gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

1.5 тэрбумаас доош орлоготой бүх аж ахуйн нэгжийг дэмжих ёстой гэв

У.Наран
Улс төр
2016-10-04
0
Twitter logo
У.Наран
0
Twitter logo
Улс төр
2016-10-04

Өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Үүнтэй хамт өргөн мэдүүлсэн нэг төсөл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдийн  орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, 1 хувь болгох агуулга бүхий уг төслийг сая Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Гэхдээ төсөлд тусгаснаар бүх салбарын бус, зөвхөн мал болон газар тариалан, хүнс, нэхмэл буюу хувцас, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх аж.

Үүний нэлээд гишүүд эсэргүүцэж, бүх салбарынхныг дэмжих ёстой гэж байлаа.  

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурь илэрхийлж, албаны хүмүүс зохих хариулт өгөв.

Х.Баделхан:
-Төсвийг ерөнхийд нь дэмжиж байгаа ч зөвхөн дөрвөн чиглэлийн үйлдвэрлэлийнхэнд хөнгөлөлт үзүүлэхээр байгаа нь өрөөсгөл. Тухайлбал, барилгын салбараас замыг салгаж ойлгох аргагүй шүү дээ. Тус хууль бүх салбарынханд үйлчлэх аргагүй гэж үү?

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ гэж заасан байгаа. Үүнтэй ч тус хуулийн төсөл холбогдож байгаа. Манайд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 97.8 хувь нь жижиг, дунд аж ахуйн нэгж байдаг. Татварын аргаар дэмжих уг бодлого хэрэгжсэнээр дээр аж ахуйн нэгжүүд том, үндэсний хэмжээний болж өргөжих боломжтой.

Ж.Батзандан:
-Энэ хууль хэрэгжсэнээр аж ахуйн нэгжүүд жижгэрч задрах эрсдэлтэй. Нийт хэдэн аж ахуйн нэгжийг орлогоос чөлөөлөхөөр байна вэ. Аялал жуулчлал, үйлчилгээ болон технологи, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд уг хөнгөлөлтийн гадна үлдэх нь байна шүү дээ.

Х.Булгантуяа:
-
Газар тариалан болон мал аж ахуйн чиглэлээр 2546, хүнс 958, нэхмэл 736, барилга 438 буюу нийт 4678 аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр байна. Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр ирэх оны төсөвт гэхэд 1.3 тэрбум төгрөгийн татвар төвлөрхөөргүй болж байгаа ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, эдийн засгаа дэмжих тустай гэж үзэж байгаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн орлогыг тодорхойлохдоо компани тус бүрийн төлөх ёстой албан татварын нийлбэр дүнгээр тооцно. Өөрөөр хэлбэл, охин компаниудын орлогын нийлбэр дүнгээр татварын хөнгөлөлтөд хамруулах, эсэхийг шийднэ.  

Ж.Мөнхбат:
-Дээр дурдсан салбаруудыг төр засгаас гарцаагүй дэмжих ёстой. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд барилгын салбараа дэмжих л учиртай. Хувийн хэвшлийнхэтэй уулзахад хамгийн их тавьж байсан хүсэлт энэ байсан юм шүү.

З.Нарантуяа:
-Уг төслийн зарчим нь зөв ч хувилбарыг нь эргэж харах ёстой. Аж ахуйн нэгжүүдээ ингэж ялгаварлах хэрэгггүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нэлээд зүйл ил болсон. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүдийг улам хариуцлагатай болгохын тулд ил тод байдлыг нь хангаж байгаа, эсэхийг харгалзан дэмжлэг үзүүлбэл яасан юм бэ. Өөрөөр хэлбэл, шууд татварын хөнгөлөлт үзүүлэх бус урамшуулах маягаар татварын буцаан олголтын арга хэмжээ хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байхү. Ер нь аливаа улс орны аж ахуйн нэгжүүд томорч байж эдийн засгийн чадавх нь сайжирдаг юм шүү.

О.Баасанхүү:
-Дэмжмээр байгаа ч орлогоор нь шалгуур тавьсан хууль баталбал бид Үндсэн хуулийн цэцэд дуудагдах байх. 

#төсөв  #татвар 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан