ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлаар:
- ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад гамшгийн эрсдэлийн орон нутгийн мэргэжлийн зөвлөл хэрхэн ажиллах талаар,
- УЦУОСМХ-ийн Хөдөө аж ахуйн секторын дарга Б.Эрдэнэцэцэг 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, хүйтний улирлын төлөвийн талаар танилцуулж зудын эрсдэл өндөр байх магадлалтай аймгуудын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.
Мөн малын гоц халдварт өвчний хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм бүхий Дорнод, Сүхбаатар аймгуудын Мал эмнэлгийн газарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Хурлын төгсгөлд МААБХЗГ-ын дарга Д.Баянбат аймгуудын ХХААГ, МЭГ-уудад Ерөнхий сайдын 2022 оны 09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн явцад гарч байгаа алдаа, дутагдлын талаар танилцуулж, үүрэг чиглэл өгөв хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлэв.