Арьсны өнгө өөр өөр ихрүүд төрөх магадлал 500-д нэг удаа тохиолддог үзэгдэл. Ихэр эгч дүүс болох Люси болон Мария Эйлмер нарыг гаднаас нь хараад ихэр гэж хэлэхэд тун итгэмээргүй. Учир нь Люси шулуун шаргал үс, цагаан арьстай. Харин түүний эгч Мария буржгар хар үстэй, өнгөт арьстай.
Тэд 1997 оны Их Британийн Глостер хотод хорвоод мэндэлжээ. Тэдний аав Винс англи, харин ээж Донно нь Ямайк гаралтай.
"Биднийг ихэр гэхэд хэн ч итгэдэггүй. Бид ижилхэн хувцасласан ч гэсэн ихэр эгч дүүс шиг харагддаггүй. Учир нь Мария өнгөт арьстай харин би цагаан. Албан байгууллага, сургууль соёлын газар бид хоёрыг төрөл төрөгсөд мөн эсэхийг нягтлах гэж төрсөний гэрчилгээ зэрэг бичиг баримтыг заавал үздэг. Гадна талаасаа бид ялгаатай харагддаг ч бидний ураг төрлийн холбоо өдрөөс өдөрт илүү хүчтэй болж байгаа" гэж Люси хэлжээ.