gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Баярмаа: Амьдрал дээр Аннагийнх шиг сэтгэл хөдлөл тохиолдвол жинхэнэ хайр мөн эсэхийг таних хэрэгтэй

Э.Оргил
Соёл урлаг
2020-09-29
233
Twitter logo

Улсын драмын эрдмийн театр Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг аравдугаар сарын 3-наас эхлэн тоглоно. Жүжгийн гол дүр Анна Каренина-г театрын тайзнаа амилуулсан УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаатай шинэ уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа. 

-Анна-гийн дүр бүтээх үүрэг аваад Танд анх ямар сэтгэгдэл төрсөн бэ? 
-Сонгодог дүр, том дүр бүтээхсэн гэх хүсэл жүжигчин хүн бүхэнд байдаг. Миний хувьд өмнө нь “Хүүхэлдэйн байшин” жүжгийн Нора гэж сонгодог жүжгийн гол дүрд тоглосон. Анна бол миний бүтээсэн хоёр дахь сонгодог жүжгийн дүр. Аннагийн дүрийг бүтээх болсноос хойш дүрээ судалж, зохиолоо хэд хэд уншсан. Сүүлдээ зохиолоо хэсэг хэсгээр нь цээжилтлээ л уншлаа. Зохиолоо унших тусам Анна-гийн талаар шинэ зүйлийг нээдэг. Энэ зохиолд нийгмийн маш олон төрлийн төлөөлөл, нас насны эмэгтэйчүүд гээд маш олон дүр гарч байгаа. 

Амьдрал дээр буулгаж бодоход бүх хүн Анна-гийн хайр сэтгэлийнхээ төлөө гаргасан шийдвэрийг үгүйсгэж байхад “Энэ бол миний бодол” гэж өөрийнхөөрөө явна гэдэг маш том зориг. Хэвийн биш ч гэмээр үйлдэл шүү дээ. Анна Каренина бол зоримог шийдэмгий. 

-Анна Каренина-гийн дүр энэ нийгэмд, бодит амьдралд байж болох болов уу? 
-Энэ бол эр нөхрөө хуурсан эмэгтэй биш. Хайр сэтгэлийнхээ төлөө тэмцсэн. Амьдрал дээр тийм сэтгэл хөдлөл тохиолдлоо гэхэд яг хайр мөн үү? үгүй юу? гэдгийг мэддэггүй юм шиг санагддаг. Амьдрал дээр энэ үнэн хайр уу? гэдгийг таних ёстой. Жинхэнэ хайр бол түүнийхээ төлөө тэмцэж яагаад болохгүй гэж. Даанч харамсалтай нь үнэн хайр биш байх магадлал өндөр. Андуурч эндүүрээд буруу алхам хийж, гэр бүлээ орхиж болохгүй. Хайр хүн бүхэнд ирдэг, мэдрэгддэг зүйл биш байж ч магадгүй. 

-Эхнэр нь өөр хүнд хайртай, бүр тэр хүнээсээ хүүхэдтэй болсноо нөхөртөө хэлж байхад нөхөр Алексей Каренин тэвчсээр, эцсийн мөчийг хүртэл Анна-г өөрийнхөө хажууд байлгахыг хүсдэг. Хайр тийм их уучлалыг агуулдаг гэсэн үг үү? 
-Вронский гүнтэй таарч, хайр сэтгэлийн холбоо үүсгэснээр Анна нөхөртөө хайргүй байснаа мэдэрдэг. Анна хайр сэтгэлтэй учирснаар түүний сэтгэлийг зовоож байгаа нэг зүйл бол түүний хүү Серёжа. Нөхөртэйгээ бага залуудаа гэр бүл болсон. Харин Алексей Каренин Анна-д хайртай байсан нь маш эргэлзээтэй. Нөхөр нь Анна-д хайртай байсан гэхээс илүү өндөр хэргэм зэрэгтэй, нэр хүндтэй хүн учир нэр төрөө эрхэмлэж, гэр бүлээ бүтэн авч үлдэхийг л хүссэн. Магадгүй энэ байдал нь Анна-гийн дүрийг илүү тод томруун харуулсан. 

-Энэ зохиолд Анна-гийн хүү ээжийнхээ хайр сэтгэлийн золиос болж хөөрхийлөлтэй үлддэг. Та энэ дүрийг сургамж талаас нь юу гэж дүгнэх вэ? 
-Би жүжгээсээ холдоод сургамж талаас нь бодлоо хэлье л дээ. Залуучууд бие биеэ сайн таньж мэдээсэй, хайр сэтгэлийн асуудалд битгий сэтгэл хөдлөлөөр хандаасай гэж боддог. Нэгэнт хүүхэд төрүүлсэн бол тэр хүнийг жаргалтайгаар өсгөх нь эцэг, эхийн маш том үүрэг хариуцлага. Хүүхэд хэзээ ч хайр сэтгэлийн золиос болох ёсгүй. Хүүхэд үргэлж нэгдүгээрт байх ёстой. Одоо харахад хүүхдүүд маш олноор гэр бүл салалтын золиос болж байгаад сэтгэл өвддөг. 

-Жүжигчин хүний хувьд Та Анна-гийн дүрийг ямар хэмжээнд бүтээсэн гэж өөрийгөө үзэж байна вэ? 
-Бид 2019 оны 12 дугаар сараас эхлэн сургуулилтдаа орсон. Тайзны сургуулилт эхэлсэн цагаас хойш арын асуудлаа орхиод уран бүтээлдээ төвлөрч ажилласан. Сайн бүтээл хийхэд мэдээж золиос хэрэгтэй. Надаас золиос гарч байгаа. Би уран бүтээлчийн хувьд дүрээ судалж, дүрдээ орж, өөрийнхөө хэмжээнд чадах зүйлээ хийсэн. Эцсийн дүгнэлтийг эрхэм үзэгчид өгнө. Энэ зохиолыг уншсан, киног нь үзсэн хүн бүр өөр өөрийн Аннаг тээгээд театрт ирэх байх.  Би өөрийн зүрх сэтгэлээр бүтээсэн Аннаг толилуулах болно. Магадгүй зарим нь Анна бол тийм эмэгтэй гэж тодорхойлж чадахгүй байх. Хэрэв тэгвэл миний зорилго биелж байгаа нь тэр. Хүмүүс ямар үнэлэлт дүгнэлт өгөх нь надад илүү сонин байна. Анна Каренина бол миний хувьд хамгийн хэцүү дүр гэж хэлнэ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан