Өнөөдөр өглөө 08:00 цагт Монголын иргэний нисэхийн салбар шинээр 7 агаарын зам нээлээ. “Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” хэмээх баримт бичигт дурдсаны дагуу гурван шаттайгаар PBN агаарын замыг нэвтрүүлэх ажлын хоёр дахь шат нь ийнхүү хэрэгжиж байгаа аж.
PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигац бүхий агаарын зам нь нислэгийн компаниудад илүү шулуун шугамаар нисэх боломж олгодог. Учир нь энэ навигацын тусламжтай нисэж буй онгоц хиймэл дагуулаас байршлын мэдээллээ авч, зарим тохиолдолд газартай холбогдох шаардлагагүйгээр нисдэг аж.
Тийм ч учраас илүү өндөр нарийвчлалтай байршлаа тодорхойлон нисдэг болохоор газарт байрлах нэг цэгээс нөгөө цэг рүү нисэх шаардлагагүй. Ингээд туулах зам богиносож тэр хэрээр нислэгийн цаг багасаж, түлш зарцуулалт буурна.
Зурагт үзүүлсэн ягаан шугамууд overflight буюу өнгөрөлтийн нислэг явах замууд юм. Монголд буух онгоцууд биш дээгүүр хураамжаа төлж нисэх нь pic.twitter.com/NUbypVNode
— Oyun (@jjngm) March 30, 2017
Өмнө нь гурван PBN агаарын зам ашиглаж байсан Монгол улс өнөөдрөөс 10 ийм агаарын замтай болж байна. Тооцоо ёсоор шинэ замууд ашиглалтад орсны үр дүнд дамжин өнгөрөх онгоцнуудын ялгаруулах нүүрсхүчлийн хий 5220 тонноор багасаж, 230 мянган километр замыг товчлон, 1600 тонн түлш хэмнэх юм байна.