gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Видео: Та автомашинаа эвдрэхийг хүлээх хэрэггүй

А.Эрхэмбаяр
Технологи
2020-03-24
372
Twitter logo

TOYOTA
Торгон мөч бүрт хамт - цуврал нийтлэл

Та автомашинаа тогтмол үзлэгт оруулдаг уу? Эсвэл үзлэгт оруулахаас зайлсхийж, мөнгөө хэмнэж байна гэж бодон автомашиныхаа эдэлгээг богиносгож байгаа юм биш биз.

ТЭГВЭЛ ТАНД ЗӨВЛӨХӨД АВТОМАШИНАА ЭВДРЭХИЙГ ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ

Автомашины хэвийн үйл ажиллагааг илүү урт хугацаанд хадгалахын тулд үйлдвэрлэгчээс ямар сэлбэг эд ангийг хэдий хугацааны давтамжтайгаар оношлох, тохируулах, цэвэрлэх, солих шаардлагатай болох талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээр танд мэдэгдэхгүй байсан элэгдэл, гэмтлийг олж автомашины тань эдэлгээ уртсах ба эвдэрсэн эд ангийг засахад үүсэх их хэмжээний зардлыг ч хэмнэх ашигтай юм.

Хэрэв та Тоёотагийн машин унадаг бол “Тоёота Мотор Корпорац”-н Монгол дахь албан ёсны дилер компаниудын урсгал техникийн үйлчилгээг сонгохыг зөвлөж байна. Тус үйлчилгээ нь дээр дурдсан зөвлөгөөг нэг бүрчлэн өгөх ба танд тохирсон үйлчилгээний хуваарийн хүснэгтийг гаргаж цаг завыг хэмнэнэ.

Хуваарийн дагуу урсгал техникийн үйлчилгээндээ бүрэн хамрагдсанаар таны автомашинд ашиглалтын буруугаас үүдсэн доголдол үүсэх эрсдэл багасаж, автомашины хүчин чадал, шинэ байдал илүү удаан, үнэ цэнэтэй хадгалагдах болно.

ХЭРЭВ ҮЗЛЭГИЙН ҮЕЭР ЭЛЭГДСЭН, ЭВДЭРСЭН ЭД АНГИ ИЛЭРВЭЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Үзлэгийн үеэр илэрсэн, элэгдэж эсвэл эвдэрсэн эд ангийг тэр дор нь солиулж хэвших хэрэгтэй. Элэгдэж, эвдэрсэн эд ангийг солихгүй бол тухайн эд ангитай хамааралтай бусад сэлбэг, эд ангид илүү том гэмтэл учрах эрсдэлтэй юм.

Жишээ нь:

  • Хөдөлгүүрийн тосыг хуваарийн дагуу солиогүйгээс болж тосны тослох чанар алдагдаж хөдөлгүүрийн эд ангиуд эрчимтэй элэгдэн, халалт үүсч улмаар хөдөлгүүр зогсох ч боломжтой.
  • Авто машины амортизаторыг хуваарийн дагуу солихгүйгээс болж явах эд ангиудад очих ачааллын хэмжээ өөрчлөгдсөнөөр эд ангиуд эвдэрч, дуу чимээ гарах, тасарч унах аюултай.
  • Тоормосны наклад бол элэгддэг эд анги бөгөөд цаг тухайд нь, хуваарийн дагуу солиогүйгээс болж тоормосны диск гэмтэх, тоормосны систем доголдох, гацах, улмаар аюулгүй байдлын ноцтой эрсдэл үүсэх магадлалтай.

Та өөрийн автомашин болон эд ангитай холбоотой асуудал үүсэх хүртэл урсгал техник үйлчилгээ хийлгэхгүй байх нь таны эд хөрөнгө, санхүү болон эрүүл мэндэд ч эрсдэл учрах аюултай тул болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.

АВТОМАШИНДАА ХЭЗЭЭ УРСГАЛ ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ ВЭ?

5000 км эсвэл 6 сар тутамд таны автомашины арал, их биед урсгал техникийн үйлчилгээ хийнэ. Үүнд:

  • Тоормосны шингэн
  • Тоормосны дөрөө, гар тоормос
  • Тоормосны шланг болон хоолой
  • Консны шингэн
  • Консны дөрөө
  • Урд болон хойд амортизатор
  • Гэрэл, сигнал
  • Шил арчигч, хошуу
  • Рулийн аппаратын шингэн
  • Руль, рулийн гол, рулийн аппарат
  • Дугуйнууд, хийн даралт зэрэг орно.

20000 км эсвэл 24 сар тутамд таны автомашинд хийгдэх урсгал техникийн үйлчилгээ:

  • Агаар шүүгчийн шүүр
  • Тоормосны наклад, диск
  • Хагас голын гармошик резин
  • Яндан, яндангийн бэхэлгээ
  • Агаар цэвэршүүлэгчийн хөргөлтийн шингэний хэмжээ
  • Очлуурны утас
  • Өндгөн тулгуур, хамгаалах резин
  • Хурдны хайрцагийн тос

40000 км эсвэл 48 сар тутамд таны автомашинд хийгдэх урсгал техникийн үйлчилгээ:

  • Түлшний нүүрсэн шүүр
  • Түлшний шүүр
  • Хөргөлт болон халаалтын систем
  • Банкны таг, түлшний шугам, холболтууд, түлш ууршилтын хавхлага

100000 км эсвэл 120 сар тутамд таны автомашинд хийгдэх урсгал техникийн үйлчилгээ:

  • Түлш цацалтын систем
  • Духны ремень
  • Тоормосны вакуум хүчлүүр зэргийн үзэж шалгадаг.

Тоёота-гийн албан ёсны дилерүүдэд урсгал техникийн үйлчилгээ хийх бүрт моторын үзлэг хийдэг. Мөн

  • Агаар шүүгч
  • Аккумулятор
  • Моторын ремень
  • Хөргөлтийн шингэн
  • Хөдөлгүүрийн тос
  • Тосны шүүрийг шалгадаг.

Заавал эвдрэл гэмтэл гарахыг нь хүлээхгүйгээр тогтмол үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ хийлгэж байх нь бусад эд анги болон автомашины эдэлгээг уртасгадаг юм шүү. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан