Экологийн цагдаагийн алба, Байгаль орчны яамны Ойн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагуудаас ус, ой модоо хайрлан хамгаалах аяныг эхлүүлсэн.
Нэг сарын турш үргэлжлэх уг аян нь ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилттой юм.
Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас Монгол орны усны хэрэглээ, нөөцийн талаарх зарим баримтыг хүргэж байна.
1. Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт усны нөөц 564.8 км куб байна. Үүнээс
- Нуур, тойром 500.0 км куб
- Гол мөрөн 34.6 км куб
- Мөстөл 19.4 км куб
- Газрын доорх ус 10.8 км куб байна.
2. Өнгөрсөн жилийн хугацаанд буюу 2019 онд 81 гол, мөрөн, 287 булаг, шанд, 78 нуур, тойром, 11 рашаан сэргэсэн бол эсрэгээрээ 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ.
3. Манай Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бичигддэг боловч урсгал усыг хуримтлуулах, нөөцлөн ашиглах зэрэг гадаргын усны хэрэглээ багатайгаас усны нөөц багатай орны тоонд ордог.
4. Одоогийн байдлаар, хүн ам, нийгэм, эдийн засгийн салбаруудын усны хэрэглээ, ашиглалтын 80 гаруй хувийг газрын доорх усаар, 20 хүрэхгүй хувийг гадаргын усаар хангаж байна.
5. Гадаргын усны 4.96 км куб, газрын доорх усны 5,6 км кубийг ашиглах боломжтой. Гадаргын усны нийт нөөцийн 49% нь Хойд мөсөн далайн ай савд хамаардаг боловч ашиглах боломжит нөөцийн 70 орчим хувь нь ОХУ уруу урсан гардаг.
6. Монгол орны нийт усны хэрэглээ, ашиглалтын хэмжээ нь жилийн 0.4-0.5 км куб ба ашиглах боломжтой нөөцийнхөө 5 хувийг ашиглаж байна. 2030-2040 онд одоогийн усны хэрэглээ 2-4 дахин өсөх төлөвтэй байна. Эдгээр өсөлтийн дийлэнхийг Хойд мөсөн далайн ай сав, Сэлэнгэ мөрний ус хураах талбайн ашиглах боломжтой нөөцөөс хангах нь хамгийн зөв шийдэл аж. Төвийн эрчим хүчний системийн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцын жилийн нийт усны хэрэглээ 27.6 сая метр куб байна.
7. 2019 оны байдлаар манай улсад нүүрсний 31, алтны 117, зэс болон бусад төмөрлөгийн 10 гаруй, жоншны 10 гаруй, барилгын материал, давс, болон бусад хүдрийн бус ашигт малтмалын 14, нийтдээ 182 уурхай, уулын баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна. Эдгээрийн дотроос
- “Эрдэнэс Таван Толгой” ХК,
- “Эрдэнэс Монгол” ХХК,
- “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ,
- Бор-Өндөрийн “Монголросцветмет” ТӨҮГ,
- “Тавантолгой түлш” ХХК,
- “Оюу толгой”ХХК,
- “Төмөртийн овоо” ХК,
- “Бороо гоулд” ХХК зэрэг томоохон ус ашиглагчид байна.
8. Улсын хэмжээнд ахуйн бохир ус цэвэршүүлдэг 86, үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлдэг 29 нийт 117 цэвэрлэх байгууламжтай. Үүнээс 21 аймгийн 62 сумын төвийн цэвэрлэх байгууламж биологийн цэвэрлэгээ хийж байна. Улаанбаатар хотын 5 дүүрэгт 9 цэвэрлэх байгууламж ажилладаг. Нийт цэвэрлэх байгууламжуудаас 10 нь цэвэршүүлэн гарч буй бохир усыг голд шууд хаяж, 61 нь хөрсөнд шингээн зайлуулдаг. Улсын хэмжээнд хоногт 400 мянган метр куб бохир усыг цэвэршүүлэн байгальд нийлүүлж байгаа ч 136 мянган метр куб/хоног бохир усыг механик болон биологийн цэвэрлэгээ хийхгүйгээр байгальд шууд нийлүүлж байна.
9. Нийслэлд арьс шир, ноос, ноолуур боловсруулах 44 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 2 үйлдвэр хаягдал усаа цэвэршүүлж эргүүлэн ашигладаг. Харин Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүд ашигласан усныхаа 70-80 хувийг эргүүлэн ашигладаг технологитой