Ерөнхий сайд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дараа амны хаалт, хамгаалалтын хувцасны улсын нөөц бүрдүүлэх үүрэг аваад ажиллаж буй “Мөнхий тун” үйлдвэрт ажиллалаа.
COVID-19 халдварын улмаас дэлхий нийтээр хамгаалах хэрэгслийн хомсдолд орсон энэ үед “Мөнхийн тун” үйлдвэр амны хаалт үйлдвэрлэж буй улсын ганц үйлдвэр. Эмийн үйлдвэрлэлийнхээ зэрэгцээ улс оронд үүссэн хэрэгцээ шаардлагын улмаас уртасгасан цагаар ажиллаж, нэг удаагийн нөмрөг, хамгаалах хувцас үйлдвэрлэж байна.
Манай үйлдвэр улсын нөөц бүрдүүлж байгаа учир захиалга өндөртэй ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 12 цагаар ажиллаж байна. Ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, чанартай халуун хоол, унаагаар үйлчилж, цалин урамшууллыг ч ажилласан хэмжээгээр нь олгож байна.
Үйлдвэрлэлийн түүхий эдийг таслахгүй нөөцөлж, авсан захиалгаа цаг тухайд нь нийлүүлж байна. Бид хамгаалах хэрэгслийн улсын нөөцийг бүрдүүлсэн. Одоо албан байгууллага, хувь хүмүүсийн захиалгыг шууд нийлүүлж байгаа бөгөөд өдөрт 10 мянган хамгаалах хувцас үйлдвэрлэж байна.
Амны хаалт энгийн үед өдөрт 45 мянган ширхгийг үйлдвэрлэж байсан бол үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр дөрөвдүгээр сараас эхлэн өдөрт 150 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна. Маскны үйлдвэрлэлийн бодит өртөг 700 төгрөг болж байгаа аж.
Тус үйлдвэр хамгаалалтын конбинзоны материалыг БНСУ-аас авч байгаа бөгөөд улс орнуудад байдал хүндрэхээс өмнө гэрээ байгуулж амжсан учир түүхий эдийг тасралтгүй нийлүүлж байна. Конбинзоны материал нь Япон, АНУ-д гаргадаг олон улсын стандарт шаардлага хангасан чанартай түүхий эд татаж авч байгаа. Энэ материал нь өндөр өртөгтэй, гэхдээ бид Монголдоо нэг хамгаалах хувцсыг 25 мянган төгрөгөөр нийлүүлж байна. Бусад орнуудад үүнээс хавьгүй өндөр үнэтэй байгаа гэж “Мөнхийн тун” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Батхишиг ярилаа.
Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны хуралдаанаар коронавирусийн халдварын эмчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, ариутгал халдваргүйтгэлийн бодис, хувийн хамгаалах хэрэгсэл, нэг удаагийн маск, халаад, конбинзоны материал зэргийн түүхий эдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан бөгөөд тус үйлдвэр энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж буй юм.