gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -18
  • Зурхай
     1.15
  • Валютын ханш
    $ | 3561₮
Цаг агаар
 -18
Зурхай
 1.15
Валютын ханш
$ | 3561₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -18
Зурхай
 1.15
Валютын ханш
$ 3561₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баян-Өлгийд 1988 онд авчирсан, 39 ширхэг баллонтой хлорын хий хадгалж байжээ

Д.Лутбаяр
Нийгэм
2020-09-15
30
Twitter logo

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт 2020 оны 9 дүгээр сарын 9-12-нд ажиллажээ. Хяналт шалгалт, сургалт нөлөөллийн ажиллагааг зохион байгуулах үеэр илэрсэн хүний эрхийн зарим зөрчлийг 7 хоногийн дотор арилгаж, яаралтай шийдвэрлэхийг тус аймгийн удирдлагуудад ХЭҮК-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд үүрэг болгожээ.

Тухайлбал, химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын нөхцөл байдлыг ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-тай хамтран шалгах явцад тус аймгийн цэвэрлэх байгууламжид ашиглахаар 1988 онд авчирсан 39 ширхэг баллонтой хлорын шингэн хийг хадгалсаар байгаа нь аймгийн төв болон Бугат сумын иргэдийн аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Мөн тус аймгийн Ахмадын асрамжийн газрын барилга нь хуучирч муудан, хүн амьдрах боломжгүй болтлоо хана туурга сэвтэж, нүх гарсан, хамгаалалтын үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг ХЭҮК 2017-2018 онд шалгаж тогтоон холбогдох байгууллагуудад санал, шаардлага хүргүүлж улмаар шинэ барилга бариулах асуудлыг хөндөж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна. Түүнчлэн тус асрамжийн төвд асруулагчдын орчин нөхцөл, хоол хүнсний чанар, халамж үйлчилгээг хуулийн шаардлагад нийцүүлэх, тэдний амьдрах орчин нөхцөлийг яаралтай сайжруулах, бодит үр дүнд хүрэх ажлыг богино хугацаанд хийх шаардлагатай байна.

39 ширхэг баллонтой хлорийн шингэн хийг хадгалсаар байгаа нь аймгийн төв болон Бугат сумын иргэдийн аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Мөн тус аймгийн цэвэрлэх байгууламж нь байгальд шингээх технологийн био карт буюу ил цооногуудад байршиж, даац хэтэрсэн тул асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсныг шалгалтын баг дүгнэжээ. Аймгийн мал эмнэлгийн газрын дэргэдэх лаборатори нь стандартын шаардлага хангахгүйгээр, мал эмнэлгийн нэг өрөөнд үйл ажиллагаа явуулж байсан тул тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор газар дээр нь шийдвэрлэлээ.

Орон нутаг дахь хүний эрхийн зөрчлүүдийг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэж, орон нутгийн удирдлагуудад урьдчилсан байдлаар танилцуулжээ.

ХЭҮК-ын ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 14-16-нд Увс аймагт ажиллах юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан