Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг орон нутгийн цагаар 18:42-т Инчеон олон улсын нисэх буудлаас хөөрчээ.
Улаанбаатарын цагаар 21:00 орчимд Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардахаар төлөвлөөд буй тусгай нислэгээр долоон улсаас иргэдээ эх орондоо ирнэ.
Өнөөдөр 12:50 цагт Улаанбаатараас хөөрсөн МИАТ ТӨХК-ийн онгоцоор нийт 224 хүн, нисэх багийн хамт БНСУ-г зорьсон. Тусгай нислэг Солонгосоос 14:20 цагт хөөрч 17:00 цагт Улаанбаатарт газардахаар төлөвлөөд байсан боловч, товлосон цагаас хойшилж хөөрсөн талаар flightradar24.com сайтад мэдээлжээ.