gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХУУЛЬ: Байгууллага бүр хөхүүл ээжийн өрөөтэй болох хэрэгтэй

А.Наранцацрал
Нийгэм
2022-07-30
1885
Twitter logo
А.Наранцацрал
1885
Twitter logo
Нийгэм
2022-07-30

    Монголд жилд дунджаар 70 мянга гаруй хүүхэд хорвоод мэндэлж, төдий тооны хөхүүл ээж нэмэгдэж байгаа. Цаг үеэ дагаад нялх хүүхэдтэй ээжүүд ажил хийх, гадуур явах хэрэгцээ шаардлага их болсон. Гэтэл тэднийг хөхөө саах, хүүхдээ хөхүүлэх, саасан хөхнийхөө сүүг хадгалах боломжоор хангаж байгаа байгууллага, олон нийтийн газар хуруу дарам цөөн байна. 

    Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад

    136.3 “Ажил олгогч ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах арга хэмжээг өөрийн боломжоор авна” гэсэн заалт оржээ.

    Энэ заалтыг хэрэгжүүлснээр эх, хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна нялх хүүхэдтэй ээжүүдийн ажлын бүтээмжийг ч нэмэгдүүлэх сайн талтай. Тиймээс хөдөлмөр эрхэлж буй хөхүүл ээжүүдэд тулгардаг асуудал, эрүүл мэндийн эрсдэлийн талаар тоймлож, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэхээс гадна хүүхэд хөхүүлэх өрөөтэй болсон Анагаах ухааны сургуулийн туршлагаас хуваалцаж байна.

    Г.ЖАРГАЛТУЯА: АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНД ЦЭЭЖЭЭ СУЛЛАДАГ БАЙСАН

    28 настай ээж Г.Жаргалтуяа:

    “Хөдөлмөрийн хуульд ийм заалт орсонд би хувьдаа маш баяртай байна. Би хүүхдээ зургаан сар хүргээд ажилдаа орж байлаа. Гэтэл ажил дээр хөх чинэнэ, саана гэдэг их тавгүй байсан. Бусад ээжид ийм асуудал тулгардаг л байсан байх. Хүн өөрт тулаад ирэхээр л ойлгодог юм билээ. Цайны цагаар гэртээ хариад хүүхдээ хөхүүлье гэхээр гэр холдоод амждаггүй. Тэгээд 00-доо ороод л саана. Мэдээж тухгүй л дээ. Саахад бас нэлээд хугацаа ордог болохоор ажлын цаг хийдүүлээд байгаа мэт санагдана. Тэгээд саах төвөгтэй санагдаад тоохгүй яваад байсан чинь хөх өвдөж, халуурсан. Нэг биш, хэд хэдэн удаа өвдөөд хаширсан” гэв.

    Ажил дээр хөх чинэнэ, саана гэдэг их тавгүй байсан. Бусад ээжид ийм асуудал тулгардаг л байсан байх. Хүн өөрт тулаад ирэхээр л ойлгодог юм билээ. 

    23 настай аав Т.Баатархүү:

    “Эхнэр маань саяхан их сургуулиа төгссөн. Охин маань дөнгөж хоёр сартай байсан ч эхнэрийнхээ хичээлийг таслуулахыг хүсээгүй болохоор би хүүхдээ хараад, эхнэр хичээлдээ явдаг байв. Хүүхдээ машины суудалд нь хэвтүүлээд хичээлийнх нь завсарлагааг тааруулж сургууль дээр нь авч очно. Тэгээд эхнэр охиноо машинд хөхүүлдэг байсан” гэлээ.

    УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дэд сайд байхдаа “Хүү бид хоёр ажлын хажуугаар Төрийн ордны хойд талын цэцэрлэг, яам тамгын газар гээд хаа тааралдсан газраа мээм идсээр ямар ч байсан бантантайгаа залгалаа. Австралийн парламентын гишүүн эмэгтэй чуулган дээр хүүхдээ хөхүүлж байсан даа. Манай төрийн ордонд бол хүүхэд орж болдоггүй юм байна лээ. Ер нь зургаан сар хүртэл хүүхдээ хөхүүлэхийг уриалж байгаа бол хүүхэд хөхүүлэх газрыг хаа сайгүй л байгуулах ёстой” хэмээн бичиж байв. 

    • Австралийн парламентад анх удаа сенатын гишүүн Лариса Уотерс охиноо хөхүүлэв.
    • Европын парламентын гишүүн асан Лисиа Ронзуллигийн охин Витториа ээжтэйгээ хамт Страсбургт болсон Европын парламентын хуралдаанд оролцжээ.
    • Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд гурван сартай хүүхдээ авч очсон дэлхийн анхны эмэгтэй удирдагч болов.
    • Испанид Подемос (Бид чадна) намын гишүүн Каролина Бесканса 2016 оны 1-р сард парламентын танхимд хүүхдээ хөхүүллээ хэмээн шүүмжүүлжээ.
    • 2017 оны 3-р сард ЕХ-ны парламентын гишүүн Шведийн улс төрч Житте Гутеландын бяцхан хүүтэйгээ авхуулсан зураг олон нийтийн сүлжээгээр таржээ. Тэрээр ажилдаа хүүхдүүдээ авч явах нь хэвийн үзэгдэл болгохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шаардлагатай үед эцэг эхчүүд хүүхдээ авч явах боломжтой гэжээ.
    • Их Британийн парламентын гишүүн Жо Свинсон Их Британийн парламентын танхимд хүүхдээ аваад мэтгэлцээнд оролцсон анхны парламентын гишүүн болжээ. Тэрээр "Энэ нь парламентыг шинэчлэхэд ахиц дэвшил гарна гэж найдаж байна" гэжээ.

      “ХҮҮХЭД ХӨХҮҮЛЭХ ӨРӨӨ ГАНЦ Л ӨРӨӨ МЭТ ХАРАГДАЖ БАЙГАА Ч ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ШИЙДЭЛ”

      Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ харьяа Анагаах ухааны сургууль хүүхэд хөхүүлэх, хөх саах өрөөтэй болжээ. Энэхүү өрөөг Nuby брэндийн хамт олон тохижуулж өгсөн байна.

      Тус сургуулийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн ахлах багш, Монгол-Японы эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Т.Амартүвшинтэй энэ өрөөний тухай ярилцлаа.

      АШУҮИС-ийн харьяа Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн ахлах багш, Монгол-Японы эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Амартүвшин

      Тэрбээр “Хүний нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ийм чухал сэдвийг хөндөж байгаад маш их баярлалаа. Бусдаас ичихгүй, тухтай орчинд хүүхдээ хөхүүлэх, хөхөө саах шаардлага ээжүүдэд байнга гарч ирдэг. Тэр хэрэгцээг нь байгууллагын удирдлагууд харж, энэ өрөөг гаргах санааг дэмжсэн.

      Ямар ч ээж энэ үеийг давж гардаг. Оюутнууд, багш ажилчид, эмнэлгийн эмч мэргэжилтнүүд бүгд энэ өрөөгөөр үйлчлүүлдэг юм. Мэдээж ганцхан өрөө ид ачааллын үед хүрэлцэхгүй л дээ. Их эрэлт хэрэгцээтэй байдаг. Энэ өрөөний хажуугаар явахаар гэрэл нь байнга асаалттай байгаа нь харагддаг юм. Тэгэхээр дотор нь хүн байна л гэсэн үг. Хэн байгааг нь харах, шагайх эрх бидэнд байхгүй. Хүнд өөрийн гэсэн хувийн орон зай байх ёстой. Энэ өрөө гарснаар маш олон оюутан баярлаж талархснаа илэрхийлсэн” гэлээ.

      • АШУҮИС-ийн харьяа Анагаах ухааны сургуулийн хөхүүл ээжийн өрөө

        Т.Амартүвшин эмч “Ээжүүд хөхөө бүрэн гүйцэд сааж чадахгүй байснаар окситоцин даавар сайн ялгардаггүй. Эхний зургаан сар дотор төрсний дараах цус алдалт үүсэх, төрсний дараах халдвар эндометрит, төрсний дараах үжил, үжлийн шокийн эрсдэлүүд дагаад нэмэгддэг. Өөрөөр хэлбэл эхийн амь насанд шууд хүндрэл учруулах эрсдэлүүд гарч ирдэг.

        "Байгууллагууд ийм өрөө нээчихвэл нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн хүний нөхөн үржихүйн эрхийг дэмжиж байна гэсэн үг. Заавал байх ёстой. 

        Хөхөө сулласнаар хөхний булчирхайг агшаадаг даавар ялгарч, умайг агшаан, улмаар шавхарга сайн гадагшилдаг.

        Шавхарга хурдан гадагшилснаар төрсний дараах физиологийн процесс илүү хурдан явагдаж, нөхөн сэргээгдэх боломж нэмэгддэг.

        Ганц өрөө мэт харагдаж байгаа боловч маш олон янзын ач холбогдолтой шийдэл юм. Тухайн хүний амьдралын чанарт нөлөөлж, ажлын чадвар дагаад дээшилдэг” гэлээ.

        Т.Амартүвшин эмч 2009-2011 онд Германд суралцаж, мөн 2015-2020 онд Японд доктор хамгаалахаар суралцаж байхдаа эх барих, эмэгтэйчүүдийн эмч учраас хөхүүл ээжүүдэд зориулсан хүүхэд хуурайлах өрөөнүүдийг харж, судалж байжээ.

        Энэ тухай тэрбээр “Эмнэлгээс гадна мэдээллийн технологи, барилга, банк гээд бүх салбар ийм өрөөтэй. Япон улс хүний ая тухыг хангасан газар.

        Хөхүүл хүүхдийн өрөө, угждаг өрөө, живх сольдог гээд гурван тусдаа өрөөтэй байдаг. Манайх ядаж нэг ийм өрөө гаргах нь чухал.

        Ээжүүд стресстсэнээс болж хөхний сүү гадагшлах, сүү орох процесст хүртэл нөлөөлдөг. Мөн төрсний дараа ээжүүд сэтгэл гутралд орж, айдастай болдог.

        Тэрнээс болоод ажлын ачаалал алдагдах, хамт олноосоо тусгаарлагдах,  цаашлаад депресстэх, амиа хорлох ч эрсдэл үүсэж болзошгүй.

        Байгууллагууд ийм өрөө нээчихвэл нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн хүний нөхөн үржихүйн эрхийг дэмжиж байна гэсэн үг. Заавал байх ёстой. Монгол Улсад л сая хэрэгжиж байгаа болохоос бусад улсад аль хэдийн хэрэгжээд батлагдчихсан. Энэ зүгээр л нэг хэрэгцээ. Бүр анхдагч хэрэгцээ” гэв.

        ХӨХӨӨ СААХГҮЙ ЯВСНААР БУГЛАА ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ

        Хөхний эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Б.Мөнхтуяатай хөхөө саахгүй явснаар ямар эрсдэл бий болдог талаар ярилцлаа.

        Хөхний эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Б.Мөнхтуяа

        -Танай эмнэлэгт хөхөө суллахгүй байснаас болоод хөх нь өвдсөн ээжүүд хэр их ирдэг вэ?
        -Манай эмнэлэгт хөхүүл эхчүүд голчлон ирдэг. Ээжүүд өдөржин завгүй ажилтай явдаг, цайны цагаараа түгжрэлээс болоод гэртээ харих боломжгүй, өглөөнөөс орой болтол хөхөө саагаагүй, удаан хугацаанд чинэрч явснаас асуудал үүсэж эхэлдэг.

        Энэ нь даамжирсаар мастит буюу хөхний буглаа болдог. Мастит нь сүү суваг дотроо удаан хугацаанд хадгалаастай буюу гадагшлахгүй явснаас болж үүсдэг. Удаан гадагшлаагүй сүү ээдэх, бактер үржих таатай орчин болно. Улмаар хөх өвдөх, хэсэг газраа улайх, хавдах, халуурах, зовуурь илрэх нь бий.

        Ээжүүд өдөржин завгүй ажилтай явдаг, цайны цагаараа түгжрэлээс болоод гэртээ харих боломжгүй, өглөөнөөс орой болтол хөхөө саагаагүй, удаан хугацаанд чинэрч явснаас асуудал үүсэж эхэлдэг.

        Хамгийн том шалтгаан нь ээжүүдэд хөхөө саах өрөө байдаггүй. Ажил дээрээ нэг өрөөнд олуулаа байх тохиолдолд санаа нь зовоод саадаггүй, нөгөө талаас ажлын ачаалал ихтэй байгаагаас болж цайны цагаараа ч гарч орох боломжгүй байдаг. Орой болтол гүрийгээд хариад хөхүүлье гэнэ.

        Хөхүүл ээжүүдэд хүүхэд хөхүүлэх цаг байдаг ч тэрийгээ баримтлахаа больчихсон, ажил олгогч нь ч анзаардаггүй. Хүний хамгийн чухал юм бол ажлаас илүү эрүүл мэнд. Хөхний жижиг үрэвсэл цаашлаад буглаа болох, мэс засалд орох, сорвижилт үүсэх, 10-20 жилийн дараах хавдрын суурь тавигдах эрсдэл бий болгодог.

        Эрүүл хөх, үрэвссэн хөх /улайсан хөх дотор талдаа үрэвссэн байгаа нь/

        Хөхөнд ямар нэгэн таагүй мэдрэмж бий болох, сүү гарахгүй зангирах, хөх улайж өвдвөл мэргэжлийн эмчид хандах нь чухал.  Хөхний эхонд, шаардлагатай бол маммограмд харна.

        Сүү ихтэй хүн гурван цагаа хүлээлгүй чинэрэх болгонд саах хэрэгтэй. 

        -Хөхөө хэдий хугацааны зайтай сааж суллах ёстой вэ?
        -Стандартаар нярайг гурван цаг тутамд буюу хоногт наймаас доошгүй удаа хөхүүлэх заалттай байдаг. Гэхдээ сүү ихтэй хүн гурван цагаа хүлээлгүй чинэрэх болгонд саах хэрэгтэй. Саах болгонд гараа угааж, ариун цэвэр сахиад зөв саахгүй бол буруу сааснаас болж хүндрэл үүснэ. Чинэрээд хатуурсан хөхөө суллаж чадахгүй, саахгүй явсаар байгаад үрэвсэл үүсгэдэг.

        Эсвэл маститын эхний үе шатанд ээжүүд домын арга хэрэглэдэг. Хуурах, загас зурах нь сэтгэл зүйтэй холбоотой үүссэн юманд нөлөөлөх болохоос бугласан үед нь хуураад байж болохгүй. Хэн хэнийгээ л хуураад байна гэсэн үг. Эхэн үе шатанд зангирсан суваг бэрсүүг задлаад, массаж хийгээд өгвөл бариа үр дүнтэй.

        Харин идээлсэн үед бариулбал хөхний бусад эрүүл хэсэгтээ тарах аюултай. Хөх бол нарийн нийлмэл бүтэцтэй эрхтэн. Ямар үед эмийн эмчилгээ хийх, бариа, мэс заслын заалттай вэ гэдгийг эмч үзээд мэднэ.

        БАЙГУУЛЛАГУУД ӨРӨӨ БИШ ЮМ ГЭХЭД ХӨХҮҮЛ ЭЭЖИЙН БУЛАН ГАРГААД ӨГӨӨРЭЙ

        Б.Мөнхтуяа эмч “Ажил олгогч нарт уриалж хэлэхэд мэдрэмжтэй байгаасай. 50-60 хүнтэй байгууллагад ихдээ л нэгээс хоёр хөхүүл ээж байгаа. Тиймээс тэдэнд том орчин, орон зай шаардлагагүй. Ариун цэврийн өрөө гэх мэт бактер, вирустэй газар ахуйн талаасаа онцгүй. Өрөө гаргаж чадахгүй юм гэхэд эхний ээлжид цэвэрхэн жижигхэн булантай болоосой гэж бодож байна.

        Нөгөө талаасаа аав нар хариуцлагатай байх хэрэгтэй. Аавууд эхнэрээ сэтгэл зүйгээр нь дэмжээд боломжтой бол хүүхдээ авч очоод хөхүүлэх, хөхөө саасан уу гэж санаа тавих хэрэгтэй” гэлээ.

        Хөхүүл ээжид зориулсан өрөө биш юм аа гэхэд булан гаргах хэрэгцээ, шаардлагыг Т.Амартүвшин эмч ч мөн онцолсон бөгөөд “Энд эх хүүхэд гэсэн хоёр хүний эрх яригдаж байна. Бид маш олон эрх ярьдаг ч энгийн эрхээ эдэлж чадахгүй байна. Байгууллага болгоныг ийм өрөөтэй байхыг уриалж байна” гэсэн юм.

        Эх, хүүхдэд зориулсан өрөөтэй байгууллагууд

        • АШУҮИС-ийн харьяа Анагаах ухааны сургууль
        • Чингис хаан нисэх буудал
        • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
        • Зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй төвүүд 
        • Баянхонгор аймгийн Татварын хэлтэс, сумын цэцэрлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг
        • Теди төв
        • Интермед эмнэлэг
        • Зайсан Хилл төв
        • Таванбогд Интернейшнл компани зэрэг байгууллагыг дурдаж болно.

        • Оффист хөхүүл ажилтандаа зориулан булан гаргасан байгаа нь
        • Нисэх буудлын хөхүүл ээжийн өрөө
        • Mamava өрөөний дотор тал
        • Энэтхэгт хөхүүл ээжүүдэд зориулсан булан
          Twitter logoPost
          gogo logo
          gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

          © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан