gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Амартүвшин: Би Хөгжлийн банкны захирлаар 6 сар ажиллалаа, үргэлжлүүлэн ажиллах эсэхийг ТУЗ шийднэ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2019-12-26
1269
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
1269
Twitter logo
Эдийн засаг
2019-12-26
Г.Амартүвшин: Би Хөгжлийн банкны захирлаар 6 сар ажиллалаа, үргэлжлүүлэн ажиллах эсэхийг ТУЗ шийднэ Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Хөгжлийн банкны удирдлагууд 2019 оны ажлаа тайлагнаж байна. Тус банкнаас зээл авсан хэд хэдэн компани зээлээ төлөөгүй байсан. Иймд Тусгай актив хариуцсан хэлтэс байгуулан, хугацаа хэтэрсэн зээлүүдэд төвлөрөн ажилласнаар 4.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ. 11.4 тэрбумын зургаан зээлдэгч байгаа, гол нь “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд өгсөн алтны компанийн зээлүүд шүүхийн шатандаа яваа. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Би гүйцэтгэх захирлын албан тушаалд 6 сарын гэрээгээр ажилласан. Гэрээний хугацааг дуусаж байгаа, цааш үргэлжлүүлэн ажиллах эсэхийг ТУЗ шийдвэрлэнэ. Миний хувьд мэргэжлийн банкир учир банкны салбартаа үргэлжлүүлэн ажиллана гэв. 

Уулзалтаар зээлийн эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хийгдсэн шинэчлэл, банкны бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, бодлого, журмын шинэчлэл, ISO стандарт нэвтрүүлэлт, ханшийн эрсдлийн талаарх мэдээллийг онцлон танилцуулав.

Тус банк бүтцийн өөрчлөлт хийж, анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулсан байна. 2019 оны цалингийн төсвийг 460 сая төгрөгөөр хэмнэжээ. 

Энэ оны эхээр Монгол Улсын Хөгжлийн банкны  үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар, Үндэсний Аудитын газраас  шалгалт хийсэн. Тус шалгалтын дагуу чиг үүргийн давхардал арилгах чиглэл өгсөн. Үүнийн хүрээнд тус банк нь бүтцийн өөрчлөлт хийж анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулснаар ажилтны тоо 157-140 болсон.  2019 оны цалингийн төсвийг 460 сая төгрөгөөр хэмнэжээ. Банкны зээлийн чанарыг бууруулж буй зарим томоохон зээлдэгчдийг Засгийн газар болон хуулийн байгууллагатай хамтран төлүүлэхээр ажиллаж байна гэв.    

Тайлант хугацаанд банкны бодлого, журмын шинэчлэлүүдийг хийжээ:

Нийт 14 бодлого, журам, зааврыг шинэчлэн батлуулсан. Үүнээс зээлийн бодлого, эрсдэлийн  бодлого болон чанаргүй активыг бууруулах үйл ажиллагааны журам, зээлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулсан. Мөн  ISO 9001-Чанарын удирдлага, ISO 27001-Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг  банкинд нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2020 оны 1 дүгээр улиралд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.

БАНКНЫ САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

  • Нийт актив хөрөнгө 2019 оны эхний 11 сарын байдлаар 4.2 их наяд төгрөгт,
  • Өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна.
  • Зээлийн багц тайлант хугацаанд 2.7 их наяд төгрөгт хүрсэн.
  • Нийт зээлийн 46.7%-ийг ам.долларын зээл, 35.8%-ийг төгрөгийн зээл эзлэж байгаа бол евро болон иений зээлийн үлдэгдэл харгалзан 10.8%, 6.7%-тай байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнд

  • Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 314 (51%) тэрбум төгрөг,
  • Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107 (17%) тэрбум төгрөг,
  • Уул уурхай, олборлолтын салбарт 83 (14%) тэрбум төгрөг,
  • Бусад салбарт 113 (18%) тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.

Хөгжлийн банк уул уурхайн бус, эдийн засгийн үр өгөөжтэй, экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.  Тухайлбал, ноолуур хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авах эргэлтийн хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх,  эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалтруу чиглүүлэн дэмжиж ирсэн. Засгийн газраас 2018 онд Ноолуур хөтөлбөрийг шинэчлэн баталснаар Хөгжлийн банк 2018-2019 онд нийт 34 үйлдвэрт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгожээ.

Мөн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр  хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр Турбингенераторууд шинэчлэгдэж, суурилагдсан хүчин чадал 89 мвт, дулаан 152 Гкалаар тус тус нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр ашиг, найдвартай ажиллагаа дээшилж, цахилгаан, дулааны нэгжийн өртөг буурч, үйлдвэрийн ажиллагаа 35 жилээр нэмэгдэх юм.

2018-2019 онд нийт 34 үйлдвэрт 277 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгожээ. 

Охин компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт: МУХБ нь хөрөнгө оруулалтын “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Ди Би Эм лизинг” ХХК-иудыг байгуулан ажиллаж байна. Тус хоёр компанийн хувьд тухайн салбаруудад шаардлагатай хөрөнгө оруулалт түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн дөрөв дэх удаагийн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг  ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК хооронд үзэглэсэн.

Мөн тус компанийн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-д 2019 онд эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, нийгэм эдийн засгийн өндөр өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулалх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан, Улаанбаатар хотын захиргаа, Хөгжлийн банк, арилжааны банкууд, орон сууц худалдан авах иргэдийн хамтарсан 570 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатарын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” ХХК  Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээс 75.7 сая ам.долларын амлалтыг авсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх “Эко-хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г үүсгэн байгуулах шатандаа ажиллаж байна.  “Ди Би Эм Ногоон хөгжил хувийн ХОС ТЗК” ХХК-ийг 2019 оны 12 сард Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүллээ.   Тус сан нь агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.  

570 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатарын орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ. 

“Ди Би Эм лизинг” ХХК Монголдоо хамгийн том тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага. Тус компани атрын 3-р аяны хүрээнд зөвхөн тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран  20 гаруй сая ам.долларын 835 ширхэг тоног төхөөрөмжийг газар тариалан эрхлэгчдэд санхүүгийн түрээсээр олгожээ.  “Ди Би Эм лизинг” ХХК нь  11 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу өөрийн хөрөнгийн хэмжээг 100.0 тэрбум төгрөг болгож нэмэгдүүллээ. Мөн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын банктай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулав.  Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацтай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь цаашид активын чанар, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тэргүүлэх салбарын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, үйл ажиллагааг төрөлжүүлэх чиглэлүүдэд чиглэсэн ажлыг түлхүү хийхээр төлөвлөжээ.

 ИРЭХ ОНД НИЙТ 320-350 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭР ТАТНА

Дээрх мэдээллийг өгсний дараа Г.Амартүвшин захирал сэтгүүлчдийн асуултад хариулав:

-Манай улсын зээлжих зэрэглэл сүүлийн жилүүдэд тогтвортой байна. Ирэх жилүүдэд бонд босгох болон бусаар замаар гаднаас хөрөнгө оруулалт татах боломжтой юу? 
-Урьдчилан таамаглахад хэцүү. Бондын зах зээл маш хурдан өөрчлөгддөг. Иймд бид цонх үеийг ашиглах ёстой. Засгийн газрын өмнө гаргасан бондын арилжааг бид байнга ажиглаж байна. Манайх шиг 1В үнэлгээтэй орнуудын бондын арилжааг мөн хянадаг. Эдгээрт үндэслэн санхүүжилтийн төлөвлөгөөгөө гаргана.

-Та бүхэн 2018 онд 500 сая ам.долларын, 7.25 хувийн хүүтэй бонд амжилттай босгосон. Цаашид өрийн ямар менежмент баримтлах вэ?
-
Энэ онд бонд босгооогүй ч ирэх онд гаднаас санхүүжилт татахаар төлөвлөж байна. Энэ нь төслийн бонд байна. Мөн бусад орны Хөгжлийн банктай урт хугацааны, зээлийн хэлцэл хийж байна.  Ирэх онд нийт 320-350 тэрбум төгрөгийн эх үүсвэр татна.      

Засгийн газраас Хөгжлийн банканд ямар зээл олгох, эсэх асуудлаар чиглэл өгөх эрхгүй болсон.

-Манай улс саарал жагсаалтад хоёр дахь орлоо. Энэ нь танай үйл ажиллагаанд нөлөөлөх үү? 
-Бид иргэдийн гадаад төлбөр тооцоо, гүйлгээ хийдэггүй тул манай үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Учир нь Хөгжлийн банк бол төрийн өмчит банк. Гэхдээ бидэнтэй хамтран ажилладаг банкууд биднээр нэмэлт анкет бөглүүлэх гэх мэт бичиг цаасны ажил нэмэгдсэн.                 

-Та нийт 14 бодлого, журам, зааврыг шинэчлэн, зээлийн болон эрсдэлийн бодлогууд, чанаргүй актив бууруулах, зээлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулжээ. Хөгжлийн банкны захирал, удирдлагууд банкны ТУЗ болон Сангийн яам, ЗГХЭГ болон эрх баригчдаас хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн үү?
-Зээлийн судалгаа хийх явцад аль болох хараат бус байх талаар журамдаа заасан. Цаашид гүйцэтгэх захирал ганцаараа шийдвэр гаргахгүй, хамтын шийдвэрээр буюу зээлийн хороо, ТУЗ л шийднэ. Засгийн газраас Хөгжлийн банканд ямар зээл олгох, эсэх асуудлаар чиглэл өгөх эрхгүй болсон. Эдгээр заалт Хөгжлийн банкны тухай хуульд бий.

-Та энэ ажлыг авснаас хойш танд ямар нэг дарамт шахалт үзүүлсэн үү? 
-Үгүй. Энэ зээлийг судлаад өгөөч гэсэн хүсэлт л ирдэг. Энэ бол байх л зүйл. Бид сайн төсөл хэрэгжүүлэх компаниудыг дэмжих үүрэгтэй.               

Та нар арилжааны бусад банкуудтай өрсөлдөж байна гэх шүүмжлэлийг би олон удаа сонссон. Иймд бид Хөгжлийн банкнаас олгох зээлийн босгыг 20 тэрбум төгрөг болгон нэмсэн. Ингэснээр зээлийн хүсэлтүүд буурсан. Бид цаашид эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой томоохон төслийг л санхүүжүүлнэ. Бид энэ онд газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг санхүүжүүллээ. Арилжааны банкууд өндөр үнийн дүнтэй иймэрхүү төсөлд зээл олгох боломжгүй.    

Би ажил аваад анзаарсан нэг зүйл бол валютын ханшийн эрсдэл. Пассив талд татан төвлөрүүлсэн эх үүсвэр нь ам.доллар байдаг. Харин актив нь төгрөг, ам.доллар болон бусад валют байдаг. Төгрөгийн ханш суларч буй өнөө үед бид алдагдал хүлээсээр байсан тул актив пассивын зөрүүг багасгалаа. Одоо манай ам.долларын актив ам.долларын пассивтай тэнцсэн. Тэгэхээр бид ханшийн алдагдал хүлээхгүй. Учир нь бид Монголбанк болон гаднын 2 том банктай своп хэлцэл хийсэн.         

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан