“Оюут” урлангийн үүсгэн байгуулагч Р.Эрдэнэболор, Б.Оюунчимэг нар жолооч Б.Амаржаргалын хүсэлтээр автобусыг нь монгол бичгээр чимж өгчээ. Энэ талаарх мэдээллийг цахимд нийтлэхэд хүмүүс эергээр хүлээж авч, тэднийг дэмжсэн байна.
Бид Р.Эрдэнэболортой холбогдож ярилцлаа. Тэрбээр “Автобусны жолооч Б.Амаржаргал эгч анх надтай холбогдож автобусондоо монгол бичиг бичүүлмээр байгаагаа хэлсэн. Би Б.Оюунчимэг найзтайгаа хамт аравдугаар сарын 2-нд урлангаа нээсэн. Энэ хугацаанд эгчийн тавьсан хүсэлтийн дагуу автобусыг нь хэрхэн гоёж өгөх тухай санаа бодож байлаа.
Нийтийн тээврээр зорчиж буй хүмүүс түгжрэлд ихэнх цагаа өнгөрөөж, утсаа оролдохоос өөр зүйл хийхгүй байх нь бий. Тиймээс Б.Амаржаргал эгчийн автобусонд монгол бичгийн үсгүүд болон урмын сайхан үгс бичиж, чимэглэж өгөхөөр болсон юм.
Түгжрэл дунд монгол бичгийнхээ үсгүүдийг нүдэлж, мартсан хүмүүс нь мэдлэгээ сэргээн санах боломжийг олгохыг хүссэн.
-Автобусыг монгол бичгээр чимэглэхэд хэр хугацаа зарцуулсан бэ?
-Бид хоёр өглөөнөөс эхлээд орой 23.00 цаг хүртэл автобусыг монгол бичгээр чимсэн. Бидний ажил хараахан дуусаагүй байгаа. Дотор талд нь монгол бичгийн үсэг, урмын үгс бичсэн. Харин автобусны гадна талд монгол хүн бүхэн монгол бичгээ сурч байгаа зэрэг уриалгыг бичихээр төлөвлөсөн.