Морилон ирж буй “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилд хамтран ажиллагч байгууллагууд, үе үеийн төгсөгчид, багш, ажилтан, оюутнууд, уншигчид та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе.
МАНДАХ ИХ СУРГУУЛЬ
БИД МЭДЛЭГЭЭР БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ.
ХVII жарны Шороон гахай жилийг Мандахчууд амжилт, бүтээлээр дүүрэн үдлээ. Эдгээрээс товч толилуулвал:
А. Байгууллагын хувьд
- “Мандах эрдэм” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүл нь цаашдаа эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, инженер болон мэдээллийн технологийн чиглэлээр жилд 2 удаа тогтмол хэвлэгдэнэ.
- “MANDAKH-2019” дөрөв дэхь удаагийн Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Корпорэйт зочид буудлын Улаанбаатар их танхимд амжилттай зохион байгууллаа. Тус хуралд ОХУ-ын Буриадын их сургууль, АНУ-ын Мичиганы их сургууль, Auburn-ийн их сургууль, Хорват улсын Загребийн их сургууль болон North University, БНСУ-ын Handong Global University, “Унгар улсын Debrecen University”-ийн эрдэмтэн багш, судлаач нар оролцлоо.
- “Эерэг хандлага, хөгжил-2019” аянд идэвх санаачилга, үр дүнтэй дэмжиж ажилласан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Мандах Их Сургуулийн хамт олонд "Талархал” гардууллаа.
- Мандах Их Сургууль болон Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, Технологийн их сургуулийн хос диплом олгох хөтөлбөрийн анхны төгсөлт болов.
- Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөрийн 3 дахь удаагийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа. БМИҮЗ-өөс анхны Шилдэг хөтөлбөр хэмээн онцоллоо.
- Санхүү, хангамж үйлчилгээний албанаас санаачлан, 2020 онд төгсөх оюутнуудын дэмжлэгтэйгээр “Мод тарьж амьд өв үлдээе” уриан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200ш мод тарьж, “Мандах Төгөл”-ийг байгууллаа.
- БНСУ-ын Хангдонг Глобал Их Сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
- ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Хэлний сургалтын “Эрдэм” төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
- Хичээлийн байрны“С” блокын барилга ашиглалтанд орсноор 550 оюутны суудал бүхий хичээлийн 11 танхим, 130 суудалтай хурлын танхим, оффисын өрөөнүүд шинээр нэмэгдэн оюутан, багш ажиллагсадын суралцах, ажиллах тав тухтай орчинг нэмэгдүүлэн, материаллаг баазаа бэхжүүллээ.
Б. Багш нарын хувьд
- Бизнес, Эдийн Засгийн Сургалтын Байгууллагуудын Консорциумийн гишүүн сургуулиудын багш, ажилтнуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг Тэргүүн байр, гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг Дэд байрт шалгарлаа.
- Төр засгийн болон төрийн бус байгууллагуудын шагналаар дараах багш, ажилтнууд шагнагдав. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-гоор Ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнээ, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Х.Нямбаяр
- Үндэсний статистикийн хорооны “Бүртгэл Статистикийн Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, ахлах багш Н.Далайсайхан
- БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр: Эдийн засаг, бизнесийн тэнхимийн ахлах багш С.Мөнхцэцэг, багш Б.Сайнжаргал, Мэдээлэл технологийн сургуулийн ахлах багш Б.Цэнд-Аюуш
- Сангийн яамны “Жуух бичиг”-ээр: Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, доктор А.Наранцэцэг, багш Ц.Одгарав
- Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш М.Энхсүрэн
- Монголын улаан загалмайн нийгэмлэгийн “80 жилийн ойн медаль”-иар нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Г.Хандсүрэн, Захиргааны ахлах ажилтан Б.Мөнхтуяа.
- 2019 оны хичээлийн жилийн “Оны шилдэг багш”-аар: Гадаад хэлний тэнхимийн ахлах багш Э.Оюун-Эрдэнэ, “Шилдэг залуу багш”-аар: Гадаад хэлний тэнхимийн багш С.Намуун нар, “Оны шилдэг ажилтан”-аар чанарын үнэлгээний мэргэжилтэн П.Болормаа шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
- Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны “Эдийн засаг, бизнесийн удирдлагийн салбарын 2019 оны шилдэг залуу эрдэмтэн”-ээр Эдийн засаг, бизнесийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор С.Цолмон тодорлоо.
- Шороон гахай жилийн Дархан-Уул аймагийн “Оны онцлох хүн”-ээр Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал Ц.Баттогтох шалгарлаа.
В. Оюутнуудын хувьд
- Монгол Улсын их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн “Оюутны лиг 2018-2019” тэмцээнд тус сургуулийн Мазаалай баг Оюутны лигийн 2-р дивизионы аварга багаар шалгарч, Нягтлан бодох бүртгэл-англи хэл 4-р дамжааны оюутан Т. Санчир "MVP" шагналын эзэн боллоо.
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төвөөс Монгол улсын их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Орчуулах авъяас” англи хэлний орчуулгын уламжлалт уралдаанд тус сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Англи хэл хөтөлбөрийн оюутан Г.Энх-Од амжилттай оролцож Дэд байр эзэллээ.
- Нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиадад багийн дүнгээр Тэргүүн байр эзэлж, Олимпиадын аварга оюутнаар нягтлан бодох бүртгэл-банк хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан О.Сарангуа, II байранд нягтлан бодох бүртгэл-аудит 3-р дамжааны оюутан Б.Нямтуяа, 5-р байранд нягтлан бодох бүртгэл-аудит 3-р дамжааны оюутан Г.Мөнхтүвшин, шилдэг багшаар Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Г.Золбоо нар тодорлоо. Мөн Дархан салбар сургууль багийн дүнгээр 5-р байр эзэлж, оюутан А.Шижирбаатар, Б.Анхзаяа нар “ТОП-10” оюутны V, VII байранд шалгарлаа.
- Ж.Питер Морроугийн нэрэмжит “ХААН Банкны олимпиад” –ын ганцаарчилсан төрөлд Нягтлан бодох бүртгэл-банк хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Б.Буянжаргал 3-р байранд, Х.Ариунаа 4-р байранд тус тус шалгарч батламж, мөнгөн шагналаас гадна ХААН Банкинд ажиллах ажлын байрны урилга гардан авлаа.
- АНУ-ын Перегрин Академик Сервис, Манлайллын “Шонхор” академи, “Bloomberg B-School Connection Educational Resource Center”-ийн хамтран зохион байгуулсан Бичил кейс судалгаанд суурилсан уралдаанд монгол хэл дээрх илтгэлийн тэмцээнд Судлаач-1 баг II-р байрт, англи хэл дээрх илтгэлийн тэмцээнд Судлаач-2 баг II-р байрт тус тус шалгарч, шагнагдлаа.
- Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэл-банк хөтөлбөрийн суралцагч О.Сарангуа, Нягтлан бодох бүртгэл-аудит хөтөлбөрийн суралцагч С.Цэвээнжаргал нар “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” хүртлээ.
- Тус сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн болзлыг хангасан 104 оюутанд 36 000 000 төгрөгийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт олголоо.
- “Нандин Бродерс Групп” ХХК-аас зохион байгуулдаг “Шилдэг Бизнес Төсөл” шалгаруулах тэмцээнд оролцсон “Cashmere Gold” нь 2-р байрт, “Seabucktorn” нь тусгай байрт шалгарч мөнгөн шагналаар шагнагдаж, багийн гишүүд ажлын байрны санал хүлээн авлаа.
- Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага байгуулагдсаны 25 жил, даатгалын салбарын 85 жилийн ойд зориулсан судлаачид, оюутнуудын шилдэг бүтээлийн уралдаанд II байрт Нягтлан бодох бүртгэл-аудит хөтөлбөрйн 4-р дамжааны оюутан Г.Бат-Эрдэнэ, Б.Нямтуяа нар, III байрт Нягтлан бодох бүртгэл-статистик 3-р дамжааны оюутан Б.Алтанзул шалгарлаа.
- Менежментийн улсын XIII олимпиадад Мандах Их Сургуулийн Дархан салбар сургуулийн оюутнууд багийн дүнгээр II байрт шалгарч, мөнгөн медаль хүртэж, хувийн дүнгээр тэргүүн байр болон гуравдугаар байр, тусгай байруудыг эзэллээ.
- Нягтлан бодох бүртгэл-статистик хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г.Энх-Отгон нь АШУИС-ийн оюутнуудтай хамтран “Say Hackathon” төслийн уралдаанд амжилттай оролцож, тэдний бүтээл шилдэг төслийн нэгээр шалгарлаа.
- Жил бүр нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн аян өрнүүлж, тусламж шаардлагатай газарт хүрч ажиллаж чаддаг Нягтлан бодох бүртгэл-англи хэл хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г.Базарсадыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн хүндэт медалиар шагналаа.
- Монголын Хувийн Их Дээд Сургуулиудын холбооны “Шилдэг оюутан” медалиар Нягтлан бодох бүртгэл-статистик 2-р дамжааны оюутан А.Буяндэлгэр, Нягтлан бодох бүртгэл-банк 3-р дамжааны оюутан Ү.Отгонзаяа, Нягтлан бодох бүртгэл-аудит 4-р дамжааны оюутан Х.Балжинням, Нягтлан бодох бүртгэл-банк 4-р дамжааны оюутан Х.Золжаргал нар шагнагдлаа.