gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     10.22
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 6
Зурхай
 10.22
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 10.22
Валютын ханш
$ 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Жаргалсайхан: Өвлийн дугуйгаа тагтан дээр хадгалж болохгүй

Нийгэм
2017-04-05
0
Twitter logo

Урин дулаан цаг ирж, автомашинтай иргэдийн хувьд өвлийн дугуйгаа зуны дугуйгаар солих үе болж байна. Уншигч та бүхэнд автомашины дугуйн зөв хадгалалт нь аюулгүй байдал болон эдэлгээнд хэрхэн нөлөөлдөг талаарх ярилцлагыг хүргэж байна.

Бид автомашины обуд дугуйн худалдаа, үйлчилгээ явуулдаг “Omerta” ХХК-ийн захирал Г.Жаргалсайхантай ярилцлаа.

-Автомашинтай хүмүүсийн хувьд өвлийн дугуйгаа зуны дугуйгаар солих цаг болж байна. Яг одоо дугуйгаа солих тохиромжтой юу?
-Хугацаа заахаас илүү цасны улирал дууссаны дараа дугуйгаа солих хэрэгтэй. Яг одоо бол болоогүй байна. Улаанбаатар хотод гулгаа үүсэхгүй байна гээд  өвлийн дугуйгаа сольчихлоо гэж бодъё. Тэгээд хөдөө орон нутаг руу явах ажил гарвал эрсдэлтэй шүү дээ. Гулгаа үүсэхээ больсон нөхцөлд л дугуйгаа солих хэрэгтэй. Харин өвлийн дугуйг заавал цас орсны дараа тавих шаардлагагүй.

Хуучин худалдаж авах гэж байгаа бол  дугуйг он сарыг хөөгөөд таван жил болсон бол хэрэглэхээс татгалзаарай

-Дугуйгаа солилоо, дараа нь хаана, яаж хадгалах вэ?
-Эхлээд дугуйны хээн завсар чулуу, шороо байвал түүж цэвэрлээд, угаах хэрэгтэй. Дараа нь зөөлөн гялгар уутаар ороогоод, чийгшлийг нь алдагдуулахгүй вакум орчин бүрдүүлнэ. Мэдээж ойр орчим нь агааржуулалттай, чийггүй байна. Газар буюу шалнаас дээш тавина. Тоос шороогүй, цэвэрхэн орчинд хадгалах нь зүйтэй. Аль болох тогтмол нэг хэмд буюу зундаа хэт халуун, өвөл хөлдөхөөргүй газар хадгалах шаардлагатай. Бас обудтай дугуйгаа хөндлөнгөөр нь давхарлаж хадгална. Дан дугуйг босоогоор нь буюу бөөрөөр нийлүүлж хадгалбал тохиромжтой байдаг.

-Дугуйг яаж хадгалахаас шалтгаалан эдэлгээнд нөлөөлдөг гэсэн үг үү?
-Мэдээж нөлөөлнө. Хүмүүс ихэвчлэн тагтан дээрээ гаргаад тавьчихдаг. Энэ бол буруу юм. Дугуй чийгшилгүй болж, уян хатан байдал нь байхгүй болж хатдаг. Жишээ нь мах хатахаараа борц болдогтой л адил. Хатсан дугуйны хээ хурдан ховхордог.  Мэдээж хээгүй болсон дугуй чинь эрсдэлтэй шүү дээ. Хэрвээ гадаа ил хадгалахаар болбол нарны тусгалаас хол, ус нэвтрэхгүй уутаар сайн ороож агааржуулалтын хэсэн нүх гаргана.

Дугуй хээгүй болсноороо тоормозлох үед зогсох газраа зогсохгүй байх эрсдэл байна. Ер хээгүй, халзан дугуй хог л гэсэн үг. Зөв горимоор нь хадгалсан дугуйны эдэлгээ удаан.

Эхлээд дугуйны хээн завсар чулуу, шороо байвал түүж цэвэрлээд, угаах хэрэгтэй

-Дугуйн эдэлгээнд хадгалалтаас өөр юу нөлөөлж байна вэ?
-Явах замаасаа хамаарч дугуйгаа сонговол зүгээр. Хад чулуу ихтэй замд бол зүсэгдэхгүй гэдгээрээ том хээтэй буюу  монголчуудын хэлж заншсанаар боорцогон хээтэй дугуй тохиромжтой. Засмал зам дээр бол дуу бага гардаг, зөөлөн дугуй зүгээр. Ямар нөхцөлд явахаас шалтгаална гэсэн үг.

-Тэгвэл дугуйгаа солихдоо юу анхаарах вэ? Буруу аргаар соливол мэдээж  эрсдэл байдаг байх?
-Дугуйг зөв тайлж, угсрахгүй бол обуд сэвтэх, дугуйн амсар урагдах гэх мэт асуудал гардаг. Мөн дугуйн баланс тохиргоог алдагдуулахгүй байх хэрэгтэй. Угсралтын үед хамгийн чухал зүйл бол дугуйн амсарт зориулалтын гулгадаггүй тосолгооны материалыг түрхэж өгөх ёстой. Монголд ихэвчлэн зориулалтын бус өмнө нь ажиллаж байсан тосыг дугуй аманд түрхэж байна. Энэ нь маш их эрсдэл дагуулна. Тийм тосоор тослоод хурдтай явж байгаад эргэлттэй зам дээр обуд нь дугуйнаасаа мултарчихсан тохиолдол байдаг.  Тос чинь өөрөө гулгамтгай эд шүү дээ.

-Шинээр дугуй авах гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?
-Брэнд бол чухал биш. Хамгийн гол нь дугуйн үйлдвэрлэсэн он. Саяхан үйлдвэрээс гарсан талх гэдэг шиг шинэ дугуй худалдаж авах хэрэгтэй. Дугуйн дээр хэзээ үйлдвэрлэсэн оныг хойноос тоолдог. Жишээ нь хойноосоо 16 гэж бичээд урагшаа 04 гэж бичсэн байвал 2016 оны дөрөв дэх долоо хоногт үйлдвэрээс гарсан дугуй байна гэсэн үг. Хуучин худалдаж авах гэж байгаа бол  дугуйг он сарыг хөөгөөд таван жил болсон бол хэрэглэхээс татгалзаарай.

-Дугуйгаа огт солихгүй, дөрвөн улирлын дугуй хэрэглэдэг хүмүүс байдаг.
-Манай орны эрс тэс уур амьсгалд дөрвөн улирлын дугуй тохиромжгүй. Өвөл хөлдөнө, гулгана. Үйлдвэрлэсэн орондоо л болдог байх. Бидний хувьд эрсдэлээ тооцож өвөл, зуны дугуйг заавал солих хэрэгтэй юм.

-Ярилцсанд баярлалаа.

Конрад-Аденауэр-Сангийн сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр, Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсын оюутан  Ц.Оюунгэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан