Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Салман “The Line” нэртэй 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллах, нүүрс хүчилгүй, есөн сая хүн амьдрах боломжтой хотын загварыг танилцууллаа.
Иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалах, сайжруулах зорилготой “The Line” хот бусад хотуудаас ялгаатай нь хөдлөн биш босоо чиглэлд тэлсэн байх аж. Тус хот нь 500 метрийн өндөртэй, 200 метрийн өргөнтэй, 170 км урттай байх ба хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд 20 минут зарцуулдаг байхаар тооцжээ. Түүнчлэн уг хотод автомашины зам байхгүй, учир нь иргэд нь бүх төрлийн шаардлагатай үйлчилгээндээ таван минут алхаад л хүрч чадахаар баригдах гэнэ. Хотын ихэнх зохицуулалтыг хиймэл оюун ухаан хариуцах бөгөөд хотын дүрмийг хүртэл шинээр зохиож байгаагаа дурджээ.
“The Line” хот нь 2017 онд зарлагдаж байсан, 500 тэрбум ам.долларын санхүүжилттэй “Neom” ухаалаг хотын төслийн нэг хэсэг бөгөөд 2030 он гэхэд уг төсөлд 265 тэрбум ам.долларыг зарцуулах аж. Шаардлагатай санхүүжилтийг Саудын Арабын Засгийн газар гаргахаас гадна, олон нийтэд хувьцаагаа санал болгож (IPO) босгохоо мэдэгдсэн юм.
Д.Түшигт-Эрдэнэ