Австралийн Квийнслэнд мужийн сенатор Ларисса Уотерс хоёр сартай Алия Жой охиноо парламентын танхимд хөхүүлсэн нь түүхэнд бичигджээ. Австралийн Ногоон намын даргын орлогч Ларисса Уотерс жирэмсний амралтаа аваад, эргээд ажилдаа орж байгаа нь энэ аж.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа, “Миний охин Алия парламентын танхимд хөхөөр хооллосон анхны хүүхэд болсонд маш их бахархаж байна. Парламентад илүү олон эмэгтэй болон эцэг эхчүүд хэрэгтэй байна.” хэмээн жиргэжээ.

Австралийн парламент өнгөрсөн жил дүрмэндээ өөрчлөлт оруулснаар эмэгтэй гишүүд танхимд хүүхдээ хөхүүлэх боломжтой болжээ. Үүнээс өмнө парламентын танхимд хүүхэд оруулахыг хориглодог байсан ба төрөөд удаагүй, хүүхдээ хөхөөрөө хооллодог эмэгтэй гишүүд саналаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан өгдөг байжээ.
Парламентын дотоод журманд өөрчлөлт оруулахад нөлөөлсөн Ларисса Уотерс өнгөрсөн арваннэгдүгээр сард, “Хэрэв бид парламентад илүү олон залуу эмэгтэйчүүд байгаасай гэж хүсч байгаа бол бид дүрэм журмаа гэр бүлийнхэнд ээлтэй болгож, шинэхэн ээж аав нарт парламентын болон эцэг эхийн үүргээ тэнцвэртэйгээр биелүүлэх боломжийг олгох ёстой.” хэмээн онцолж байжээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа охинтой болсон тухайгаа зарлахын хажуугаар, “Алия бол жендерийн эрх тэгш байдлын төлөөх болон дэлхийн уур амьсгалын өөрчөлтийн эсрэг тэмцэлд маань жинхэнэ урам зориг болж байна. (Тийм ээ, хэрэв тэр өлсөх юм бол би түүнийг парламентын танхимд шууд хооллох болно.)” хэмээн бичиж байсан байна.
www.cnn.com