Байгаль орчны яамны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг хэсэг нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, зарим ховор амьтдыг зориудаар өсгөн үржүүлэх, менежментийг сайжруулах явдал юм. Энэ чиглэлээр тус яамнаас олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаас тоймлон уншигчдадаа хүргэе.
1. Байгаль
орчны сайдын 2006 онд гаргасан "Тарвага агнахыг хориглох тухай" 370
дугаар тушаалын хүрээнд тарваганы нөөцийг хамгаалах ойлголтыг олон нийтэд
сурталчлах, орон нутгийн иргэдийн идэвхи оролцоонд тулгуурласан менежментийн
шинэ арга, хэлбэрийг турших, хяналт шалгалтыг тогтмолжуулах үүднээс мэргэжлийн
хяналт болон хуулийн байгууллагатай хамтран ажиллах зэргийг аймгуудын Байгаль
орчны албадын дарга нарт үүрэг болгоод байна.
2. "Цагаан зээрийн эвэр, халиун бугын ясан эвэр гадаадад гаргахыг хориглох тухай" Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 192 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор сүүлийн жилүүдэд цагаан зээр, халиун бугын тархац нутаг хумигдан, тоо толгой цөөрсөнтэй холбогдуулан, тэдгээрийн нөөцийг хамгаалах, тоо толгойг тогтвортой өсгөх, ой, хээрийн түймэр, байгалийн баялгийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, халиун бугын ясан эврээр дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн.
3. Ховор болон нэн ховор, экосистемд онцгой үүрэг бүхий эдийн засгийн өндөр үр ашигтай зарим ан амьтныг хамгаалах, шинжлэн судлах, сэргээн нутагшуулах ажлын хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлээд байна. Уг ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
-Дархан цаазат Богдхан уулын ан амьтны тархац нөөцийн
судалгаа,
-Хан Хэнтийн нурууны баданга хүдэрийн тархац нөөцийн судалгаа,
-Монгол алтайн халиу болон
Монгол орны идлэг шонхор шувууны тархац нөөцийн судалгаа,
-Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Хэнтий
зэрэг аймгуудын аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт зээрийн тархац нөөцийн
судалгаа,
-Хөвсгөл аймгийн Хатгал сумын Мэргэн ууланд баданга хүдэр
сэргээн нутагшуулах, зарим нутагт халиун буга сэргээн нутагшуулах,
-Зарим нутагт монгол тарвага сэргээн нутагшуулах,
-Бугын аж ахуй эрхлэн хөтлөх ажлын техник, технологийн
үндэслэл боловсруулж, баталгаажуулах,
-Царцаа устгахад тахиа шувуу ашиглах бичил аж ахуйг
гурван газар байгуулах,
-Тураг гогой шувууны тоо
толгойг зохицуулах нүүдлийн экспедици ажиллуулах зэрэг төслүүд хэрэгжүүлэхээр
ажиллаж байна.
Дээрх ажлуудыг Хан Хэнтий, Богдхан уулын хамгаалалтын захиргаад, ШУА, МУИС, Ховор амьтдыг хамгаалах үндэсний комисс, Буга судлалын төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, нөхөрлөлтэй гэрээний үндсэн дээр хамтран гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
4. Дорнодын тал хээрийн бүсэд саарал чоно ховордож
байгаатай холбогдуулан экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, саарал чонын популяцийг хамгаалах,
тэдгээриин тоо толгойн судалгаа явуулах зорилгоор Сүхбаатар, Дорнод, Хэнтий
аймгийн нэр бүхий 31 сумдын нутагт саарал чоно агнахыг 2008 оныг дуустал
хугацаагаар хориглосон Байгапь орчны сайдын тушаал гарсан.
5. Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын конвенцийн Био аюулгүй байдлын Картагены протоколыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Хувиргасан амьд организмын тухай" хуулийг УИХ-аар батлууллаа.
Энэ хуулийн зорилго нь: Биотехнологийн шинжлэх ухааны ололт амжилтаар хүнс, тэжээлийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх, түүний аюулгүй байдлыг хангах, ашиг шим муутай газраас авах ургацыг нэмэгдүүлэх, газрын хэт ашиглалтыг хязгаарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ, байгаль орчин, хүний эрүүл мэндэд биологийн биетийн үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийн үнэлгээ өгөх, уг эрсдлийг арилгах зэрэг харилцааг зохицуулахад оршино.