Тэтгэврийн зээлийг гурав хүртэлх сарын хугацаатай, хүүгүй олгох боломжийн талаарх уулзалтыг сар шинийн дараа Монголбанк болон арилжааны банкуудтай хийнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.
Зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийг олгож эхэлсэн бөгөөд ХААН болон Төрийн банк дээр өнөөдөр ачаалал ихтэй байна гэв.
Тэтгэврийн зээлийг олгох хугацааг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хойшлуулах байсан ч ахмадуудын зүгээс олгож эхлэх хүсэлтийг олноор ирүүлсэн байна.
Тиймээс өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлийг олгож байгаа юм байна. Тэтгэврийн насныхны дийлэнх буюу 95 хувь нь ХААН болон Төрийн банкаар үйлчлүүлдэг тул өнөөдөр дугаарлалт их байгаа гэдгийг ч тайлбарласан юм.
Тэтгэврийн зээлийн нөхцөл хэвээр, сарын 1.4 хувьтай олгож байна.