МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг, долоо хоног тутмын “Хүмүүн бичиг” сонины 30 жилийн ой, “Монголын сайхан бичигтэн” монгол бичгийн улсын уралдааны 25 жилийн ой тохиож байна.
Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны үе үеийн аваргууд, ахмад багш, судлаачдад батламж, энгэрийн тэмдэг гардуулав. “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон явуулдаг уг улсын уралдааныг 1997 оноос хойш тасралтгүй явуулж, Монгол орон даяар шилдгүүдийг тодруулжээ.
Шилдгээр шалгарсан оролцогчдод их сургуулийн дөрвөн жилийн төлбөр, насанд хүрэгчдийн ангилалд гадаадад аялах эрх зэрэг хамгийн том шагналуудыг олгодог, улсын хэмжээний уралдаан юм.
“Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, монгол хэл, бичгийн багш, судлаач, МУСГЗ Б. Элбэгзаяа “2025 он гэхэд монгол бичиг төрийн бичиг болно.
“Хүмүүн бичиг” сонин төрийн энэ бодлогыг дэмжиж, монгол бичгийг улам олон хүнд сургах, хэрэглээний бодитой орчин бүрдүүлэх бодлого чиглэлтэй.
Монгол бичгээр хэвлэж буй цорын ганц сонин гэдгээрээ онцлогтой. Манай сонины уншигчдын 80 орчим хувь нь сурагчид.
Мэдээж уншигч, хэрэглэгч, монгол бичгийг дээдлэгчид байгаа тул “Хүмүүн бичиг” сонин хагас жаранг туулж өнөөдрийг хүрлээ” гэсэн юм.
“Хүмүүн бичиг” сонины бүх дугаарыг Монгол улсын үндэсний номын санд хадгалдаг байна.