"Universal Pictures"-ийн мюзикл, инээдмийн төрлийн "Sing" хүүхэлдэйн кино лхагва гарагт нээлтээ хийснээсээ хойш 71.5 сая ам.долларын орлого олсон гэж "Comscore"-ийн ахлах шинжээч Пол Дергарабедян онцолжээ. "Sing" хүүхэлдэйн кинонд театрын дарга Бастер уутат баавгай өөрийн сайн найз Эдди нэртэй хоньтой хамтран ажиллах санал тавина.
Бастер хотын бүх оршин суугч амьтдыг хамарсан дууны уралдаан зарлах бөгөөд хөгжилтэй үйл явдал цааш өрнөнө. Харин "Rogue One: A Star Wars Story" кино Зул сарын баярын өдрүүдэд үргэлжлүүлэн жагсаалтыг тэргүүлнэ гэдгийг дурдсан байна.
"Sony", "Columbia Pictures"-ийн хамтын бүтээл шинжлэх ухааны, адал явдалт "Passengers" кино өнгөрсөн баасан гарагаас ням гараг хүртэл 14.5 сая ам.долларын орлого олсон бол "Fox" кино компанийн бүтээл "Ubisoft"-ийн "Assassin’s Creed" тоглоомоос сэдэвлэн бүтээсэн адал явдалт төрлийн кино Зул сарын баярын өдрүүдэд 10.3 сая ам.долларын орлого олсон гэж "Comscore"-оос мэдээллээ.
Б.Ариунболд