Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Хөвсгөл аймгийн байгалийн цогцолбор газруудаг хамгаалах зорилгоор хууль журмыг хэрэгжүүлж, хамгаалалтын горим, дэглэмийг мөрдүүлэх, тохижуулах, хяналтын камер суурилуулах, гэрээт байгаль хамгаалагч ажиллуулах зэрэг эн тэргүүнд шаардлагатай ажлуудыг авч хэрэгжүүлжээ. Ингэснээр өнгөрсөн жилүүдэд үүсээд байсан улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь газар олголт, загас агнуур, мод бэлтгэл зэрэг хууль бус үйлдлүүдийг бууруулж, хууль журмыг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон гэж иргэд, нутгийн оршин суугчид үзэж байна.
1. Хяналтын пост, Байгаль хамгаалагчдын “Хэсгийн байр”
Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Ханх сумын нутаг дахь Тойн голын постын байрыг Ханхын голын гармын дэргэд, мөн Хатгал тосгонд Эгийн голын гүүрний хажууд хуучин нэвтрэх цэгт ашиглаж байсан модон байрыг зөөвөрлөн засварлан барьж ашиглалтад оруулан байнгын пост ажиллуулж эхэлжээ. Ингэснээр Цагаан хужир, Байшинт, Жинст Той орчмоос орж гарах тээврийн хэрэгсэлд болон Хөвсгөл нуурын зүүн эргийн дагуу дамжин өнгөрөх замын хөдөлгөөний хяналт сайжирсан байна.
Түүнчлэн, Орчны бүсийн Цагаан-Үүр сумын нутаг буюу “Үүр” хэсгийн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, боломжийг сайжруулах, цаашлаад хамгаалалтын болон сургалт, сурталчилгааны зориулалтаар ашиглаж болохуйц ”Хатгал нэвтрэх” цэгт дутуу гүйцэтгэлтэй олон жил болсон томоохон байрыг тус суманд шилжүүлэн барьж ашиглалтад оруулсан байна.
2. Хяналт шалгалтын “шинэчлэл” буюу хуулийн хэрэгжилт
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хуулийн хэрэгжилт хяналт шалгалтын байдал өмнөх жилүүдэд туйлын хангалтгүй, хамгаалалттай газар нутаг эзэнгүйдсэн, хууль бус мод бэлтгэл, загас агнуур, газар олголт, ашиглалт зэрэг нь хэвийн үзэгдэл мэт болж иргэд түүнд нь дасан зохицон амьдарч ирсэн нь холбогдох хууль журмыг хэрэгжүүлэх, хамгаалалтын горим, дэглэмийг мөрдүүлэх хяналт шалгалтын явцад маш олон зөрчил илэрч байна. Зөрчил илрэх бүрт шаардлага тавьж зохих хариуцлагыг ногдуулахад иргэд хариуцлага хүлээхээс татгалзан, шаардлагыг эсэргүүцэж, ташаа мэдээлэл тарааж буй олон тохиолдол гарсаар байна.
Гэсэн ч дараагийн үедээ залуу үедээ байгаль орчноо хэвээр нь хадгалж үлдээх зорилгоор хяналт шалгалтын ажлыг илүү сайжруулахад зорилго нэгдэн ажиллаж буйгаа Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан хэлж байв. Зөрчлийн хүрээнд 15 иргэн, аж ахуйн нэгжид хамаарах 13 зөрчлийн хэргийг илрүүлэн 8 хэргийг шийдвэрлэн байгаль экологид учруулсан хохирлын нөхөн төлбөрт 7,713,966 төгрөг, 450,000 төгрөгийн торгуулийг ногдуулж зөрчлийг барагдуулжээ.
Зөрчлийн мөнгөн дүнг сүүлийн 3 жилээр харьцуулсан үзүүлэлт
3. Загас үржил, хамгаалал
Орчны бүсийн сумдад Байгалийн цогцолборт газарт байрлах “Хар ус”-ны рашаанд амраахгүй байх зөвлөгөө, сануулгыг хүргүүлэн, иргэдэд сурталчилж, хяналтын постыг 24 цагаар ажиллуулсны үр дүнд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа “Хар ус”-ны рашааны загас үржил бүрэн хамгаалалттай, хоргодолгүйгээр явагдаж өнгөрсөн нь өндөр ач холбогдолтой, үр дүнтэй ажил болжээ.
4. Хяналтын камер
“Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоолын хүрээнд нэвтрэх цэг, ажлын байр, обьектын гадна орчныг камержуулсны үний үр дүнд нэвтрэх цэгээр орох гарах хөдөлгөөн болон дотоод үйл ажиллагаа 24 цагаар хяналттай болжээ. Байгууллагын ажлын 4 өрөөнд, гадна обьектуудын орчимд 3, “Хатгал нэвтрэх цэг”-т 1 зэрэг нийт 8 хяналтыг камерыг тус тус байрлуулжээ.
Мөн хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны талаар болон байгаль орчны эсрэг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нээлттэй утас ажиллуулан иргэдийн санал, хүсэлтийг сонсон хамтран ажиллаж эхэлжээ. Нээлттэй утас ажиллуулснаар хөдөө орон нутгийн иргэд холбогдож санал хүсэлтээ өгч байгаа нь ажлын чанар, хүртээмжийг сайжруулахад ач холбогдолтой болсон байна.
“Ойн менежментийн төлөвлөгөөний хэлэлцүүлэг”
Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн ойн аж ахуйн арга хэмжээ нь менежментийн төлөвлөгөөгүйгээр явагдаж ирсэн бөгөөд 2020 онд төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар Дэлгэрмөрөн, Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангиудтай хамтран ажиллаж байгаа аж. Орчны бүсийн Ханх сумын нутаг дэвсгэрийн 98 % нь, ойн сан нь 100% буюу бүхэлдээ улсын тусгай хамгаалалтад байдаг онцлогтой учир тухайн сумын нутагт хамаарах ойн сангийн төлөвлөлтийг сумын удирдлага, ойн мэргэжлийн байгууллага, багийн дарга, ойн нөхөрлөл, иргэдийн төлөөлөл, хилийн застав, сум дундын 2 ойн анги, хамгаалалтын захиргаа зэрэг олон талуудын оролцоотойгоор хэлэлцүүлгийг зохион байгуулж, ойн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тус тус 3 жилээр төлөвлөн боловсруулсан байна. Харин дараагийн хэлэлцүүлгийг орчны бүсийн Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сумд, Хатгал тосгонд тус бүр зохион байгуулахаар болжээ.
Уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар ойн аж ахуйн бүхий л арга хэмжээ бүх талуудын хэрэгцээ, шаардлага, ойн төлөв байдал болоод хууль журамд нийцсэн ач холбогдолтой дунд хугацааны баримт бичиг болох юм.
Баяр наадмын үед зохион байгуулсан ажлын тухайд
Улсын баяр наадмын үед амрагчдын урсгалихсэх, байгаль хамгаалагчдын ажлын ачаалал нэмэгдэх, орчны бохирдол үүсэх, эмх замбараагүй аялал үүсэх зэрэг олон хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зохион байгуулалтуудыг урьдчилан хийжээ. Үүнд:
- Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолындагуу байгалийн цогцолборт газарт, өндөр уулын бүсэд 1 байгаль хамгаалагч 70,000 га талбай бүхий газар нутгийг хариуцан ажиллахаар тогтоосон байдаг ч гол ачаалал бүхийЖанхай чиглэлийн 30 кмгазарт9 байгаль хамгаалагч, Алаг-царын чиглэлд 25 км газарт 6 байгаль хамгаалагчажиллажээ.
- Хамгаалалтын захиргааны отоглох цэгүүдийн хатуу, шингэн хог хаягдлыг арилгах, зөөвөрлөх, эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх, нэвтрэх цэгийн хогийн хуримтлалын нэгдсэн цэгт тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг “Хүн байгаль”иргэний бүлэгтэй гэрээ байгуулан хариуцуулан ажиллуулж, орчны бохирдол, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлсэн байна. Наамдын өдрүүдэд134 тн хатуу хог хаягдал, 68 тн шингэн хаягдлыг 2 отоглох цэг, 1 нэвтрэх цэг болонзам дагуу болон ойн захаас түүж, цэвэрлэнтосгоны хогийн нэгдсэн цэгт буулгасан. Энэ ажлыг 3 автомашин бүхий4 иргэн уртасгасанцагаар тасралтгүй ажиллажгүйцэтгэжээ.
- Байгалийн цогцолборт газарт нэвтрэхамрагч, аялагчдадхогны био уутыг тасралтгүй өгөх зорилгоор 25,500 ширхэгийг наадмын өдрүүдэд хэрэглэхээр тооцон бэлтгэжавтомашинысуудлын тоог харгалзан 1-25 ширхэгийг тус тусөгч нэвтрүүлсний үр дүнднэвтрэх цэгээр орсон болон хогны уут авсан амрагчдын 80% нь нэвтрэх цэгт хогоо буцаан авчирсан байна.
- Аялал жуулчлалын цөм газруудад машинтай амрагч орох боломжтой газруудад хориглох, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг 20 цэгт 20 ширхэгийг хийж байрлуулснаар тэмдэглэгээ бүхий газруудын 70%-д нь амрагчид орж буудаллаагүй байна.
5. “Цоохор Ирвэс”- ийн судалгааны автомат камер
БОАЖЯ болон “Дэлхийн байгаль хамгаалах сан”-ийн дэмжлэгтэйгээр Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт байрлах зүүн соёны нуруу, түүний салбар уулсаар “нэн ховор” статустай цоохор Ирвэс, (uncial yncia) “ховор” статустай Янгир ямааны (capra sibirica) байршил, тоо толгойг тодорхойлох зорилго бүхий “автомат камер”-ыг байршуулах, тухайн газрыг оновчтой сонгох, нарийн судалгааны ажлыг богино хугацаанд үр дүнтэй хийж 15 ширхэг “автомат камер”-ыг Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран байрлуулсан байна.
Судалгааны автомат камер нь тус хамгаалалтын захиргаанд анх удаа хийгдэж байгаагаараа онцлог болоод хариуцлагатай ажил юм.
Үүний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт цоохор Ирвэс, (uncial yncia) Янгир ямааны (capra sibirica) байршил, тоо толгойг тодорхойлоход боломж нээгдэх юм. Автомат камерыг 07 дугаар сард тавьсан ба 9 дүгээр сард хураан авч үр дүнг нэгтгэхээр болжээ.
6. Газрын зөрчил, маргаан шийдвэрлэх талаар
Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт өнөөдрийн байдлаар 228 иргэн, хуулийн этгээд газар ашиглаж байна. 2019 оны судалгаа нь бүрэн бус учраас 2020 оны 7-8 дугаар сард дахин хээрийн нарийвчилсан судалгааг мэргэжлийн инженертэй хамтран хийж гүйцэтгэлээ. Судалгаагаар иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл бүхий талбайн газар ашиглалтын гэрчилгээн дээр бичигдсэн талбайн эргэлтийн цэгийн координатуудыг буруу тогтоосноос нуурын мандал болон газар дээрх бодит ашиглалтаас хэт зөрүүтэй, ойн нөөц болон усны онцгой ба энгийн хамгаалалтын бүсийн дэглэмүүдийг зөрчиж 2010-2020 он хүртэлх хугацаанд дээрх 228 иргэн болон аж ахуйн нэгжид газар олгож, тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Үүнээс: Усны хамгаалалтын дэглэм зөрчсөн 71, ойн хамгаалалтын дэглэм зөрчсөн 126, гэрчилгээ болон координат зөрүүтэй 66, газар дээрээ зөрүүтэй 66 зөрчил илэрчээ.
7. Анх удаа авч хэрэгжүүлсэн Биотехникийн арга хэмжээ
Хөвсгөл нуурын загас өсөж үржих үед Хөвсгөлийн БЦГ-ын Алагцарын гол, Шарилжит нарийны гол, Сагсагийн голууд тасарч, цүнхээлд үлдсэн 1500 орчим ховор статустай Хадран загасыг (Thymallus arcticusnigres-cens) уут ашиглан барьж усанд хийн тээвэрлэж Хөвсгөл нууранд тавьсан нь хамгаалалтын захиргааны түүхэнд анх удаа авсан биотехникийн арга хэмжээ болжээ. Үүний үр дүнд Хөвсгөл нуурын цутгал голуудад загас олноороо үхэж, хорогдох эрсдэлээс хамгаалж чадсан байна.
8. Нийт цэвэрлэж, тээвэрлэсэн хог, бохирын хэмжээ
Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Жанхай, Алагцарын чиглэл, 2 отоглох цэг, нэвтрэх цэг зэрэг газруудаас 1 сарын хугацаанд 125 тн хатуу хог хаягдал, 40 тн шингэн хаягдлуудыг цэвэрлэн хог бохирын нэгдсэн цэгт тээвэрлэн хүргэдэг аж. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч жуулчны бааз гэр буудлуудыг хатуу хог хаягдал болон бохир тээвэрлэлтийг 2018 оноос нэвтрэх цэгт бүртгэлжүүлэн тухай жилд гарч буй хатуу шингэн хог хаягдлын нэгдсэн статистик мэдээлэлтэй болон ажиллаж байна.
Хог хаягдал тээвэрлэлтийн сүүлийн 2 жил, 2020 оны эхний хагас жилийн тээвэрлэлтийн харьцуулсан үзүүлэлт