Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс энэ сарын 21-22-нд “Зэрлэг амьтан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулж явууллаа. Сургалт явуулах санхүүжилтийг АНУ-ын Төрийн департаментын Олон улсын хар тамхи, хууль сахиулах асуудал эрхэлсэн товчооноос (INL) гаргажээ.
Энэхүү сургалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ан амьтдыг хамгаалах, зэрлэг амьтдыг худалдахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг нотлох баримтад тулгуурласан арга барилаар сайжруулах, зэрлэг амьтдын худалдаалахтай холбоотой түгээмэл асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж үнэлэх, зэрлэг амьтдын наймаатай холбоотой асуудлын холбогдох хэв маяг, сэдвүүдийг таньж мэдэх, хамгийн боломжит өгөгдлийн эх сурвалжийг тодорхойлоход чиглэгдсэн болно.
Сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын хууль сахиулах байгууллагын удирдах ажилтнууд оролцов хэмээн АНУ-ын ЭСЯ-наас мэдээлэв.