан уран бүтээл хийжээ. Жилийн жилд улсын наадмын морь, бөх, харваачдын байр байдал хэний гал ямар өнгөтэй яваа нь чухал байдаг. Манай телевизийн “Наадмын өнгө” нэвтрүүлэг удахгүй хүрч эхэлнэ. Сурвалжлагад явах бэлтгэлээ хангаж байгаа. Ирэх мягмар гаригаас эхэлнэ. Энэ үеэр бөхчүүдийн бэлтгэл жигдэрч, бага сунгаа болно. Харваачдын наадмын өмнөх сорил ч болчихсон байдаг. Тиймээс энэ өдрийг сонгоод байна. Хүмүүстэй уулзсан ч байр байц мэдэгддэг. Өнгөрсөн өвөл нэлээн чанга болсон ч хавар бороо сайн орсон. Зуншлага сайхан байна.
-Та уяачдын галаар бууж амжаагүй байх нь ээ?
-Хүй долоон худгийн хүйтний хонхорхойд Зууны манлай уяач Даваахүү гуай өнгөрсөн долоо хоногт бууж морио уяж эхэлсэн байна. Хүй долоон худгийн хойд араар “Туушин” компанийн “Шандас” галынхан буужээ. Түүний наана Баянцогт сумын харьяа Монгол улсын манлай уяач Д. Одгэрэл уяачтай “Унаган хурд” галынхан хурдаа уясан байна. Цаашлаад Жаргалант, Баянчандмань, Тосон, Заамарын ойролцоо оторт гарсан адуунууд замдаа уяад явж байна. Сэргэлэн сум Богд уулын энгэрт Тод манлай уяач Нямдорж, Ононгийн нэлээн өтгөн гал бий. Түүнийг Ононгийн сунгаа ч гэж ярьдаг болж сүүлийн үед.
Хэдийгээр Д.Онон манлай адуунд байгаа бүх морийг уяхгүй ч зөвлөгөө өгөөд яваа. Төв аймгаас баруун урагш “Долоон уул” “Гүнбүрд” гэж бий. Тэнд бас олон адуу уядаг. Ялангуяа Дундговь, Төв аймгийн отроос зусч яваа уяачид тэнд буудаг. Домогт Шарга Азарга одоогоор Сүхбаатар аймгийн нутагт байгаа сураг байна. Уяачид газрынхаа гарцыг хараад бас бус сумдаа хараад аяар дөхөж ирнэ байх. Энэ долоо хоногтоо галууд жигдэрнэ. Бөхчүүд Сүүж, Бугын сангийн аж ахуй, Баянчандмань Хайртхаан, Цэргийн амралт, Налайх, Сонгино зэрэг газарт бэлтгэлдээ гарчээ. Харваачдын хувьд үндэсний спортын их наадам боллоо. Багануурт улсын аварга шалгаруулах суран харваа болох нь байна.
-Таныг зургадугаар ангиасаа морь уясан гэж сонссон?
-Санаандгүй байдлаар морь уях завшаан зургадугаар ангид байхад тохиож байлаа. Аав, ээж хоёр нэгдлийн малтай. Бага дүү гуравдугаар анги. Аав хэд хоног сум руу эмчилгээ хийлгэхээр явсан юм. Морь уях болчихдог аав ирдэггүй. Тэгж байтал аав замын хүнээр “Хүрэн морио барьчих, шарга морио өөрөө мэднэ биз” гэж хэлүүлж. Бөөн баяр. Манайтай айл Мухарчулуун гэж хурдан морьтой сайн уяач ойрхон байлаа. Хүүхэд юугаа мэдэх вэ өвгөнийг дагаад л уяагаа тааруулна. Хөгшчүүд “Хүүхдүүд азтай юм. Энэ хоёр морь их зөв онгойчихлоо” гээд л ярьж байсан санагдана. Тэгээд сумд хоёр насны морь маань хоёулаа айрагдсан. Аз гэх үү дээ. Морьд ч сайн байсан.
Ээжийнхээ үгэнд орж байгаарай
-Түүнээс хойш олон наадамд морь тань айрагдаж, түрүүлэв үү?
-Нэгдлийн малтай айлуудад зовлон их. Айлын том хүүд арын алба ихтэй. Олон ч наадмаар гэр сахисан даа. Гэхдээ нэг сайхан дурсамж бий. Энэ дурсамжаа санахаар хүмүүст “Ээжийнхээ үгэнд орж байгаарай” гэж хэлэх дуртай. 1981 оны наадам их өнөр болсон. Ардын хувьсгалын 60 жилийн ой шүү дээ. Би багшийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан. Амралтаараа наадам үзнэ гээд нэг л том амьтан. Тэгсэн аав “Ээжийг чинь нэг наадам үзүүлье. Энэ олон нэгдлийн малыг яах вэ, миний хүү л үлд” гээд төлөвлөгөө нурчихдаг байгаа. Тэгэхэд би их дургүй үлдэж билээ. Тэгэхэд ээж “Миний хүү олон наадам үзнэ шүү дээ. Ээж нь хэдий олон наадам үзээ аж” гэхэд наадам үүгээр дуусч байгаа юм шиг санаж байлаа. Тэр жилийн улсын наадмыг радиогоор сонссон.
Тэгтэл Улаанбаатарын партизаны Түвдэнгийн алаг даага түрүүллээ. Соёолон насанд ахиад л нөгөө хүний морь түрүүлчихлээ. Маргааш нь Хязаалан нас сонсож байтал бас л нөгөө хүний морь түрүүлчихсэн. Тэгэхэд нэг хүн ийм том наадмын гурван түрүүг авсан нь үнэхээр сонин, бас сайхан байлаа. Сүүлд талийгаач Түвдэн ах бид хоёр сайн найз, ах дүү болсон. Би тухайн үед ээжийнхээ үгийг сонсоогүй наадамд явчихсан бол яах байсан бол. Хүний эх гэдэг хэзээ ч үнэн үг хэлдэг юм байна. Өнөөдөр Л.Цагаандалай шиг уралдааныг хамгийн ойроос харж, бичиж, сурвалжилж байгаа хүн алга. Тиймээс хүмүүст ээжийнхээ үгэнд орж байгаарай гэж хэлэх дуртай.
-Энэ жил та хэдэн насны морьд уяж байна вэ?
-Одгэрэл гэж манай найз бий. Тэр найзынхаа сүрэгт хэдэн адуугаа тавьчихдаг. Өнгөрсөн жил цаг хатуурна гээд Дорноговь руу явуулчихсан. Тэндээ сумын наадамд хурдална. Энд нэг үрээ уяна. Ажил амжихгүй өчигдөр шөнө бэлчээрт нь очиж харлаа.
-Өнгө зүс сайхан байна уу?
-Сайхан хувирчээ. Хязаалан үрээ маань. Одгэрэл манлай миний хүүгийн үсийг үргээхэд тэр үрээгээр мялаасан. Амны билгээр сайхан наадах байх.
-Та 1995 оноос морь тайлбарлаж эхэлсэн байх аа?
-Манай студи 1998 онд Төв аймгийн Баянжаргалан суманд болсон Пунцагбалжир агсны нэрэмжит уралдааныг сурвалжлах боллоо. Бүх бэлтгэл хангагдсан ч тайлбарлагч байдаггүй. Явж явж над дээр буулаа. Малчны хүү, багаасаа адуунд ойр байж, даага сургаж, эмнэг булгиулж, хурдны морь унаж, уяж явсных ямар ч байсан чадна гэж бодоод “Тэгье” гэсэн. Амжилттай ч боллоо. Тэр цагаас хойш үндсэндээ морины уралдаан, наадам л болвол намайг томилчихдог болсон.
-Их сунгаанаас наадмын өнгө мэдэгддэг гэдэг. Гэхдээ морь мэдэх хүний хувьд энэ жилийн наадмын өнгийг шинжихгүй юу?
-Байнгын арчилгаа маллагаатай, хамгийн гол нь адуугаа зөв эдэлсэн хүмүүсийн морьд түрүүлэх боломжтой. Ханиад хүрээд байгаа тамирчин амжилт гаргахгүй шүү дээ. Түүнтэй адилхан. Энэ жилийн хувьд “Шарга азарга түрүүлэхийг ахиад нэг харахсан” гэж ярьж байгаа. Шарга азарга түрүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ өнгөрсөн жил үзэгчид анзаарсан байх. Шарга азарганы ар дээр хэдэн идэрхэн азарга байгааг. Сувдан зээрд. Хэнмэдэх гуайн халзан гээд хэд хэдэн азарга бий. Энэ хэдийн аль нэг нь түрүүлэхийг байг гэхгүй. Гэхдээ шарга азарганы араас идэр зургаан азарга ирэхэд хашир азарга чухам яаж зайлж байлаа гээд бодохоор шарга азарганы уяа сойлго таарвал энэ хэдийн хооронд хол зөрүү байна. Тэр малын төрөлх чадвар, уяачийн эрдэм чадал нийлэхээр яах бол.
Наадмын аз, од хүн морь ялгаагүй. Азарганы хувьд өнгөрсөн наадмаас хойшх уралдаануудаас харахад энэ хэд гайгүй давхих байх. Миний л анзаарснаар их насны морьд дээр нэг зүйл анзаарагдаад байгаа юм. Сүүлийн гурав дөрвөн жилийн наадамд түрүүлж, айрагдсан мориноос дараа жилийн айргийн тавд нэг ч морь орохгүй байгаа юм. Дандаа шинэ таван морь орж ирээд байгаа. 1990-ээд оны сүүл 2000 оны эхээр Д.Ононгийн аварга хээр, Зүүхараагийн Гамбаатарын халзан морь, Энэрэлтийн хар морь, Балчинпүрэв гуайн бөмбөг халзан гээд энэ хэд л хойно өмнөө ордог байлаа. Их насанд битүү морь түрүүлэхийг үгүйсгэхгүй.
Гэхдээ дэлгэр, егзөр хээр гээд олон сайн морьд бий. Түрүү жилийн түрүү дүүгүүр саарал байна. Ноднин Завханы бүсийн уралдаанд гурвалсан Тэлмэнгийн морь бий. Насанбатын аварга хээрийг Эрдэнэтийн Чулуунбат манлай авсан байналээ. Морины төрсөн бие нь үнэхээр аварга. Тиймэрхүү ганц нэг морь буурь зааж, уяа дагаж түрүүлэх байх. Гэхдээ айргийн таван моринд өөрчлөлт орох болов уу даа.
Самсаа шархирна гэдэг үзэгчдийн хийх ажил
-Сүүлийн үед морьдоо нэмэлт тэжээл хэрэглэх болж гэдэг шүүмжлэл сонстох болсон?
-Морь мал гэхээсээ спорт болсон шүү дээ. Алтайн цаад говь, Архангай, Дорнодын Матад ч тэжээж байгаа. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр нөгөө өвсний найрлага, бэлчээр хомсдоод адуу байгалиас авах ёстой зүйлээ авч чадахгүй байгаатай холбоотой.
-Морин уралдаан наадам гэхээсээ спорт болсон гэж та хэллээ. Үүнийг дагаад жилийн дөрвөн улиралд бэлтгэлтэй байж, уралдаан ч их болж. Хүмүүс нэлээд шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?
-Өвөл морь уралдахгүй байгаа. Аливаа зүйлийг хөндлөнгөөс хараад хэлэх, шүүмжлэх амархан. Хэрэв монголчууд 2000 оноос морь уяагүй бол. Энэ олон бизнесмен морь руу ороогүй бол. 1995 онд Монголын уяачдын холбоо байгуулагдаагүй бол түүнийг тойрсон тэр их өв соёл устсан байхыг үгүйсгэхгүй. Морь унаж байгаа хүн аятайхан, эмээл, хазаар, Монгол дээл, бүс, хөөрөг, хэт хутга зүүх шаардлага гарна шүү дээ. Морин уралдаан хөгжсөнөөр түүнийг тойрсон өв соёлыг тээж байна. Эрээн гэр, майхан гээд л бүхий л талаар морин уралдаан Монголын ардын урлагт том хөрөнгө оруулалт болж байгаа.
Уяачид гаднаас гэр авчирч, үндэсний хэв маягаа хадгалсан бүхнээ Монголын урчууд, дархчуудаар хийлгэдэг. Манайд өвлийн уралдаан огт болдоггүй. Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэмд “Хаврын эхэн сарын шинийн 3-наас намрын дунд сарын 17-ны дотор уралдаан зохион байгуулна” гэж тодорхой заачихсан. Хавар болж байгаа уралдаан цас хайлаагүй болохоор өвлийн уралдаан гэж ойлгоод байгаа юм. Зарим байгууллага, аймаг өвөл уралдаан зохиодог. Тодорхой хэлбэл өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг өвлийн уралдаан хийж байналээ. Тухай бүрт нь ММСУХ-ноос мэдэгдэл өгдөг. Хуулиа барих хэрэгтэй.
-Бас нэг шүүмжлэл нь морь биш, машин уралдлаа л гэх яриа?
-Морины уралдааныг зурхай дээр зогсч байгаа үзэгч, морь уясан уяач гээд хүн бүр үзэхийг хүсдэг. Аль болох цөөн машин дагуулахыг боддог. Нөгөө талаас бид уралдаанаа үзүүлэх техникийн боломжоор хангаж чадаагүй. Олон телевиз дамжуулж байгаа ч одооноос л шууд дамжуулж эхэлж байна. Олон дэлгэц байрлуулж тухтай үзүүлэх боломжоор хангах хэрэгтэй. Тэгвэл хэн ч машинд сэгсчүүлээд шороо тоосонд морь дагахыг хүсэхгүй. Уралдаж байгаа морь, хүүхэд хоёрыг машин дотроос дохиод удирдаад байх боломж байдаггүй юм. Төр засаг, телевиз аль аль нь анхаарах хэрэгтэй. Үзэгчдийнхээ ая талыг бодсоны дараа энэ бол аяндаа алга болох зүйл.
-Морь барианд ороход самсаа шархирдаггүй хүн ховор. Таны хувьд түрүү морьдтой зэрэгцээд барианд орох тэр мөчид юу бодогддог бол?
-Самсаа шархирна гэдэг бол үзэгчдийн хийх ажил. /инээв/ Миний ажил бол үзэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх. Хүний сайхан буян түрүүлээд ирнэ гэдэг зөвхөн уяач, морь, хүүхэд гурвын асуудал биш. Тэр айл, нутаг омгийнхон бүгд баярлаж байдаг. Эрдэнэцагааны гаралтай дүүгүүр саарал гэдэг морь түрүүллээ дээ. Бүдүүн адуучин Сумъяа гуайн адуу. Завханы Эрдэнэ хайрханы “Сонор” трейдийн Энхболдын морь. Нэг нь Монголын зүүн, нөгөө нь баруун хязгаар байгаа биз. Энэ хоёр сумынхан шиг баярласан улс байхгүй. Эрдэнэцагааны унаган морь анх удаа улсад түрүүлж байгаа нь энэ. Нөгөөх нь Эрдэнэ хайрханы морь түрүүлэх нь байтугай анх удаа айрагдсан.
Энэ хоёр сумынхан тэр хэдэн өдөр үнэхээр сэтгэлийн цэнгэл жаргал эдэлсэн. Морь түрүүлнэ гэдэг тухайн тэр зурхай дээр байгаа хүмүүс биш нийт ардын цэнгэл, уул усны баяр байдаг. Монголчуудын тусгаар тогтнол гэдэг чинь нүүрэндээ үстэй ганц адуу түрүүлэхэд ижий, ахай болоод эхэлдэг. Юун нам, улс төр, нэг л зүйлд нэгддэг. Бөх, морь, сур ялгаагүй. Олимпийн аварга төрж Монголчуудыг нэгтгэсэн. Түүнтэй адилхан тусгаар тогтнол гэдгийг чинь энэ хэдэн адуу, бөх, харваачид нэгтгэж явдаг юм. Түрүүлж орж ирж байгаа морийг хараад нутаг ус, эзнийг нь мэдэх хойно ард нь болж байгаа тэр их баяр хөөрийг илүү мэдэрдэг дээ.
-Та бол морины хорхойтон. Үе үеийн сайхан морьдын тухай сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Олон сайхан морьдоос хамгийн хайрлаж, хүндэлж явдаг морь бол Д.Ононгийн хээр морь. Хүн бүр л энэ моринд хайртай байдаг. Тэр жил хээр морийг улсын наадамд түрүүлээд, их хурдад түрүүлсний маргааш уяан дээр нь 13-ны өглөө очсон. Биднийг очиход хээр морь хүзүүндээ хадагтайгаа үхэр шиг тэрийгээд хэвтчихсэн амарч байсан. Хүнээр бол “Онон манлай би үүргээ гүйцэтгэсэн шүү” гээд хэвтэж байгаа нь тэр. Зөв уяатай морь амарж чаддаг гэдэг шүү дээ. Дараа нь “Их хурд”-д түрүүлсэн дээ. Дөрвөн их хурд болоход адууны нас гуравт нь оролцох боломжтой байдаг. Одоогийн байдлаар шарга азарга нэг түрүүлж, нэг аман хүзүүдээд байгаа нь азарганаас хамгийн дээд амжилт. Д.Ононгийн хээр дөрвөн хурдаас гуравт нь оролцсон.
Эхэнд нь 21-т давхиж, дараа нь түрүүлж, гурав дахиа уралдахдаа дөрвөлсөн гайхамшигтай адуу. Нэг гунигтай дурсамж ярихад “Аварга хээр ойчсон гэнэ. Алтан овоонд” гэж сонсогдлоо. Бидний хэдэн хүн соёолонд явж байтал талд ганц бараан юм хэвтэнэ. Очиход толгойгүй бие хэвтэж байсан. Эвгүй юм билээ. Тэнгэрээр шахам явж байсан амьтан газар хөрвөөчихөөд хэвтэж байсан. Бүгд л уйлаад, бууж чаддаггүй юм билээ. Намайг уран бүтээлээ хийж эхлэхэд Д.Ононгийн хээр морь ид байлаа. Агваан багшийн адууны унаган адуу, Төв аймгийн Сэргэлэн сумын алдарт уяач Д.Ононгийн хээр морь гэж тайлбарлаад л. Онон манлай тэгэхэд алдарт уяач болж байлаа. Хээр моринд би их хайртай.
-Та уяачдын холбооны тэргүүлэгч. Сүүлийн үед хийж буй ажлаасаа сонирхуулаач?
-1995 онд Монголын морин спорт уяачдын холбоо байгуулагдсан цагаас энэ холбооны ажилд байнга оролцож үе үеийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байлаа. Сүүлийн үед тэргүүлэгчээр ажиллаж хурдан морины үйлст зүтгэж явна. Энэ жил таван том бүсийн уралдааныг Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулна. Бид Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элслээ. Энэ бүх ачааг үүрэлцэж явна. Манай холбооны гол зорилго бол Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг тодорхойлж нийт уяачдынхаа эрх ашгийг хамгаалах.
Түүгээрээ дамжуулан эцэг дээдсээс өвөлж ирсэн адууг эдлэх соёл, адууг дагаж бий болсон өвийг хадгалж хамгаалах үүрэгтэй. Манай холбооны үе үеийн тэргүүнүүд үүнийг хэрэгжүүлж ирсэн. Энэ жилийн гол дуулиан бол “Их хурд 5” уралдаан. Олон таавар байна. Танай сониноор дамжуулан манай телевизийг байнга үзэж, дэмжиж явдаг хурдан морь, бөх, сурын хорхойтнууддаа баяр наадмаараа сайхан наадаарай. Та бүхний уясан морь бүхэн хурдан, дэмжсэн бөх бүр чинь босоо, харвасан сум бүхэн мэргэн байх болтугай.
-Цаг, зав гарган ярилцсан танд баярлалаа.
Ж.Амаржаргал