БСШУСЯ-нд хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжээд хэдийнээ 5 жил өнгөрч, энэ хугацаанд төслийн анхны төгсөгчид эх орондоо ирж ажиллаад нэг жил болж байна. Төгсөгчдөд Монголын томоохон аж ахуй нэгж байгууллагууд компанидаа орж ажиллах урилгыг өгсөн бөгөөд тэдний нэг нь мэдээллийн технологиор тэргүүлэгч, харилцаа холбооны үйлчилгээгээрээ анхдагч Мобиком Корпораци ХХК юм.
Мобиком Корпорацийн хувьд харилцаа холбоо, технологийн үйлчилгээг хувь хэрэглэгчдэд төдийгүй байгууллагад зориулан цогцоор нь хүргэн ажилладаг ба энэ чиглэлийн компанид инженер мэргэжилтнүүд гол цөм нь болж өгдөг. Өнгөрсөн онд тэд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн анхны төгсөгчдөөс 2 залууг сонгон, компанидаа ажиллах урилга гардуулан өгч, залуус Мобикомын технологийн багийн гишүүн болон тун амжилттай ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр БСШУСЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн баг болон Мобиком Корпораци ХХК хоёр тал хоорондоо уг төслийг хэрэгжиж дуусах хүртэл 5 жилийн хугацаанд хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.
Уг санамж бичгийн зорилго нь Монгол, Япон Улсад инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дадлагажуулах, амжилттай төгсөж ирсэн төгсөгчдийг ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийг бүрдүүлэх, улмаар ажлын байраар хангах, мөн төслийн хүрээнд Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуульд хэрэгжиж буй хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэх аж.
Төгсөгчдийн хувьд Мобиком Корпорацид ажилд орсноор “...Сурсан мэдсэнээ бодитоор турших, мэдлэг чадвараа сорих, онолын түвшний мэдлэгээ практикт буулгаж, туршлага хуримтлуулах хамгийн таатай талбар байх болно...” гэдгийг Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм. Мөн тэрээр “Мобиком бол ажилтныхаа хүсэл сонирхолд нийцүүлэн, хүссэнээрээ хөрвөх боломжийг олгодог нээлттэй засаглалтай компани. Үүнээс гадна бид ажилтнуудаа жил бүр мэдлэг туршлага нэмэх олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамруулдаг учраас хэрэв ажилтан өөрөө л хүсвэл бүхий л талаараа өсөж дэвших бүрэн боломжтой...” хэмээсэн юм.
Нэмж хэлэхэд, Мобиком Корпораци нь Монголын аж ахуй нэгж, байгууллагуудын түүхэнд анх удаа нээлттэй платформтой PEOPLE.MOBICOM.MN хүний нөөцийн тусдаа цахим хөтчийг ашиглалтад оруулсан билээ. Ажил горилогчид тэрхүү цахим хөтчөөр зочлон Мобикомын дотоод бүтэц, сонирхож буй ажлын байрныхаа талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл, байгууллагын соёл, сургалт гээд бүхий л талын мэдээллийг авч чадах юм. Тиймээс ажлын ярилцлагаа хүлээж, зайлшгүй оффисын байрыг зорих шаардлагатай болж, илүү хялбар аргаар шуурхай мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна.