Хятадад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэний дараа гадаадын иргэдэд хүрэхгүй байхыг тус улсын эрүүл мэндийн салбарын ахлах ажилтан анхаарууллаа. Уг өвчний анхны тохиолдол баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотод бүртгэгдсэн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр халдвар Ковид-19-ийн тусгаарлалтад байсан хүнээс илэрсэн ба гадаад эсвэл Хятад улсын иргэн эсэхийг хэлээгүй байна.
Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар судлаач Ву Зунёу тус улсын Ковид-19 хязгаарлалт, хилийн хатуу хяналт нь сармагчны цэцэг өвчин тархахаас урьдчилан сэргийлж чадсан хэмээжээ.
Энэхүү зөвлөгөө нь гаднынхныг ялгаварлан гадуурхсан гээд Ковид-19 тахлын эхэн үед гадаадад байгаа азиудыг үзэн ядах хүчирхийллийн давлагаатай төстэй хэмээн шүүмжилжээ.
Томуу төст шинж тэмдэг, цэврүүтэх хэлбэрийн шарх үүсгэдэг сармагчны цэцэг өвчний тохиолдол тавдугаар сараас хойш дэлхий даяар гарч эхэлсэн. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр он гарсаар АНУ-д 23,500 тохиолдол бүртгэгдсэн байна.
"Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтыг бэхжүүлэх нь зайлшгүй чухал юм. Олон улсын аялал, ойр дотно харилцаанаас болж өвчин тархах эрсдэл их бий" гэдгийг Ву онцлон тэмдэглэв. Тэрээр олон нийтэд хандан гадаадын иргэдтэй хүрэлцэж харьцахгүй байхыг зөвлөжээ.
Гэвч зарим хүн Вугийн зөвлөгөө нь гаднынхныг ялгаварлан гадуурхсан гээд Ковид-19 тахлын эхэн үед гадаадад байгаа азиудыг үзэн ядах хүчирхийллийн давлагаатай төстэй хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: CNN