Дэлхийн жишигт нийцсэн “Морьтон” адууны төрөлжсөн эмнэлэгийн тусгай байр ашиглалтанд орж, нээлтээ хийлээ. Тус эмнэлэг 2019 оноос эхлэн хурдан морины хөлний яс хадах мэс ажилбарыг хийж эхэлсэн байна. “Морьтон” эмнэлэгийн тусгай байр нь:
- Мэс заслын танхим
- Үзлэгийн өрөө
- Хүнд өвчтэй болон эмчилгээ хийлгэж буй адууны зүчээ
- Малын эмийн сан
- Хүлээлгийн өрөө
- Адуу буулгах, ачих хэсэг
- Адуу хүлээн авах хашаа
- Адуу салхилуулах хашаа зэргийг багтаасан томоохон цогцолбор болсон байна.
“Морьтон” адууны эмнэлгийн үүсгэн байгуулагч, малын их эмч А.Наранбаатар “Ирэх жилийг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбогдуулж аялал жуулчлалын тухай хуулийн хамт бооцоот морин уралдааны хуулийг хэлэлцэж байна. Сонгодог морин уралдааныг хөгжүүлэх нь олон давуу талыг бий болгоно. Тухайлбал морин уралдаан хөгжих нь аялал жуулчлалыг татах, олон нийт чөлөө цагаа өнгөрөөх газартай болох зэрэг чухал нөлөөтэй.
Олон улсын адууны эмнэлгийн жишгийн дагуу зориулалтын адууны эмнэлгийн байрыг Монголд анх удаа ашиглалтанд оруулж байгаадаа баяртай байна.
Бид азарганы үрийн идэвхижилийг тодорхойлох, хурдан морины хөлний шандас, шөрмөс, үе болон ясны гэмтлийг дүрс оношилгооны аппаратуудаар оношилж, эмчилж байна. Хурдан морины хөлийн үений зөөлөн эдийн гэмтлийг нөхөн сэргээх эмчилгээг ХААИС-ийн МЭС-ийн Мэс засал, нөхөн үржихүйн тэнхим болон Японы Хокайдо их сургуультай хамтран хийж гүйцэтгэсэн.
2017 оноос “Морьтон” адуу үржүүлгийн фермийг нээж, цэвэр азаргануудыг хүлээн авч үржүүлэг хийх үйлчилгээг эхлүүлсэн.
Манай эмнэлэг адууны хамрын хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой, ходоод зэрэгт дурангийн оношлогоо хийж, уралдааны амжилтанд сөргөөр нөлөөлөх залгиурын сөхүүр мөгөөрсний гажиг засах, хэвлийн хөндийг нээх зэрэг томоохон мэс ажилбаруудыг амжилттай хийж байна” гэлээ.
Энэ эмнэлэгт хурдан морины хөлний гэмтлийн эсийн эмчилгээ буюу PRP-г олон улсын стандартын дагуу хийх, био химийн шинжилгээ авах зэрэг дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлдэг.
Цаашид тус эмнэлэг нь дурангийн хагалгаа хийх, азарганы үрийг гүн хөлдөөж хадгалах, олон улсын эмч нартай туршлага солилцон хамтран ажиллаж, салбар төвүүдийг нээхээр зорин ажиллаж байгаа бөгөөд нээлтийн үед адууны ивэрхий оёх мэс заслыг тус эмнэлгийн малын их эмч нар амжилттай хийжээ.